antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 17, 2016 27 comments

Э.Цэрэн: Б.Насанбаяр боловсролын системийн уламжлалт аргыг санаатайгаар эвдэж байна

нийтлэсэн Admin

145567329656c3cfd007d9bЦэнхэр үстээрээ алдаршсан Э.Цэрэндолгор БСШУЯ-ны Стратеги бодлого хариуцсан газрын дарга Б.Насанбаярыг хуулийн байгууллагуудад шалгуулахаар өгч байгаа талаараа өөрийн цахим хуудсандаа мэдээлэл өгчээ. Тэрбээр,

Монгол Улсын Тагнуулын ерөнхий газарт:

Монгол Улсын Авилгалтай тэмцэх газарт:

Монгол Улсын Цагдаагийн Мөрдөн байцаах газарт:

Монгол Улсын Боловсролын Яамны Стратеги бодлого хариуцсан газрын дарга Баавгайн Насанбаярыг Монгол Улсын бүх түвшний боловсролын бодлогын уламжлалт аргыг санаатайгаар эвдэн гуйвуулж, хүүхэд залуусийг хэл соёлоо өв тэгш хүртэх өөрсдийгөө илэрхийлэх боломжыг боомилж, шинэчлэх нэрээр өөрчлөлт байн байн хийэ буйд иргэний хувьд ээж хүний хувьд сэтгэл ихэд эмзэглэж байна. Солонгос улсаас гаралтай Мүүн буюу Эв Нэглийн сүмийн мөнгийг Боловсролын яамаар дамжуулан давталттай угааж буй гэсэн миний хардалтыг шалгаж Монгол үндэстний оюун санааг төөрөгдүүлэх ажлыг зогсоож өгнө үү хэмээн энэ хүсэлтийг гаргаж байна.

Мүүн гэгч гаж урсгал нь аль ч нийгмийн хэв журам, сахилга бат, үндэсний эрх ашиг эвддэг гаж урсгал ба Шэнгэны орнуудад 1960аад оноос хорьж эхэлсэн. Орос болон Беларусь, Киргиз, Балтийн орнуудад нэвтэрсэн Мүүний гаж урсгал Боловрол шинжлэх ухаанд нь нөлөөлөх болсон учраас хөөгдөн гарч хориотой болсон. Мүүнийхэн олон тооны төрийн бус байгууллагууд үүсгэн татвар төлөхгүй нийгмийн ядарч зүдэрсэн эмзэг бүлэгт туслах, тэдний үр хүүхдийг тэтгэж сургах нэрээр хуулийн байгууллагын хяналтгүй насанд хүрч бие даах чадваргүй хүүхэд залуусыг өөрийн бүрэн хараат болгож байна. Энэ гаж урсгал Энх Тайван, Гэр бүл, Олон Улсын эмэгтэйчүүд, Дэлхийн Энх тайвны төлөө гэх мэт олон сайхан нэрс, халхавчин дор Монголын нийгмийг талцуулах, өсвөр үеийг урхидан боолчлох ажлаа бэлтгэгдсэн сайн дурын ажилчдаар хийлгэдэг ба цаашилбал боловсон хүний наймаа хийдэг болно. Монголоос итгэл сүсгээр дамжуулан олон тооны бүсгүйчүүдийг нутагтаа ирэх аргагүй гэрээгээр харьд илгээж байна.

Б.Насанбаярыг Монгол үндэстэнд аюул дагуулсан дараахь үйлдлүүдийг шалгаж өгнө үү хэмээн Монгол улсын иргэн Э.Цэрэндолгор миний бие хүсэлт гаргаж байна.

  1. 20 гаруй жилийн өмнөөс гадаадын хориотой гаж урсгалыг Монгол улсад тухайлбал Эрдэнэт хотод түгээхдээ насанд хүрээгүй хүүхдүүдийн сэтгэл санааг урвуулан сайхан лекц сонсгон хөлс төлбөргүй буяны нэртэй ажил хийлгэж Солонгосын Мүүний гэр бүлийн сан хөмрөгийг арвижуулж өөрийн албан тушаал ахих боломжийг нээсэн.
  2. Гэр бүл тогтворгүй, нийгмийн эмзэг гаралтай өсвөр үеийг уруу татан манлайлагч болох хүслийг бадраан хамруулж тэднийг төрүүлсэн эцэг эхийн эсрэг турхирч, гэр бүлээс нь тусгаарлан бие сэтгэцийг хянасан.
  3. Эрдэнэт хотоос олон тооны Монгол бүсгүйчүүдийг зургаар ханьтай болгох нэрээр харьд худалдсан. Судалгаа хийвэл Япон, Солонгост мянга орчим эмэгтэй байна гэсэн таамаг тоо байна. Тэд хүний нутагт очсон хойноо төлбөрөө төлж чадаагүйн улмаас эх нутагтаа ирж чадахгүй байна. Хэл увс ёс заншил мэдэхгүй харийн хүмүүст гаргасан энэ явдлыг би боловсон хүний наймаа хэмээн үзэж байна. Үүнийг зөвхөн та бүгд л хийж чадна.
  4. Боловсрол шинэчлэх нэрээр Монголын Боловсролын бүх шатны нэгжийг задалсан. Одоо их сургуулиуд хувьчлагдах тухай хуулийн төсөл явж байна. Үүнийг би их хэмжээний авилгал авсан гэж хардаж байна.
  5. Зөв зүгээр хэрэглэгдэн байсан Монгол хэлээр оролдож үсэг хасан, үгэнд өөрчлөлт оруулснаар Монголын хойч үе эцэг эхтэйгээ ч ойлголцохгүйд хүрсэн. Монголоос өөр ямар улс орон эх хэлэндээ шинэчлэл хийснийг миний бие интернэтээс хайгаад олсонгүй. Үүнийг би өсвөр залуу үед хэл мохоож, соёл бөхөөх туршилт хийсэн гэж үзэж байна.
  6. Эрх мэдлээ давуулан ашиглаж Монголын бүх аймаг нэгжийн Боловсролын Газарт Мүүний гаж урсгалаар тархиа угаалгасан залуу шавь нар нь Насанбаярын шууд удирлага дор ажиллаж байна. Монголын хамгийн чухал эрдмийг түгээх салбарт харийн шашны гаж урсгалынхан ажиллаж байна.
  7. Цаашилбал энэ хүний удиран явсан бүх Төрийн бус байгуудлагуудыг шалгаасай хэмээн хүсэж байна.
  8. Б. Насанбаяр улс төрд орохоор шулуудсан ба түүний санхүүгийн орлого зэргийг шалган өгөхыг хүсч байна.
  9. Гурван цагийн хэлхээс ажиллах ёстой Боловсролын Салбарыг боловсорч гэгээрч дуусаагүй өөрийн гаж урсгалын залуусаар өргөтгөн тэлсээр байна

10.Яахаараа Солонгос хүн Монгол хэлний сурах бичиг зохиох болсон зэрэг асуудлуудын уг үндсээр нь шалгаж Монгол үндэстний эрх ашгийг хамгаалж өгнө үү.

Насанбаярын сүүлийн 20 жилийн санхүү орлогын эх үүсвэр, гадаадад аялсан сурсан төлбөрийн эх сурвалжуудыг нийтэд ил болгоно уу?

Энэ бүхнийг би хувь хүний нууц гэж бодохгүй байна. Төрийн хүн түмний хүүхдийг залах энэ хүнийг би байх есгүй газар байна гэж эмзэглэж байна.

Монгол улсын төр хүчгүй суларч. Гэсэнч залуу хойд үе бидэнд байна. Бид залуу үеэ хамгаалах үүрэгтэй.

Монгол улсын иргэн бүр хүүхэд ирээдүйд учрах аюул, үндэсний эрх ашгаа хамгаалах үүрэгтэйг ухамсарлан энэ хүсэлтийг илгээв.

Монгол Улсын иргэн,
Энэбишийн Цэрэндолгор

Жич: Миний саналууд үндэслэлтэй санагдан таалагдвал дээрхи газрууд арга хэмжээ автал түгээтүгэй. Олон нийтийн сонорт хүргэх үүднээс цахим ертөнцөөр зэрэг тараав. Дээрхи байгууллагуудад миний бие хүсэлтээ маргааш хүргэх болно” гэжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

27 Comments

  • Battulga (February 17, 2016 10:46:00 am )

    Цэрэнг дэмжиж байна.

  • munkh (February 17, 2016 10:46:21 am )

    bolovsroloor toglodog ni hoich veee gegeervvlchihlee gej bgaa bol aimshig bagsh nariin surguuliudiin mungun deer ajillah heterlee 1 curguuliin zahiral bsan gvree nuhruus surguuliudiin avilgal gegch ehelsen ugaan surguulias dampuural ehelsen turuljij gvnzgiireh herees heterlee vndesnii bolovsroliin bodlogogvi oron bolloo

  • Жаак (February 17, 2016 11:04:34 am )

    …..санаатайгаар гэв үү? Насанбаяр ганцаараа шийдээгүй байлгүй дээ. Хавар болжээ, Црн авгайн хий нь хөдөлж эхлэв үү? Өөрөө харинч жуулчин эрийг чаргуулдсаар байгаад аваад суучихсан гэдэг. Монгол эрээ голж байгаа нь эх оронч сэтгэл үү? Нүүр үс царай бүхнийг илэрхийлдэг юм црн авгай минь.

  • узочин (February 17, 2016 11:22:51 am )

    цэрэнг дэмжиж бн

  • jasmin (February 17, 2016 11:31:28 am )

    zovoo huuhduuded yamarch iireedui alga shalgah l heregtei toroos bas neg bayn garchee

  • 12 (February 17, 2016 11:34:24 am )

    үнэн үнэн.эрдэнэтийнхэн бүгд мэдэж байгааволон хүүхнийг зургаар нь адислуулж байна гээд солонгосуудтай хүчээр гэр бүл болгосон.

  • 12 (February 17, 2016 11:35:00 am )

    хэхэ шалгуул шалгуул

  • уран (February 17, 2016 11:36:43 am )

    монголын үндэсний шинэ дэвшилийн намын дарга гээд л сонгуулийн үеэр баахан шуурч байсан даа

  • зочин (February 17, 2016 11:54:04 am )

    энэ насанбаяр яахав дээ гантөмөрийн гар хөл тэр гантөмөр гэдэг япон ярьсан шинэчлэл ярьсан 1930 -аад оны “хэт хувьсгалч” нарын төрхийг санагдуулам нөхөр боловсрол шинжлэх ухааныг холион бантан болгож байна шүү дээ ингэхээр ардчилсан намын нэр хүнд яаж өсөх вэ дээ зөв шинэчлэл, уламжлал дагасан өөрчлөлт дэвшил хөгжилд хүрнэ гэхдэ японыг хуулах монголд хэзээ ч таарахгүй япон бараа технолги авч болно ёс заншил самурай монгол 2 тэс ондоо цэрэнг дэмжиж байна

  • zorigt (February 17, 2016 12:24:01 pm )

    Tserengeech chelsea geech demjij bnada gj

  • Anonymous (February 17, 2016 1:47:14 pm )

    Цэрэнг дэмжиж бнаа

  • irgen (February 17, 2016 1:50:36 pm )

    demjij bn shuu er ni bolovsroloor ih l togloh yum neg zasag garaad neg darga orood oorchlood ih shine yum hiisen dur esgeed bh yum bn shuu anhnaasaa taalagdahgui bsan ene darga avgai yuch hj chadahgui baisan

  • зочин (February 17, 2016 3:47:52 pm )

    Гадны шашин гэхээс гадна сургууль боловсролын байгууллагыг юуч биш болгож байна. Сайн шалгаж үнэн мөнийг ард түмэнд яаралтай мэдээлмээр байна шүү. Ирээдүй маань улам л бүрхэг болоод байх шиг …………..

  • зочин (February 17, 2016 4:02:58 pm )

    Эрдэнэтэд лекц уншаад л яваад байдаг байсын чухам юу сурталчилдаг байсныг нь сайн мэдэхгүй юм.Лекц уншдаг болохоор үгийн баялаг бол байгаа байхаа , бусдыг нь ч бүү мэдээ

  • zochin (February 17, 2016 4:14:53 pm )

    Unen baikh shuu, 20iod jiliin omno minii okhin neg tiim Muunii yumand halti yawaad uzsen shuu, Erdenetees huuhduudiig awch yawaad UB-d neg tiim tsuglaan shig yumand oruulaad baisan sanagdaj bna. Sain aaw ,eej ch biluu law l neg ikh sain yum bish baisan daa. Tegeed bi okhinoo dahij yawuulaagui yum dag. Hamgiin gol ni ter talaar etseg ekhed ni yu ch heleeeguio baisan,. Zalgamjlagch holboo geed baisan sanagdaad bna

  • Anonymous (February 17, 2016 6:45:33 pm )

    demjij bna shine garsan 5-r angiin mongol helnii surah bichig yag galzuu hun bichsen yum shig l hachin oilgogdohgui bna lee

  • Anonymous (February 17, 2016 7:39:59 pm )

    ene tseren abgai bolimoor yum ajil hiij baigaa huniig yund ingej baidgiim be

  • kkkk (February 17, 2016 9:22:32 pm )

    nasanbyariig sain shalga yun mvvn be

  • зочин (February 17, 2016 10:21:14 pm )

    90 үед наад мүүнийг чинь МАХН-АН дарга нэртэй малнууд шүтнж байсан биз дээ

  • Zochin (February 18, 2016 5:41:24 am )

    Tsereng demjij baina. Nasanbayarygaa sain shalgaarai.

  • Зочин (February 18, 2016 11:02:32 am )

    Би улаан Мүүнист хүн. Цэнхэр авгайгийн хардалт хирээс хэтэрч байна шүү. Насанбаяр ч одоо Мүүнист байхаа больсон. Биднийг гаж солиот урсгал гаж хүмүүс гээд байгаа цэнхэр үст Та өөрөө бодитоор гаж үг, үйлдэл хийж байгаа тул зогсооно уу.

  • Anonymous (February 18, 2016 1:31:35 pm )

    Монгол орны боловсролын систем бүхэлдээ уналтанд орсон байсныг энэ засгийн газрын нөхөд шинэчлэл нэрээр бүр дахиж олон жилээр сэхэхгүй байдалд хүчээр оруулсан шүү дээ. Шинжлэх ухааны суурь хөгжих гэж ядаж байсан бүх нэгжийг их дээд сурьгуульд алга болгож энэ үндэстний өмнө том гэмт хэрэг хийгээд байгаа улс да.

  • zochin (February 18, 2016 1:58:21 pm )

    mongol ulsiig sunuuh daalgavar avaa biz dee zailuul bolovsrolgyi bol uls oron hyssen hyseegyi sunuh niiguurtai syyliin yeiin hyyhdyyd tun ch uruvdmuur bolj bichij bichij chadahgyi unshij chadahgyi too bodoj chadahgyi erunhii medleg baihgyi haranhui humursun togoon dotor l baina shyy dee ene said ni gej dynhyy tolgoi bas gadnii hul gar naad nasanbayariig chin hyn byr l heleed baigaa sh dee gaj shashin delgeryylegch geed yachihsan zayagyi amitad gej iim baidag bnaa zailuulaad haychij chadahgyi

  • МЭДЭ (February 18, 2016 2:57:41 pm )

    РОН ХАББАРДЫН ШАШНЫГ ЯМАРЧ ШҮҮЛТҮҮРГҮЙГЭР ЯАМНЫ СТРАТЕГИЙН БОДЛОГЫН ГАЗРЫН ДАРГА ӨӨРӨӨ СУРТАЛЧИЛЖ ОРУУЛЖ ИРСЭН ТУХАЙ ОРОСУУД НЬ ӨӨРСДӨӨ /ОРОСУУДААР ДАМЖИЖ ИРСЭН ЮИ БИЛЭЭ/ YOU TUBE FACEBOOK TWITTER SOCIAL SITE УУДАД ЗӨНДӨӨ ЯРЬСАН МЭДЭЭЛЭЛ ИЛ ТАВЬСАН БАЙНА ЛЭЭ ХӨДӨӨНИЙ БАГШ НАР РОН ХАББАРДЫН СУРГАЛТ САЙХАН БОЛЛОО ГЭЖ ИРЭЭД ЯРИЛЦЛАГ ХҮРТЭЛ ӨГСӨН БАЙНА ЛЭЭШДЭЭ

  • ЯАМ ӨӨРӨӨ ШАШИН ОРУУЛЖ ИРСЭН ЮМ БИШҮҮ (February 19, 2016 11:13:07 am )

    РОН ХАББАРДЫН ШАШНЫГ ЯМАРЧ ШҮҮЛТҮҮРГҮЙГЭР ЯАМНЫ СТРАТЕГИЙН БОДЛОГЫН ГАЗРЫН ДАРГА ӨӨРӨӨ СУРТАЛЧИЛЖ ОРУУЛЖ ИРСЭН ТУХАЙ ОРОСУУД НЬ ӨӨРСДӨӨ /ОРОСУУДААР ДАМЖИЖ ИРСЭН ЮИ БИЛЭЭ/ YOU TUBE FACEBOOK TWITTER SOCIAL SITE УУДАД ЗӨНДӨӨ ЯРЬСАН МЭДЭЭЛЭЛ ИЛ ТАВЬСАН БАЙНА ЛЭЭ ХӨДӨӨНИЙ БАГШ НАР РОН ХАББАРДЫН СУРГАЛТ САЙХАН БОЛЛОО ГЭЖ ИРЭЭД ЯРИЛЦЛАГ ХҮРТЭЛ ӨГСӨН БАЙНА ЛЭЭШДЭЭ Прикладное образование в Монголии.avi.mpg
    Ahauman9
    Ahauman9Published on Nov 5, 2012
    С 27 по 30 октября Президент некоммерческой организации “Прикладное образование СНГ” http://www.apscis.ru/ , Екатерина Комарова с помощью организатора тура в Монголии, Владимира Дяченко, прочитала 8 лекций для 800 человек- студентов и учителей. И дала два 30 минутных познавательных интервью, на телевизионных каналах Монголии : “NTV Mongolia” и “Аист Монголия”.
    Любой кто хочет остановить деградацию образования, детей и культуры, может открыть свой центр прикладного образования и использовать для этой цели наиболее эффективные методики обучения. Известный актер Том Круз с помощью этой методики образования преодолел свои трудности в овладении карьерой и стал звездой: http://vk.com/video19124890_163402703 Смотрите это позитивное и познавательное видео и продвигайте его другим!

  • ЯАМ ӨӨРӨӨ ШАШИН ОРУУЛЖ ИРСЭН ЮМ БИШҮҮ (February 19, 2016 11:28:51 am )

    МОНГОЛЫН ТВ ЭЭР ХҮРТЭЛ ОРОСУУДААР ДАМЖИЖ ИРСЭН САЕНТОЛОГИЙН СҮМИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛЫН БОЛОВСРОЛД НЭВТЭРЧ БУЙ ТАЛААРАА ЯРИЛЦЛАГА ӨГСӨН БАЙНА ЛЭЭ БАГШ НАРЫН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТЫН ЗАХИРАЛ СҮГЛЭГМАА ГЭДЭГ ХҮН ХАМТ СУУГААД САЙХАН БОЛЖ БАЙНА ГЭЭД ЯРИАД БАЙНАЛЭЭ Ш ДЭЭ ХЭХЭХЭЭ ЦЭРЭНД ҮНЭНИИ ХУВЬ БАЙНА

  • зочин (February 21, 2016 8:34:47 pm )

    манай боловсролын байгууллага нэг л биш байна шүү. Яахаараа гариг гэж бичдэг байсан үг гараг гэж бичигддэг болчихвоо. Аль нэг үгийг 10-20 жилийн дараа хэн нэгэн этгээд ингээд л өөрчлөөд байж болох уу? Нөгөө монгол хэлний дархлаа хаана байна. Одоо удахгүй ээж гэж биш ээш гэж бичдэг болох уу? аан. Энэ заваан юм хийснийх нь төлөө Гантөмөр энэ хүүхэн 2 -оос ял асуумаар байна шүү.

antalya rent a car