
Эмээлт өртөө орчимд байршиж байгаа хоёр буганы талаар олон нийтийн сүлжээгээр янз бүрийн ташаа мэдээлэл тарсантай холбогдуулж иргэдэд үнэн зөв мэдээлэл хүргэх зорилгоор БОНХАЖЯ-ны харъяа Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвийн захирал Ө.Сумъяабаатараар ахлуулсан мэргэжилтнүүд, байгаль хамгаалагч Н.Доржтой хамтран өнөөдөр СХД-ийн 32 дугаар хороо Эмээлт өртөөний орчимд ажилалаа.

Тус газар очиж бодит байдалтай танилцахад тухайн хоёр буга ямар нэгэн гэмтэл бэртэл аваагүй эрүүл байсан бөгөөд цас их унаж, өвс тэжээл ховордсоноос ийнхүү хотод ойртон ирсэн байна.
ЦУНБХТ-ийн захирал Ө.Сумъяабаатарын хэлснээр “Нийслэлийн байгаль орчин ногоон хөгжлийн газар байгаль хамгаалагч нартаа тус хоёр бугыг харж хамгаалахыг үүрэг болгосон байгаа бөгөөд Эмээлт өртөөний оршин суугчид ч энэхүү 2 буганд өөрсдийн чадах хэмжээнд анхаарал хандуулан өвс тэжээл тавьж өгжээ. Цаашдаа БОНХАЖЯ-наас үүрэг болгосоны дагуу холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран тус хоёр бугыг зөөвөрлөн, эмээлт өртөөнөөс хамгийн ойр байрлах Хустайн байгалийн цогцолбор газар хүлээлгэн өгөхөөр төлөвлөн ажиллаж байна” гэлээ.

СХД-ийн 32 дугаар хороо Эмээлт өртөө 2016 оны 02-р сарын 25-ны 16:00 цаг
Холбоотой мэдээ
-
Санал болгогч (February 26, 2016 1:13:36 pm )
хустай руу зөөх нь зүйтэй Үүнийг дэмжиж байгаа хүмүүст л хүний сэтгэл харагдана даа
-
Зочин (February 26, 2016 4:13:59 pm )
Юу гээд зарлаад байдгийм дээ. Энэ сошиалынхан гэж нэг бүр задгай амтай амьтад. Одоо нөгөө хурдан буутай, хурдан машинтай гарууд чинь янзалчих вий дээ.Төрийн ажлын бага ч гэсэн нууц баймаар юм. Монгол улс алган дээр тавьсан мэт ил тод боллоо доо.
2 Comments