antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 14, 2012 Comments are off

“Энержи ресурс”-ын гэрээ буюу дундаа тасарсан дутуу кино

нийтлэсэн Admin

I анги

Х.Баттулга өнгөрсөн лхагва гарагт намынхаа хурал дээр хөмсөг зангидан байж MCS-ийн тухай чанга мэдэгдэл хийв. Лхагва гараг бол ЗГ-ын хуралдаан болдог өдөр. Энэ өдөр хамтарсан ЗГ-аас гарах талаар АН-ын ҮЗХ бас хэлэлцэж байлаа. Зургаан сайд нь З.Энхболдод самбарын өмнө асуугдаж байгаа тул Засгийн газрын хуралдааны ирц бүрддэгггүй. МАН-ын үлдэх сайдууд ордонд орж гаран, Ерөнхий сайд Үндсэн хууль батлалцсан депутатуудын уулзалт гэсэн дэмий шахуу арга хэмжээнд очсон боловч бүгд АН-ын хурлын зүг, ”Ийгл”, “Шууд” телевизүүдийн шуурхай мэдээнд чих тавина.

Одоохондоо сайд байгаа Х.Баттулга Улаанбаатарын төв талбай, Төрийн ордны хоймроос энэ талбайн зүүн талд сүндэрлэх өндөр барилгын 17 давхарт суудаг захирлуудын өмнөх шилэн аягатай “Bonaqua” цалгитал ингэж хэлэв:

–    МCS гэж Хятадын тал 75 хувь байдаг хамтарсан компани өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар тогтвортой байдлын гэрээг 70 жилээр хийхээр оруулж ирж байна. Би баримттай юм ярьж байна. Манай яам энэ 70 жилийн гэрээн дээр саналаа өгсөн. Сангийн яам манай саналыг дарчихсан байна. Тэгээд чоно борооноор гэгчээр өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг оруулах гэж байна. Энэ тогтвортой байдлын гэрээнд дан ганц MCS биш энэ компанийн бүх салбар нэгжүүд орно гэж байгаа юм. Одоо байгаа, ирээдүйд байгуулах бүх компаниуд нь. тогтвортой байдлын гэрээг 70 жилээр хийнэ ээ гэж байна.

ҮЗХ-ны хурлын үеэр С.Баярцогт танхимынхаа гишүүн, намынхаа нөхөр Х.Баттулгын хэлснийг няцаан “Та нар ядаж хуулиа унш л даа. Гэрээг 20 жилээр эхэлж хийгээд, дараа нь сунгадаг юм” гэв. (Ашигт малтмалын тухай хуулийн 29.3-д зааснаар эхний 5 жилийн хөрөнгө оруулалт 500 саяас дээш америк доллартай тэнцэх бол 30 жилийн хугацаагаар гэрээ байгуулна гэжээ.) Ийм хүчтэй “газар хөдлөлт”-ийн дараа МCS мэдэгдэл хийсэнгүй 1 хонов. Огцрох өргөдлөө өгсөн тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг сэтгүүлчдэд “Намайг шадар сайдаар ажиллаж байх хугацаанд тийм зүйл яригдаагүй. Энэ талаар мэдээлэл алга” гэж Х.Баттулгын үгнээс 24 цагийн дараа хэллээ. 33 цагийн дараа “Энержи ресурс”-ын гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл МҮОНТ-ийн “Цагийн хүрд” хөтөлбөрөөр:

–    Жил гаруй хугацаанд энэ гэрээг хийхээр хөөцөлдөж байгаа. Гэхдээ зөвхөн Ухаа худагт үйл ажиллагаа явуулж байгаа охин компаниудад, нүүрсний уурхай, зам, цахилгаан станцад хамаарах татварын тогтвортой орчны талаар ярьж байгаа гэж мэдэгдлээ.

Гэвч 1 сарын 11-ний лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн 29, 30 дугаар зүйлийг үндэслэн “Энержи ресурс” ХХК-иас ирүүлсэн “Хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулах тухай асуудлыг Сангийн сайд С.Баярцогт танилцуулах ёстой байсан баримт таны өмнө байна. Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийн төсөл хэлбэрээр бэлтгэсэн албан бичигт энэ энэ тухай дурдсаныг та харж байна. Мөн гэрээний төслийг УИХ-д танилцуулах үүргийг Д.Зоригт, С.Баярцогт, Л.Гансүх нарт даалгах байжээ. Бүр УИХ-ын тогтоолын төсөл ч бэлтгэгдсэн байлаа.  Гэвч киноны энэ зохиолыг Х.Баттулга өөрчилж орхив. Тийм галтай цогтой, ууртай хилэнтэй мэдэгдлийн дараа Засгийн газар энэ халуун “цучлыг” авч хэлэлцэх боломжгүй болсон бололтой. “Ямар Ц.Нямдорж биш дээ” гэж нэрээ хэлэхийг хүсээгүй нэгэн эх сурвалж үүнийг тайлбарлаж байна.

“Энержи ресурс” ХХК-иас ирүүлсэн Хөрөнгө оруулалтын гэрээний анхны хувилбараас Засгийн газраас томилогдсон ажлын хэсэг ямар зүйл заалтуудыг нэмж, хасч, өөрчилж найруулснаа мөнөөх лхагва ,гарагт танилцуулга болгон сайдуудад тараагаад байсан байна. 590 сая долларын санхүүжилт “Ухаа худаг” төсөлд хийгээд байгаа гэх “Энержи ресурс” компани Засгийн газартай Хөрөнгө оруулалтын гэрээ хийх нь хуулийн дагуу тодорхой асуудал. Гэвч тэд Засгийн газраас юу хүссэн бэ? Х.Баттулгын айлгаад байгаа шиг зүйл болох байсан уу?  Засаг юу гэж хариулахаар зэхэж байв? Эцэст энэ киноны төгсгөлд бид “Баяр хүргэе!”, “Балиар юмнууд!” хоёрын алийг хэлэх байсан бол? “Энержи ресурс-”ын гэрээний төслийн танилцуулга тун удахгүй “24tsag.mn” дээр…
/Үргэлжлэл бий./
Б.Батаа

24tsag


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car