antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 22, 2016 2 comments

С.Бямбацогт: МАХН-тай нэгдэхийг үгүйсгэхгүй

нийтлэсэн Admin

Capture

УИХ дахь МАН-ын бүлэг УИХ-ын намрын ээлжит болон ээлжит бус завсарласантай холбогдуулан мөн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Намрын ээлжит чуулган 138 удаа хуралдаж, 29 хууль баталж, 329 хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан байна.

1УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Намрын чуулганаар 24 асуудал хэлэлцэхээр төлөвлөснөөс найман асуудлыг хэлэлцэн баталсан. Мөн ээлжит бус чуулганаар 24 асуудал хэлэлцэхээр төлөвлөснөөс ганцхан асуудал буюу Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг чөлөөлөх асуудлыг шийдсэн. Зээлийн хэлэлцээр соёрхон баталсаныг эс тооцвол ганц асуудал хэлэлцсэн. Энэ намрын чуулганаар МАН-ын бүлэг 14 бодлогын гол зорилтыг санаачилж ажилласан. Үүнээс найм нь бүрэн биелэсэн. МАН-ын бүлгийн гишүүдийн санаачилж Монгол Улс тогтвортой хөгжлийн үзэл баримтлалтай болсон. 2030 он хүртэл Монгол Улс төрийн бодлогоо тодорхойлж чадсан. Үүнийг МАН-ын 27 дугаар их хурлаас санаачилж 2014 онд УИХ-д өргөн барьж хоёр жил гаруй хугацаанд хэлэлцүүлэн энэ намрын чуулганаар баталлаа. Мөн манай бүлэг бүх төрлийн зээлийн хүүг бууруулах асуудлыг байнга тавьж байснаар малдчын зээлийн хүү тодорхой хэмжээнд буурсан. Эрх баригчид цалин тэтгэвэрийг нэмэх төсвийн төсөл оруулж ирсэн ч бид энэ асуудлыг тууштай эсэргүүцэж цалин тэтгэвэрийг хэвээр үлдээхээр болсон” гэв.

Дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Ээлжит бус чуулганыг Үндсэн хууль зөрчлөө гээд байна. УИХ-ын даргын зөвлөлийн хуралд бүлгийн дарга, намын дарга нар оролцдог. Таныг бүлгийн хуралд суугаагүй гэж байсан. Хуралдаа суугаагүй нь таны буруу юу эсвэл таныг хуралдаа суу гэж хэлээгүй юм уу?

-Даргын зөвлөлийн хуралд хоёр удаа оролцсон. 28 асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэнэ гэж УИХ-ын дарга хэлж байсан. Ийм олон асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэж амжихгүй гэдгээ хэлээд эсэргүүцсэн. Харамсалтай нь даргын зөвлөлийн хурал шийдвэрээ гаргасан. Зөвшилцөнө гэдэг чинь харилцлан тохиролцоод, асуудлаа шийдэхийг хэлдэг. Үндсэн хуулийн 65-ын дөрөвт Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарч анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн Цэцийн гишүүнийг эгүүлэн татаж болно гээд заачихсан байгаа. Харамсалтай нь Цэцийн есөн гишүүн хуралдаж эгүүлэн татна гэсэн шийдвэр гаргаагүй. Үндсэн хуулийн цэцийн найман гишүүн гарын үсэг зураад Их хурлын гаргаж байгаа шийдвэр хууль зөрчиж байна шүү гэдгийг сануулсан бичиг бидэнд ирсэн. Хоёрт нь Улсын дээд шүүх анх илгээсэн байгууллага нь мөн. Анх илгээхдээ дээд шүүх нь бүрэлдэхүүнтэй хуралдаад явуулсан бол дараа нь бүрэлдэхүүнтэй хуралдаагүй. Зориг гэж шүүгч бичиг явуулсан. Явуулсан бичгэн дээр нь юу гэж заасан гэхээр тусгайлан өгөх саналгүй гэсэн байгаа. Өөрөөр хэлбэл анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн гэдэг нь дахиад хууль зөрчсөн. Ийм хоёр үндэслэлээр Үндсэн хууль зөрчлөө гэж үзэж байгаа. Тийм учраас МАН-ын бүлэг хуралдаа ороогүй.

-МАН, МАХН хамтарч баяраа тэмдэглэнэ гэсэн. Цаашид нэгдэхийн эхлэл биш үү?

-МАН-ын 95 жилийн ой болно. Хамтарч тэмдэглэх саналыг МАХН-аас тавьсан. Бид яагаад нэгдэж, нийлээд хамтарч ажиллаж болохгүй гэж. Цаашдаа нэгдэж нийлээд ажиллахыг үгүйсгэхгүй.

-МАН-ынхан Цэцийн даргыг огцруулахад оролцоогүй. Хэрвээ чуулгандаа оролцоод саналаа өгөөд явсан бол Ж.Амарсанаа дарга огцрохгүй байх боломж байсан болов уу?

-Олонхи гэдэг нь АН-ын гишүүдийг хэлээгүй, Шударга ёс эвсэл, ИЗНН гээд 47 гишүүний ирцээ бүрдүүлэх ёстой гэсэн. Хэрвээ энэ ирцээ бүрдүүлбэл МАН-ын бүлгийн 26 гишүүн орно гэсэн. Гэхдээ Үндсэн хууль зөрчсөн асуудал дээр орохгүй бусад асуудал дээр оролцоод төрийн ажлыг гацаахгүй явна гэсэн боловч чуулган ганцхан өдөр хуралдсан болоод хаасан.

-Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татчихлаа. Одоо орны хүнийг нь томилох асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ. Хуулиараа бол 30 хоногийн дотор УИХ-аар хэлэлцээд дараагийн даргыг нь сонгох ёстой. Гэтэл УИХ-ын хаврын чуулганы хурал хуулиар заагдсан дээрх хугацаанаас хойш болох гээд байна. Энэ тохиолдолд ямар зохицуулалт хийгдэх вэ?

2УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан

-Үндсэн хуулийн цэц бол онцгой субьект юм. Хуулиараа бол ажлаасаа чөлөөлөгдсөн Үндсэн хуулийн цэцийн гишүүн дараагийн орны хүн нь томилогдтол ажлаа хийнэ гэсэн тусгайлсан заалттай. Учир нь Үндсэн хуулийн цэц завсарлахгүй ажиллаж байх ёстой байгууллага юм. Улс орны Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн манаач. Үндсэн хууль манаачгүй нэг ч өдөр байх ёсгүй. Цэцийн 4-5 гишүүн ажлаасаа чөлөөлөгдөж болно. Тэгвэл заавал тэдний орны хүмүүсийн сонгосны дараа тэд ажлаа хүлээлгэж өгөх ёстой юм. Дараагийн хүн нь ажилдаа орж байж одоо ажиллаж буй хүн нь ажлаасаа гарах хуулийн зохицуулалттай. Үндсэн хуулийн 65-р зүйлийг анхааралтай унших ёстой. Х.Тэмүүжин уг хуулийн заалтыг дотроос нь сугалж авч уншаад тайлбар хийхдээ “Ийм шалдан заалт байна. Тиймээс Үндсэн хуулийн цэцийн даргыг эгүүлэн татаж болно” гэж ярьж байна лээ. Тэгвэл Үндсэн хуулийн цэцийн шийдвэр анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэнэ. Тэгэхээр энэ удаа Дээд шүүхийн ямар саналыг үндэслэсэн бэ?. Мөн Дээд шүүх гишүүдийнхээ хурлаар нэрийг нь дэвшүүлж тодруулж, УИХ-аар томилуулж байсан. Яг тэр процессоороо явах ёстой. Ингээд цагаан дээр хараар бичсэн Үндсэн хуулийн заалт зөрчигдөж байгаа юм. Үндсэн хуулийн цэц, УИХ гэж яриад байгаа юм. Үндсэн хууль Монгол улсын оршин тогтнохуйн тусгаар тогтнол хүний эрх, эрх чөлөөний баталгаа. Тэгэхээр Үндсэн хуулийг чандлан сахиулахын баталгаа нь Үндсэн хуулийн цэц. Засгийн газраас хүний эрхэнд ноцтой харшилсан шийдвэрийг Засгийн газар гаргах юм бол УИХ болон Үндсэн хуулийн цэц хүчингүй болгож болно. Ерөнхийлөгч мөн хууль шийдвэр гаргавал УИХ хүчингүй болгож болно. УИХ ийм шийдвэр гаргавал Үндсэн хуулийн цэц хүчингүй болгоно. Энэ нь тал, талдаа гал хамгаалагч юм. Төрийн эрх мэдлийн тэнцвэрт байдлыг хадгалж байж Монгол улс оршин тогтноно. Бид бол Үндсэн хуулийн цэцийн даргыг хүнийх нь хувьд хамгаалж, өмгөөлсөн зүйлгүй. Бид бол Үндсэн хуулиа хамгаалж байгаа юм. Үндсэн хуулиа хамгаалахын цаад утга нь Монгол улсын язгуур эрх, ашгийг хамгаалж байна. Ж.Амарсанаа даргыг МАН-ын хүн учир тус бүлгийн гишүүд түүнд хариуцлага тооцохоос зайлсхийж байна гэж ярьж байна. Тэгэж ярих юм бол академич, хууль, эрдэмтэн, АН-ын нэрээр Хууль зүйн сайдаар ажиллаж байсан тус намын зүтгэлтнүүдийн нэг юм. Энэ хүний алдсан, оносон эсэх нь тусдаа асуудал. Орж ирж буй үйл ажиллагаа нь Үндсэн хуулийн зөрчиж байна. Тиймээс манай нам Үндсэн хуулийг зөрчсөн хам хэрэгтэн болохгүй гэсэн. Үүнийг дурын нэг хуульчаас асуух хэрэгтэй. Энэ үйл ажиллагаа нь эцсийн эцэст Үндсэн хуулийн хямралд хүргэж байна. Үүнд санаа зовж байна. Сүүлийн үд цагаандаа гарч  байна. УИХ өөрөө Үндсэн хууль зөрчвөл Үндсэн хуулийн цэц таслан зогсооно. Үндсэн хуулийн цэц буруу шийдвэр гаргавал УИХ нэг удаа буцаана. Хэрвээ үнэхээр харшилсан шийдвэр гаргавал Цэцийн шийдвэрийг анх илгээсэн байгууллагыг саналыг үндэслэж байж хууль зөрчсөн эсэхийг шийднэ. Гэтэл нь саяын тохиолдолд тэгэлгүйгээр шууд зүтгүүллээ.

Д.ЖАРГАЛ

Эх сурвалж: Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Улс тор судлаач. (February 22, 2016 7:21:47 pm )

    АТГ нь Ашиг сонирхолын хуулиар Тухайн албан ташаалд нэр дэвшигчийн урьдчилан гаргаж огсон “Хоронго орлогын мэдуулэгт” нь ашиг сонирхолын зорчил байгаа эсэх талаар хянаж, лавлагаа гаргаж огдог болохоос биш “Ялтай байх хугацаа нь дуусаагуй байна” гэх маягын хуулийн дугнэлт гаргахаар Ашиг сонирхолын хуулиар АТГ-т эрх олгогдоогуй юм. Гэтэл Ч.Сайханбилэг нь Н.Энхбаярыг хулихдахын тулд АТГ-аар эрх мэдлээ хэтруулсэн, хууль бус “Дугнэлт” гэгчийг гаргуулж нохойтоод л байнадаа.Ер АТГ нь дугнэлт биш лавлагаа гаргадаг богоод энэ лавлагааг харгалзахгуйгээр томилох эрх нь эрх бухий албан тушаалтан, байгууллагад олгогдсон байдаг. Иймд Ч.Сайханбилэг их л новширч байна даа. Ер нь МАХН нь одоо хамтран ажиллаж чадахгуй байгаа юм бол “Шударга ес” эвслээ задалж Ч.Сайханбилэгийг огцруулж, УИХ-ын сонгуульдаа шамдан ажиллах нь зуйтэй юмдаа. Ер нь АТГ нь хэний даалгавраар ямар ажил хийгээд байгааг одоо олон нийт мэддэг болсондоо.

  • Зочин (February 23, 2016 10:42:32 am )

    Ард түмэн минь, ирэх сонгуулиас өмнө АН-ынхан, Монгол улсыг эдийн засгийн хямралаас гарахгүй, долларын ханшийг 1350 төгрөг хүртэл бууруулахгүй бол, ирэх сонгуулиар АН-ын нэг ч гишүүнийг дэмжиж саналаа өгөхгүй байхыг уриалж байна.

antalya rent a car