Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн алба хаагчид их хэмжээний хар тамхи улсын хил нэвтрүүлсэн хэргийг илрүүлэн шалгаж байна. Тодруулбал, Монгол Улсын иргэн 1988 онд төрсөн эмэгтэй З, 1988 онд төрсөн эрэгтэй А нарыг 2016 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатарт ирэх үед нь баривчлан шалгахад ICE буюу мөс гэх сэтгэцэд нөлөөлөх бодисыг их хэмжээгээр тээвэрлэж явсныг илрүүлсэн байна. Үүнийг эд мөрийн баримтаар хураан авч, эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа аж.
Харин сэжигтэн З, А нарыг баривчлах үед мансуурсан эсэхийг шалгахад метамфетамины төрлийн сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн болох нь тогтоогдсон байна. Уг хэрэгт холбогдон шалгагдаж буй эмэгтэй З гэгч өмнө нь улсын хилээр удаа дараа сэтгэцэд нөлөөлөх бодис оруулж ирсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ. Мөн хэрэгт холбогдсон А нь Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газарт ажилладаг төрийн алба хаагч байжээ.
Түүнчлэн энэ хэрэгт холбогдуулан З-ийн хамсаатан 1985 онд төрсөн Г гэх эмэгтэйг шалгаж эхэлжээ. Дээрх этгээдүүдэд Эрүүгийн хуулийн 188 дугаар зүйлийн 188.2-т заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, холбогдох шалгалтын ажиллагаа үргэлжлүүлж байна гэж албаны эх сурвалж мэдээлэв. Уг этгээдүүдийг энэ сарын 21-ний өдөр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон талаар эх сурвалж мэдээлэв.
Эх сурвалж: Bolod.mn
Холбоотой мэдээ
-
Зочин (February 24, 2016 2:16:55 pm )
ЯВЖ ЯВЖ ТЭМҮҮЖИНГЭЭР ДАМЖИЖ АЖИЛД ОРСОН Л НӨХӨР БАЙГАА
-
-
зочин (February 24, 2016 3:09:52 pm )
энэ арай дэндэж байна арай шударга зарим ажилтанг янз бүрээр хавчин халах.эсвэл тэтгэвэрт гаргаад оронд ийм юм авсан шүү дээ сайд хар тамхичинтай нэх аолбогдож байсан юм чинь эд юу ч биш
-
anarhist (February 24, 2016 5:37:27 pm )
2uuland huvaagaad uulgaa
-
Bibibi (February 24, 2016 8:15:17 pm )
Shuud tsaazal
-
Зочин (February 24, 2016 9:42:21 pm )
Төрд иймэрхүү юмнууд дүүрэн болцон шд. Гайхах юмгүй. Улаам цайм авилгал харна хэхэ. Хөгийн юм зөндөө зөндөө.
-
zochin (February 25, 2016 12:34:32 am )
Harinch mongoldoo barigdsan n ih yum hyatadad barigdsan bol shuud tsaaz biz dee
-
Bataa (February 25, 2016 10:45:00 am )
Huuli arai suldaad baigaa yum bish uu hudlaa mundag ardchilsan oron boloh gej dur esgeseer baital chin mongolchuud har tamhind bur gun ori baigaa yum bish uu
-
гутамшигт хогийн сонгол хийж үзсэн 96 онд 2008 онд монгол орон огт байхгүй болж байна монгол улсаа мөнх байхмйн төлөө санал өгнө дургүй хүрвэл (February 25, 2016 6:36:35 pm )
төр бол бид сонгодог үүний хохихино гэж хэлнэ ээ бид муу нар байтугай герман орон үзсэн герман шиг бид хоромхон хооронд босож ирэхгүй бараг зуун жил хэрэгтэй манай нутаг дээр ямар ч дайн болоогүй бид тэхэд мянга мянган хүнээ алдлаа өр үргэлж нэмэгдсээр бид нэгч онгоц хөөргөж үзсэнгүй байлдааны онгоц гэж ярьж байгаа шүү бид хорин таван жилд юу хийв ягаан паспостуу гэж авлаа хамаг баялагаа зөөлөө хэн хожив гурав ертөнц дэмжидэг хулгайч нар хожив манай муу хотын дарга хорь дугаар зуун сонсоод метроо зүүдлээд явж байна автовуусанд 100 төгрөг нэмхээр яаж бухимдаж байна чи муу юу ч хийж чадахгүй огт ажил хийж үзээгүй новш
9 Comments