
Германд гэхэд л 12 мянган өвчтөн донор эрхтнээ хүлээгээд байж байна. Найман цаг тутамд нэг өвчтөн донор эрхтнээ хүлээж чадалгүй нас барж байна гэж Германы эрхтэн шилжүүлэн суулгах сан мэдээлж байгаа юм. Энэ бол ганцхан германы жишээ, баримт.
Нэгэнт л анагаах ухаан эрчимтэй хөгжиж баргийн эрхтнийг шилжүүлэн суулгадаг болчихсон энэ үед ийм бэрхшээл дэлхий дахинд адилхан түгээмэл. Энэ хэрэгцээнээс үүдээд хүний эрхтний нууц наймаа цэцэглэсэн гэж болно.

Боолчлолоос гархын тулд бөөрөө худалдана
Хүний эд эрхтний нууц наймаа нь цэцэглэсээр өөрийн гэсэн хар зах бий болгож. Энэтхэгт эрүүл бөөрийг ердөө 800 еврогоор худалдаад авч болдог нь хамгийн хмяд үнэ гэж Дэлхийн эрүүл мэндтийн байгууллага мэдээлж байна. Эдний мэдээллээр жилд 20 орчим мянган хүн бөөрөө хамгийн хямдаар, сайндаа л 30 мянган евро хүртэлх үнээр худалддаг гэжээ.
13 настай Виру, Делигээс ердөө гурван цаг яваад хүрэх газар амьдардаг. Эцэг эх нь жаал хүүг оёдлын үйлдвэрийн эзэнд ердөө 38 еврогоор худалдчихаж. Одоо тэр дэлхийн загварын ордны логотой хуурамч цүнх оёж өдөрт 200-г гаргах ажил хийдэг. Ингэхгүй бол шинэ эзнийхээ уурыг хүргэнэ. Дөрвөн жилийн туршид эцэг эхээ хараагүй тэр “Би том болоод эндээс гарахын тулд бөөрөө худалдана” гэж ярьж байна.
Гэтэл Энэтхэгт хүний эрхтэн наймаалахад таван жилийн хорих ял өгдөг хууль үйлчилж байгаа ч энэ нь ямар ч нэмэр болохгүй л байгаа юм. Эрхтнээ наймаалагчид ердөө л өвчтөнтэй тохироод ёстой “сайхан сэтгэлийн үүднээс” гээд эрхтнээ өгдөг байна. Үнэндээ сайхан сэтгэлээсээ биш, мөнгө хэрэгтэй болоод аргагүйн эрхэнд л хямд өгдөг нь энэ.
Хүний эрхтний наймааны эдийн засгийн хүчин зүйл
Дэлхий дээр хүний эрхтний наймаа нь дараах маягаар явдаг гэнэ. Өмнөдөөс умар луу, дорноос, өрнө рүү, ядуу бүсээс баян руу, өнгөт арьстнаас цагаан арьстнууд руу гэж америкийн Organs Watch байгууллагын хүн судлаач Нэнси-Хьюз бүр 10 жилийн өмнө The Lancet сэтгүүлд бичиж байлаа. Түүнийхээр бол хүний эрхтний наймаа, аялал жуулчлал нь гуравдахь ертөнцийн орнуудын эдийн засгийн гол хүчин зүйл болдог гэнэ.

2011 онд дэлхий даяар 110 мянган эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийсэн гэнэ. Үүний 76 мянга нь бөөр байсан гэж ДЭМБ-ын эмч Люк Ноэль DW-д өгсөн ярилцлагадаа тэмдэглэжээ. Энд 2006 оноос олон улс эрхтний хууль бус наймаа, эрхтэн шилжүүлэх мэс заслыг хориглосон хууль гаргаснаар энэ явдал багассан гэж тэмдэглэж. Гэхдээ л Египет, Пакистан зэрэг орнуудад энэ наймаа хэдийнээ нууц байдалд орон үргэлжилсээр байна. Тэрээр ийм мэс заслын 10 орчим хувьн хууль бус гэдгийг хүлээн зөвшөөрчээ.
Европ дахь эрхтний донор
Эрхтэн шилжүүлэх нь сайн дурын үндсэн дээр үнэ төлбөргүй байх ёстой гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага бүр 2010 онд зарласан. Улмаар Туркт болсон дээд хэмжээний уулзалт дээр 150 шинжээч Стамбулын тунхаг гэгчийг гаргаж гарын үсэг зурсан байдаг. Үүнийг зөрчсөн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэж байх талаар олон улс хуульчилсан. Германд гэхэд л хүний эрхтнийг хууль бусаар наймаалахад таван жил хүртэлх хугацааны хорих ял оноодог. “Эрхтэн шилжүүлэх нь сайн дурын үндсэн дээр, төрөл садан юм уу, ойр дотны найз нөхдийн хооронд, үнэ төлбөргүй болох ёстой “ гэж Немцийн эрхтэн шилжүүлэх сан заасан байдаг.

Зарим нэгэн нь хүний эрхтний наймааг хуулиар чөлөөлөхийг дэмжлэг. “Эрхтний чөлөөт зах зээл нь ажлын байр бий болгож, хүний амь аварна” гэж эдийн засагч Фридрих Брайер ярьж байна.
Өмнө дурдсан Виру бөөрөө худалдаад байшин худалдаж аваад сайхан амьдарна гэж ярьсан. Гэхдээ тэрээр энэ байшиндаа хэдий удаан амьдрахаа төсөөлөхгүй л байна.
Эх сурвалж: www.assa.mn
Холбоотой мэдээ
-
zochin (February 23, 2016 6:22:59 pm )
Vamar aimaar uym be he
-
mengu (February 24, 2016 12:07:21 am )
яан даа
2 Comments