antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 23, 2016 Comments are off

Малын хорогдол 125 мянгад хүрчээ

нийтлэсэн Admin

8110855566fb0e17670a51

Энэ сарын 22-ны байдлаар малын хорогдол 125 мянгад хүрээд байгаа тухай Шадар сайд Ц.Оюунбаатар Засгийн газрын өчигдрийн хуралдаанд танилцуулав.

Иймд гадаад орон, олон улсын байгууллагад хандан уриалга гаргаж, хүмүүнлэгийн тусламж хүсэхийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд тус хуралдаанаас даалгасан байна.

Манай орны нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтсон, 18 аймгийн 98 сум цагаан зудтай, 20 аймгийн 113 сум зудархуу байдалтай байгаа аж.

Малчид бэлэн мөнгөгүй байгаа учраас өвс, тэжээл худалдан авах боломжгүй болсон, отрын бүс нутагт бэлчээрийн даац хэтэрсэн, туурайн зуд болох төлөв ажиглагдаж байгаа гэнэ. Мөн малын гоц халдварт өвчний тархалт нэмэгдсэн, вакцины хомсдол үүссэн, малчдад төрийн үйлчилгээг шуурхай хүргэхэд автомашины хүрэлцээ муу байгаа учраас өвөлжилт, хаваржилтыг хохирол багатай даван туулах, цаашид гарч болзошгүй хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудаас тусламж хүсэхээр шийдвэр гарав.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car