antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 17, 2016 25 comments

АСЕМ-ЫН ХУРЛЫН БЭЛТГЭЛ БУЮУ ТАХЛЫН ДУНД НАЙР

нийтлэсэн Admin

12642890_1395538974080798_5810246206335427437_nАСЕМ-д 53 гишүүн-орон бдг. Хэмжээгээрээ бараг бага гарын байгууллага. Улсаа өрөнд живүүлчихсэн засаг энэ байгууллагын зочдыг хүлээж авах нэрийдлээр төгрөгийг хэдэн зуун тэрбумаар зарж бн. Байр барина л гэнэ, машин оруулна л гэнэ.

Манай ЗГ 119 орны төр засгийн тэргүүн, сайд, эрхэм гишүүдийг нэгэн зэрэг хүлээж авсан түүх бий! Ардчиллыг шинээр буюу сэргээн тогтоосон орнуудын 5-р бага хурлыг 2003 онд зохион байгуулсан юм.
Энэ хөдөлгөөний түүхэндэх хамгийн сайн хурал болсон гэж магтуулсан. Үүний хэсэг болох иргэний нийгмийн форумд 68 орон оролцсон. Цөмийг нь бгаа буудал, байрнууддаа хүлээгээд л авсан.
Гадаадын дарга нар шинэхэн барьсан виллануудад буухыг шаарддаг уу? Үгүй!!! 1990 онд Японы эзэн хаан Акихито хаан ширээндээ заларсан. Дэлхийн хаад ноёд, дарга нар гээд л 158 орноос нийт 500-гаад намбарваань, намбартүүнүүд ирсэн. Эд нар хаана буусан гээч? Нью Отани буудалд! Төрийн тэргүүнээ дагаж, энэ арга хэмжээнээс хүртэх завшаан надад тохиосон юм. Тэр үед дэлхийн хоёрдох баян орон болох Япон нь намбарвааниудад зориулж тусгай байшин байр босгоогүй л юм даа.

Бид чинь 2003 онд хавьгүй цөөхөн зочид буудалтай бсныг санаж бн уу? Одоо бол АН-ын гавьяагаар Шангри Ла, Кемпински, Рамада, Туушин муушин гэх хөгжил дэвшил бий болчихсон биз дээ? Эдгээрийн хэрэг АСЕМ-ын хурлаар яагаад гарч болохгүй гэж?
2003 онд гадаад өр маань 0.91 тэрбум ам доллар буюу өнөөгийнхөөс 5 дахин бага бсн. Улсын төсөв өнөөдрийнх шиг хоосорчихсон бгаагүй. Гэвч баяны дүр эсгээгүй. Одоо яахлаарай эсгэдэг билээ?…
Засаг жудаггүйтэх нь төрийн маань эмгэнэл. АН тэргүүтэн төрийн эрхэнд гармагц энэ өвчин үгдэрдэг нь засаглалын маань эмгэнэл. АСЕМ-ын дарга нар гурван шөнө тэрбум төгрөгийн байрнуудаар тухлах үед эмнэлгийн орон дээр бие муудсан хүүхэд хоёр-гурвуулаа чихцэлдэн хэвтэх нь ард түмний маань эмгэнэл. Эмгэнэл ярьвал дуусахгүй…Sukhjargalmaa Dugersuren /copy/

Зураг: MCS компанийн барьж байгууж байгаа ASEM villa.

Их тэнгэрт барьж буй уг төслийг хэрэгжүүлэхэд олгох хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрт шаардагдах санхүүжилтийг төслийн орлогоос эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр Монгол Улсын Хөгжлийн банкны эх үүсвэрээр арилжааны банкаар дамжуулан санхүүжүүлэх гэрээ байгуулан ажиллахыг Засгийн газар Хөгжлийн банкны ТУЗ-д зөвшөөрчээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

25 Comments

  • Үнэнч монгол (February 17, 2016 9:19:28 am )

    Гадныхан шинэ ббайна хуучин гэж бидний буудлыг тоохгүй шүү дээ юу ч үгүй байж юмтай юм шиг загнадаг бидний зан. “Чөмөггүй байж туг ширээ” гэдэг энэ дээ. АСЕМ-ээр далимдуулж өөрсөддөө ашигтай юм хийнэ. Улсад ямар ч ашиггүй.

  • зочин (February 17, 2016 9:49:46 am )

    Улсын мөнгө хулгай хийх нэг арга

    • зочин (February 17, 2016 8:12:36 pm )

      ЮУНДАА ИНГЭЖ ХӨЛ АЛДАНА ВЭ ЯДУУ МОНГОЛ

    • Зочин (February 20, 2016 1:23:17 am )

      Эсэргүүцэж ард түмэн үгээ хэлэх цаг ирлээ арай дэндэж үхэхдээ үхэр буугаа тавина гэхчээр идэх аргаа олон юмаар нэр барьж авах юмаа монголын түүхэнд ийм шунхай хүмүүс төр барь байсан түүх байхгүй цадаж ханахгүй шуламнууд юмаа үйлийн үрийг танаас өөр хэн ч үүрэхгүй шүү тамд очморуудаа

  • Bold (February 17, 2016 10:08:22 am )

    Асемийн хурал Элбэгдоржид л хэрэгтэй ард түмэнд огт хэрэггүй монголд гадны хөрөнгө оруулагчхэрэгтэй гэтэл ганбаатар уянга батэрдэнэ нар хөрөнгө оруулагчдыг дээрэмчин луйварчин гэж харааж зүхэж байхад асемийн хурал бол биднийг хошгоруулсан шоу юм даа

  • zochin (February 17, 2016 10:17:32 am )

    BUGDEND N GER BARIAD, GADNA N TUS TUSD OO TAVIAD L BOLOO BIZDEE.

  • ЗАЛУУС (February 17, 2016 10:44:16 am )

    ГУЯГҮЙ БАЙЖ ШИРЭЭ ГУТАЛГҮЙ БАЙЖ ЖОРОО ГЭЖ ҮГ БИЙ

  • zochinzochin (February 17, 2016 10:48:12 am )

    Иргэд нь гэртээ 200-ийн цагаан орноос өөр тавилгагүй байж том жип унаад явдаг монгол хүн,төр 2-ын оюуны хоосрол.

  • Anonymous (February 17, 2016 12:21:51 pm )

    Еерседдее л юмаа бэлдэж авч байгаа юм биш уу ард тумний нуруунд бух ерее ууруулж бух уйлчилгээнийхээ унийг Муур багш царайлж нэмээд л

  • Иш зочин. (February 17, 2016 12:49:43 pm )

    Ерөнхийлөгч 2017 онд сэнтийгээсээ буугаад НҮБ хавилцаа нутаглах санаатай мөнч олон арга хэргэлж байх шиг байна. Харин түүний нь хоморгонд ард олон чинь ширвэгдэж байна даа. Уул нь хөнжлийнхөө хирээр жийсан бол зүгээр байсан юм.

  • Anonymous (February 17, 2016 2:38:48 pm )

    ASEMIIn ver ni songvuuli ch bolno dain gargaad tasalduulya Xa Xa

  • ZOCHIN (February 17, 2016 2:58:13 pm )

    Тодорхой бүтээн байгуулалт үлдэнэ.Түүнээс гадна их л олон ач холбогдолтой доо.Юмыг харлуулах муулах нь Монголчууд бидний л ариншин юм даа.

    • gi (February 18, 2016 8:51:50 am )

      ter buteen baiguulat geed bgaa yum chini ard tumend naaldah uu, Ard bidnii amidral naad buteen baiguulaltiin chini daraa yaj uurchlugduhiin???

  • монгол (February 17, 2016 3:02:45 pm )

    Элбэгдорж ганц өөрийнхээ ирээдүйд зориулж татвар төлөгчидийн мөнгөөр гараа угааж байна. Ядарсан ард түмэн туйлдсан эдийн засгаа боддоггүй энэ өрөндхийлэгч монгол хүн мөн боловуу эргэлзэж байна

  • MAXH (February 17, 2016 3:30:43 pm )

    Nohoin baas yalaani davsag

  • Монголын төлөө (February 17, 2016 3:49:17 pm )

    Ард түмнээ үл хайрлан зөвхөн өөрийнхөө нэр төрийн төлөө Монгол улсын эдийн засгийг сөхрүүлж байгаа Элбэгдорж хэн бэ. Яагаад улс эх орныхоо хөгжлийн төлөө биш, ард түмнээ ядуурлаас гаргахын төлөө биш үйл ажиллагааг явуулаад байнаа. Яагаад алуурчидыг өршөөгөөд байнаа. Яагаад бензины үнийг дэлхийд хамгийн өндөр байлгаад байнаа, Яагаад долларын ханшиг өдөр бүр өсгөөд байнаа, Элбэгдорж ер нь хэн юм бэ. Хэний төлөө ажиллаад байгаа юм бэ.Хэрвээ хятадад дарга нар нь ийм үйлдэл гаргасан бол шууд цаазаар авах нь ойлгомжтой. Монголын ард түмэн ингэж Элбэгдоржид боолчлогдох ёстой юу.

  • зочин (February 17, 2016 4:06:20 pm )

    Энэ маш чухал уулзалт шүү дээ. Зүгээр яахав нэг хэсэг хүмүүс, зарим нэг нам хүчнийхэн энэ уулзалтыг эсэргүүцдэгээрээ л эсэргүүцэнэ. тэр бол ойлгомжтой асуудал. Ерөнхийдээ зохион байгуулалтад ороод эсэргүүцэж байж мэднэ. Манай зарим хүмүүс нэг дургүй юмандаа тэр чигээрээ л улс шүү дээ. Харин хахуул энэ тэрээ авбал сайхан загнаж сүйд болох байх шүү. Ер нь тийм юм. Энүүхэндээ гэж хэлэхэд Монголчууд бие биеэндээ их дургүй, арай гайгүй яваадаа бүр дургүй тийм л эвгүй зантай улс шүү дээ. Хоорондоо тун таарамж муутай, эв нэгдэлгүй ард түмэнтэй улс шүү дээ. Ер нь их хатуу гараар бариад нийтээр нь өлөн зэлмүүндүүхэн, ядуу байлгаад байвал харин айцгаагаад яаж чадахгүй дөртэй үхэр шиг байхаар тийм хүмүүс нь зонхилсон улс л даа. Коммунизмын үед ямар янзтай байсанаа одоо бол мартсандаа ихэнх нь. Одоо энэ АСЕМ-ын уулзалтыг МАН намын дарга нар санаачлаад хийх гэж байгаа бол АН-ынхан нь бас ёсөн шидээр мэрээд л байж байгаа. Энэ бол баараггүй. Ингэхэд АСЕМ-ын уулзалтыг хийхээр болж байгаа нь МОНГОЛ улс бие даасан тусгаар улс болсоны нэг том үзүүлэлт болж байгаа юм л даа. Уг нь энэ цаг үед улс монголоо сурталчилсан хамгийн чухал үйл явдал гэж дүгнэхээс өөр яах билээ. Энэ уулзалтаас зр дүн гарна. Энэ том ажлыг хийхийн төлөө хүчин чармайлт гаргаж, нойр хоолгүй ажиллаж байгаа байгууллагууд, хүмүүсийн өөдөөс хар хор шингэсэн шүлсээ үсчүүлмээргүй байгаа юм. Энэ уулзалт сайхан болно оо. Ойлгомжтой. Муу хүмүүсийн хар хор яаж ч буцлаад үр дүнд хүрэхгүй. тэдний хийж байгаа хараал ёстой нохойн баас шүү дээ.

  • Зззочиночинкочиночинзочин (February 17, 2016 4:12:09 pm )

    Энэ хурал нь монголд хэрэгтэй ч хөлийнхээ хэрээр хөлөө жийе. Буцаад нисэхгүй л байлгүй. Харин соёлтой л үйлчилгээгээ үзүүлцгээвэл дээр. Шинэ байшинд муу үйлчилгээ, бүдүүлэг зан гаргавал харин ч ёстой …

  • Цэнгэл (February 17, 2016 5:28:31 pm )

    Хаус дамжаад архидахнээ. Улс орны ерөнхийлөгч нар

  • zochin (February 17, 2016 7:22:43 pm )

    jorlon shig sav baryj baisnaas uyngiin ereen ger barydagch boloosoi,tegvel harin aylal juulchlaliig demjih baih shuu,ter humuus.gehdee ta nar shig teneguud uuniig medehgui bh.daraa ny oorsdoo unegui avah yum gee bizdee,ulaan luivarchinguud

  • zochin (February 17, 2016 9:57:36 pm )

    зев л бичсэн байна. улс орны енеегийн байдлыг гадныхан биднээс илуу харж байгаа ийм байхад ечнеен ер зээлээр яаж цамаан нэрэлхуу зангаар шинэ байр шинэ машин гээд хэдэн тэрбумаар тоологдох херенге урсаж байна даа. урин дулаан зуны сайхан цагт гэр буудал бариад л жинхэнэ монгол терхеер хулээн авбал хамгийн зарлагагуй зев сонголт юм. АСЕМ-ийн дараа тэр байрнуудыг еерсдедее авахаар л улсын херенге хайр гамгуй зарж байгаа нь хэнд ч ойлгомжтой.

  • Зочин (February 18, 2016 8:54:11 am )

    Тэд 4 жилд хувийн ямар хөрөнгөтэй болох вэ гэдэгээ бодож ажилладаг. Ард түмэн ядуу байна уу, өвдөж зовж байна уу огт хамаагүй. Урьд нь ардчилал гарч бас л ингэж туйлдуулсан. Монголд ардчилал хөгжихөөс өнгөрсөн юм шигээ. Ардчиллыг босгосон хүмүүс нь ийм зүйл хийгээд байх юм даа.Ардчиллын сонгодог утга нь хаана байна.

  • нар (February 18, 2016 7:39:45 pm )

    эсэргүүцье эээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээ

  • Зочин (February 20, 2016 1:29:55 am )

    Энэ засгийн үед Монгол илгээрээ бүрэн хэвтлээ ард түмний мөнгөөр өөрсдийнхөө явах засмал замыг их тэнгэр, Богд уулын урдуур тавьсан уулын бүх аманд Ан-ынхны байшин сүндэрлэж б.а одоо Асем нэрээр тэдний тансаглалын байр үнгүйдүүлээд ах дүүдээ аль эрт хуваарилсан байгаа. Монгол байгаагаараа л цэвэрхэн байх хэрэгтэй ш дээ Элбэгдорж улсын хөрөнгөөр баяжсан болохоор дутуу юм байхгүй байх гэтэл айлд зочин ирэхэд айлын хивс гуйж тавихгүй биздээ, Айлын байранд түр суухгүй биздээ ялгаа юу б.а улсын нүүр царайг сайхан харагдуулах биш хуурмаг зангаараа өөрсдөө идэх аргаа олж б.а шүүдээ Монголыг АН-ынхан бүтэн самарлаа худалч хулгайч нар хагартлаа баяжлаа цаддаггүй ээ

  • зочин (February 23, 2016 1:01:10 am )

    хэцүү ч юмдаа ханадаггүй улс

antalya rent a car