С.САРУУЛ
Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн алба хаагчид хар тамхи хадгалж, хэрэглэж байсан бүлэг этгээдүүдийг илрүүлсэн байна. Тодруулбал өнгөрсөн сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо …… рестораны гадна авто машины зогсоолоос Э, Э, О, М, А гэх этгээдүүд машин дотор мансууруулах төрлийн бодис хэрэглэж байсныг илрүүлжээ.
Улмаар автомашинаас 1.1 грамм ICE буюу мөс гэх бодис илэрснийг эд мөрийн баримтаар хураан авч эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Дээрх хэрэгт холбогдсон этгээдүүд нь 1979-1994 оны залуучууд байсан бөгөөд тэдний дунд урд өмнө энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан болон урд өмнө ял шийтгэл эдэлж байсан, одоо цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа этгээдүүд байсан байна.
Мөн тэр өдөр Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо Peace bridge зочид буудлын авто машины зогсоол дээрээс Б, Г нарыг баривчилж шалгахад 19,2 грамм ICE буюу мөс гэх сэтгэцэд нөлөөлөх бодис илэрснийг эд мөрийн баримтаар хураан авчээ. Улмаар Эрүүгийн хуулийн 192.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 172 дугаар зүйлд заасан хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд хийсэн үзлэгээр сэжигтэй этгээд Г-ийн биеэс гялгар уутанд 11 хуваан ууталж савласан 18.7 грамм мөс, Б-ийн авто машинаас 0.5 грамм мөс илэрч эд мөрийн баримтаар хураагдсан ба тэд метамфетамины төрлийн сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн болох нь тогтоогдсон байна.
Эх сурвалж: www.polit.mn
Холбоотой мэдээ
Comments are closed.