antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 24, 2016 2 comments

Хятадууд Монголд “Чингис хаан”-ыг амилуулна

нийтлэсэн Admin

208bc790540470ecgreat

Дэлхийг байлдан дагуулсан Монголын Эзэн Чингис хааны тухай олон ангит шинэ киног хятадууд дахин бүтээхээр болжээ. Энэ талаар саяхан манай холбогдох албаны хүмүүстэй Хятадын нөлөө бүхий томоохон хүн ирж уулзаад ярилцсан байна. Дээрх киног ойролцоогоор 50 орчим сая доллараар хийхээр төсөвлөж байгаа бөгөөд санхүүжилтийн 20 хувийг тус улсын Засгийн газраас харин үлдсэн 40 сая долларыг тухайн нэр бүхий компани ивээн тэтгэж хийх гэнэ.

Урьд өмнө хятадууд Чингис хааны тухай 50 ангитай кино хийж, тэр ч бүү хэл саяхан тухайн киноны гол дүр Чингисийн дүрийг бүтээсэн Өвөрмонголын нэгдүгээр дэсийн жүжигчин Б.Баасанжавт Монгол Улсын Төрийн шагнал хүртээх гэж байгаа тухай цуурхал дэгдээд байгаа билээ. Чингис хааны тухай уран сайхны олон кино байсаар байтал чухам яагаад ийнхүү өөрсдийг нь дайлаар мордуулж, өвдөг сөхрүүлэн чичрүүлж байсан Монголын их хааны тухай хятадууд ийнхүү дахин дахин кино хийгээд байгаа нь цаанаа нэгийг бодогдуулна.

Ямартай ч их эзэн Чингис хааны тухай киноны зураг авалтыг Хэнтий аймгийн зарим нэг сум, мөн Төв аймгийн ганц нэг сум, тэр дотроо Тэрэлж орчимд зураг авалтыг нь хийхээр төлөвлөжээ. Хамгийн гол нь дээрх киноны зураг авалтыг Монголд хийлгэхэд чухам ямар утга учиртай санааг агуулсан, түүхийн үнэнийг хэр зэрэг өгүүлсэн эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд удахгүй Монголын талд ту­хайн кино багийнхан өөрсдийн бичсэн кино зохиолыг ирүү­лэхээр тохиролцоод буцжээ. Оросын нэрт найруулагч Сергей Бодровын “Монгол” хэмээх Чингис хааны тухай өгүүлсэн киног бид сайн мэднэ.

Тэрбээр цагтаа мөн л дээрх киног хийхийн тулд Монголын Боловсролын яам­ны сайдтай уулзаж байсан ч манайхан газар нутгаа ашиглуу­лахаас татгалзаж, төсөвт орох боломжтой байсан чамгүй хэмжээний газар ашиглалтын түрээсийн төлбөрөө алд­сан байдаг. Улмаар тэд Казахстаны Засгийн газартай тохи­рол­цоонд хүрсний эцэст дээрх киноны зураг авалтыг Казахстанд хийсэн нь хэн хэндээ ашигтай зүйл болсон гэдэг.

Ийнхүү удахгүй Чингис хааны тухай дахин нэг шинэ кино­ны зураг авалт Монголд хийгдэж магадгүй болоод байна.

Эх сурвалж www.wikimon.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • zochin (February 24, 2016 8:30:12 pm )

    Kino hiilgej bolohgui mgld. tsaanaa hujaa nar bodlogotoi bna

  • зочин (February 28, 2016 9:17:52 am )

    Мөнгөнөөс нүдээ өгөхөөс буцахгүй болсон нөхөдүүд дээр сандайлсан энэ цаг үед урд хөрш болох хятад ах гэх юм уу, хятад дүү нар гэх юм уу, эсвэл өмхий хужаа нар гэх юм уу ямартаа ч Их Хааны тухай өмнөх кино нь балараагүй,хуучираагүй байхад дахин юун кино вэ ямар нэг санаа нуугдаагүй биз гэсэн бодол шууд орж ирж байна.

antalya rent a car