Могойг гурав хуваавал гүрвэлийн дайтай гэдэгтэй адил Ардчилсан намыг хэд хэд хуваавал том, жижиг намын дайтай нэлээд фракц гарч ирнэ. Тэдгээрийг нэрлэвэл “Шонхор”, “Алтангадас”, МоАХ, МҮДН, “Нэг ардчилал”, “Хөх тэнгэр”, “Чандмань”, “Соёмбо”, гээд хөврөнө. Сүүлд “Монголын ардчилсан нэгдэл” хэмээх фракц нэмэгдсэн сураг дуулдаж байсан.
Үүнээс гадна Ардчилсан намаас ИЗНН, МҮАН-д өөрийн намд нэгдэх саналыг энэ сарын 2-нд тавьсан юм. Сар шинийн баярын өмнө Ардчилсан нам болон Иргэний Зориг ногоон намын удирдлагууд Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан танхим”-д санамж бичиг байгуулсан. Ийн ИЗНН, АН-тай нэгдэх ажлаа эхлүүлсэн билээ. Үүнээс хэд хоногийн дараа энэ сарын 6-нд МҮАН-ын Удирдах зөвлөл хуралдсан. Уг хурлаар Нэгдүгээрт, МҮАН нь МАХН-тай хамтран “Шударга ёс” эвсэл байгуулан 2012 оны УИХ-ын сонгуульд амжилттай оролцсон. УИХ-д улс төрийн аль нэг нам дангаараа Засгийн газар байгуулах нөхцөл бүрэлдээгүй энэ эрх зүйн нөхцөлд “Шударга ёс эвсэл” Засгийн газрыг байгуулах, түүний тогтвортой байдлыг хангахад том үүрэгтэй явж ирсэн бөгөөд энэ бодлогоо дараагийн сонгууль болтол МҮАН үргэлжлүүлнэ. Харин МҮАН нь 2016 оны УИХ-ын сонгуульд “Шударга ёс” эвслийг энэ хэлбэрээр нь хадгалан оролцох боломжгүй гэж үзсэн байна. Хоёрдугаарт, Ардчилсан Намын дарга З. Энхболдоос Монгол Үндэсний Ардчилсан Намд хандаж ирүүлсэн саналыг хэлэлцээд Удирдах Зөвлөл “Монгол Үндэсний Ардчилсан Нам нь Монгол улсын хөгжлийн эрх ашгийг урьтал болгож Ардчилсан Нам болон улс төрийн бусад нам, хүчинтэй хамтран ажиллахад бэлэн” гэдгээ илэрхийлсэн талаар тус намын хэвлэл, мэдээллийн алба мэдээлсэн.
Хэрвээ МҮАН АН-тай нэгдвэл УИХ-д суудалтай хоёр жижиг нам АН-ын “далбаа”-н доор орсон ч аль нэг фракцын “өвөр”-т орох нь юу л бол. Ямартай ч АН-д хоёр хүчирхэгжүү фракц нэмэгдэх бололтой. Нэг шуудайд хийсэн үхрийн эвэр шиг АН-д фракцуудын дайн хамгийн хүчтэй өрнөдөг. Сүүлийн том жишээ л гэхэд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг бусад намын нөлөөллөөс бус фракцын зөрчлөөс болж өвдөг шороодон, Засгийн газрын тэргүүн болон АН-ын даргын “тахим”-аа өгсөн гэдэг. Тиймээс намынхаа ҮЗХ-оо хуралдуулж чадаагүй байгаа З.Энхболд дарга фракцууддаа “Татгалзахааргүй санал тавих” ёстой. Үгүй бол мань хүнийг ч намын даргын суудлаас нь унагаж мэднэ. Уг нь “Загалмайлсан эцэг” Зи “АН өнөөдрөөс эхлэн фракцгүй нам боллоо” гэж хэлж байсан удаатай. Гэлээ ч давахгүй гэсэн даваагаараа долоо давна гэдгийн үлгэрээр намынх нь фракцууд цөөрөх бус үржээд байна уу.
Ч.Төмөрсүх
Холбоотой мэдээ
-
irgen (February 15, 2016 1:08:49 pm )
suntugei
-
ИРГЭН (February 15, 2016 1:21:24 pm )
ДОТРОО ЭВТЭЙ БАЙХГҮЙ БОЛ АРДЧИЛЛАА ЭРХ ЧӨЛӨӨГӨӨ ЭРГЭЭД МАН-Д АЛДАХ БОЛНО ШҮҮ.ХУВИЙН ЭРХ АШГАА 1-РТ ТАВЬДАГ ХУВАЛЗНУУД ЗАЙЛЦГАА.
-
Зочин (February 15, 2016 1:23:51 pm )
Ардчилсан нам “азгүй” нам. Маш “азгүй” нам. Монголын төрийн жолоог атгах тоолондоо “самардаг”, тийм л азгүй нам. АН-ын дотоод зөрчил тогооноосоо хальж төрийн ордонг “самарч” байгааг монголчууд харж л сууна. Төрийн гурван өндөрлөг нь хэл амаа ололцож чадахгүй болохоор гар хөлөө хөдөлгөсөн сураг ба чих дэлсээд л авсан. Ийм л “азгүй” нам. УИХ-д олонхи болохоороо фракцууд нь учраа олохоо байж, сандал ширээний төлөө нүдээ ухаж өгөхөөс ч сийхгүй тийм л хүмүүс. Ямар сайндаа л МАН-ыг засгаас хөөчихөөд орон гарсан сайд нарын суудал дээр яаж алалцлаа даа, чааваас. Аргаа барсан тэд, хууль зөрчин байж зургаан сайд томилсон болоо биз дээ. Одоо тэд дахиад л бужигнана. Гуравдугаар ээлжийнхэн сонгуулийн өмнө “хоолондоо” орох гээд улайрч байгаа. Ийм л “азгүй” нам болохоор гадаадын хөрөнгө оруулагчид АН-ыг засаг толгойлохоор зугтаагаад явчихдаг. Үүнийгээ цэвэрхэн гэгч нь МАН-д нааж орхино. Улсынхаа эдийн засгийг траншейны нүх рүү унагачихаад “Бид МАН-ын баасыг цэвэрлэж яваа” гэж хээвнэг худал зална. Мөн ч ичих нүүргүй улсууд шүү дээ, АН-ынхан. Сүүлдээ бүр “МАН азтай. Тэднийг засаг барьж байх хугацаанд дэлхийн зах зээл дээр эрдэс баялгийн үнэ өндөр байсан. Харин биднийг засаг толгойлох хугацаанд өндөр байсан үнэ уначихлаа” гэж зална. Уг нь тэдний ингэж “гунигт дуу аялах нь” аргагүй юм. Тэд Монгол Улсыг барьцаанд тавиад асар их зээл авчихсан хүмүүс шүү дээ. Монголын толгой эдийн засагчид байтугай олон улсын шинжээчид ч өнөөдрийн эрх баригчдын эл үйлдлийг “толгойгоо гашилтал” бодоод ч ойлгоогүй. тухайн үед эх орноо барьцаанд тавьж бонд босгох ямар ч шаардлага байгаагүй гэдгийг захын эдийн засагч хэлээд өгнө. Уг нь өнөөдөр тэдний чихэнд чимэгтэй сонсогдохгүй, сүүлдээ адлагдах маягтай болж байгаа 17.6 хувийн өсөлттэй явсан эдийн засгийг МАН, АН хоёр хамтарч бий болгосон юм шүү дээ. УИХ-д МАН олонхи байсан болохоос биш Засгийн газрыг МАН, АН хамтарч бүрдүүлсэн санагдах юм. Тийм байтал 17.6 хувийн өсөлттэй явсан эдийн засгийг зүгээр л “тоо” гэх юм даа. 2008-2012 оны хооронд “Хүний хөгжил” сан үүсгэн монголын иргэн бүрт 21.000 төгрөг тараасан нь МАН-ын гавьяа. Өнөөдрийн эрх баригчид босгосон бондын мөнгөнөөсөө ард түмэнд хэдийг илүүчилсэн бэ. Тэд илүүчлэх нь байтугай өөрийн хүнээсээ нуугаад өөрсдөө идэж уугаад дуусгасан нь бодит үнэн. Эхнээсээ дээлээ нөмрөөд аавынх руу явж байна. Хэдэн саяар биш хэдэн тэрбумаар идэж байгаа эрх баригчдын эсрэг дуугарсан нь бурууддаг болсон цаг юм. АН-ынхан бондын мөнгөөр үхмэл цэцэг тарьж, хогийн ногоон уут тарааж, хэдэн зам зассан болсон. Ард түмэнд наалдсан юм үнэндээ л харагдахгүй байгаа нь харин чин үнэн. Эсрэгээрээ ард түмний амьдралд өдрөөс өдөрт доройтож байгаа нь ч үнэн. Бондын мөнгөөр дураараа дургисан эрх баригчид дансаа улайлгачихаад төрийн албан хаагчдын халаас руу руу өнгийж байгаа нь ч үнэн. Бүр сүүлдээ яам, агентлагийг татан буулгаж байшин барилгыг нь дуудлага худалдаанд оруулна гэнэ дээ. Эрх баригчдын луйвар арай л цагаандаа гарч байгаа юм биш үү. Тэдгээр барилгыг дуудлага худалдаанд оруулсан болоод өөрсдөө луйвардах гэж байна, цаана чинь. Өнөө 1996-2000 оны хооронд явагдсан өмч хувьчлалаар АН-ын автортай “гэнэт баяжигчид” төрдөг шиг.. “Үхэхдээ үхэр буугаа тавина” гэдэг чинь энэ дээ. Сонгууль болохсоо өмнө ямар ч аргаар хамаагүй мөнгөжих нь эрх баригчдын гол зорилго. Ардчилсан нам ийм “азгүй” нам. Тэд одоо гунигт дуу аялаад ч газар авахаа больсон. Ард түмэн тэдэнд итгэсэндээ харамсч суугаа. МАН “азтай” нам. Тэд засаг толгойлох тоолонд дэлхийн зах зээл дээр эрдэс баялгийн үнэ өсдөг. Ийм л “азтай” нам. МАН засаг толгойлсон үед монголын ард түмний нуруу арай тэнэгэр байдаг. Ирэх сонгуулийн дараа дэлхийн зах зээл дээр эрдэс баялгийн үнэ огцом өсөх вий дээ. Гадаад хөрөнгө оруулагчид гэнэт монголд хайр зарлах вий дээ. Угтаа өнөөгийн эрх баригчид хүн шиг төрөө аваад явчихдаг бол гадаадын хөрөнгө оруулагчид нүүрээ буруулахгүй. Гэтэл тэд байн байн засгаа унагаад, төрөөр тоглоод байхаар чинь хэн итгэж гэрээ хийх юм бэ. Ядаж нэг удаа сонгуульд ялсан юм бол Засгийн газар чинь дөрвөн жил тогтвортой байж болдоггүй юм уу. Тэгж байж гадаадын хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлсэн биз дээ. МАН-ын үед гадаадын хөрөнгө оруулагчид нааштай ханддаг байсан нь засаг тогтвортой байсны гавьяа. Ядаж л дөрвөн жил засаг ганхахгүй, толгой өвтгөхгүй ажлаа хийж болно гэж боддог болохоор тэр. Нарийндаа бол АН “азгүй”-дээ биш арчаагүйдээ Монгол Улсыг өнөөдрийн байдалд хүргэчихээд байгаа юм. Тэдэнд улс аваад явчих бодлого алга. Улс байтугай намаа аваад явчих бодлогогүй хүмүүс төрийн жолоод гарсны горыг монголчууд амсаж явна. Өөрийн алдааш өрөөлөөс битгий хай, эрх баригчдаа. Эхлээд нам доторхи фракцынхаа учрийг олчих. Дараа нь улсаа авч явах тухай яривал арай чимэгтэй сонсогдоно.
-
Anonymous (February 15, 2016 2:01:50 pm )
ОЛОН ТОЛГОЙТОЙ МАНГАСУУД
-
Anonymous (February 15, 2016 2:39:36 pm )
Энэ бичигдээд байгаа сэтгэгдэлийг АНын нөхөд уншдаг юм бол уу сургамж авах юм их л харагдах юм даан ч бүгд л дарга болох гээд байх юм даа
-
Hamtai-idsen-Uusan -Hamtragch hergtei Mash Tom Mungu $ Yarigdan (February 15, 2016 3:29:36 pm )
Ter bol Medeej Mash hezuu bolsonii dohio. Sunuh Myydah talruugaa l yavaj baiga , Idsen Uusan
Ih hemjeenii Mungu “$” bolhoor Yamar negen Hamtragch hergtei Zoligt gargah hergtei shuu de!
Iim yumand herge bolon . Tom Ediin Zasgiin Aluurchin Medeej tsaan nugdaad baij baiga shuu de! -
Зочин Эр хүн (February 15, 2016 7:36:35 pm )
Монголын төрийг дампууруулж, монголчуудыг хэмжээ хязгааргүй өрөнд унагасан нөхөдөд хариуцлага тооцож дээлийг нь нөмрүүлэх цаг ирнэ .
-
зочин (February 15, 2016 9:28:32 pm )
Монголын ард түмэнд үнэнийг хэлж байгаа зочиндоо баярлалаа АН .ын нүүр царай үнэн зөв тодорхойлсон байна
-
Зочин (February 15, 2016 10:33:37 pm )
Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай 2014 онд өгсөн нэгэн ярилцлагадаа “Төрийн бодлого буруу байснаас эдийн засаг хямралт байдалд хүрсэн. УИХ, Засгийн газар, Төв банк хямралын үүсгүүр генератор болоод байна” гэжээ. 2012 онд Сү.Батболдоос Монгол Улсын Ерөнхий сайдын тамгаа хүлээн авсан Н.Алтанхуяг эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилготой “Чингис” бонд 1.5 тэрбум ам.доллар, “Самурай” бонд 30 тэрбум иен, БНХАУ-ын Хөгжлийн банкнаас 162 сая ам.доллар гээд маш их хэмжээний өндөр хүүтэй мөнгө зээлсэн. Жишээ нь бид “Чингис” бондын хүүгийн төлбөрт жилд 75 сая ам.доллар буюу 140 тэрбум төгрөг, өдөрт 208.3 ам.доллар буюу 400 орчим сая төгрөг төлнө. Ийм өндөр хүү төлөх учраас авсан мөнгөө үр ашигтай бизнесд хөрөнгө оруулах, нөгөө талаар өрөө төлөх хэмжээний ашигтай ажиллах шаардлага урган гарч байна. “Чингис” бондын мөнгийг юунд зарцуулав. Дээрх мөнгийг бизнесийн ямар үр ашигтай салбарт хөрөнгө оруулалт хийв. Өмнөд Солонгос улс хүнд үедээ Баруун Германд уурхайчин, сувилагч нараа илгээсний хариуд тэдний цалинг барьцаанд тавьж мөнгө зээлсэн байдаг. Тэр мөнгөөрөө гангийн үйлдвэр барьсан. Гангийн үйлдвэр, аж үйлдвэрчилт мөнгө олсон. Мөнгөтэй болсныхоо дараа замаа зассан, барилгаа барьсан. Солонгост ингэж л эдийн засгаа сэргээсэн, боссон. Гэтэл манай улс бондын мөнгөөр эргээд мөнгө олох салбарыг бус гудамж, талбай янзлах, зам засах, үнэ тогтворжуулах нэрээр гараад дууссан байна. Мөн цагаан сараар хамгийн гоё дээл өмссөн хүнийг сайд нь шагнах байдлаар зарцуулжээ. Бондын мөнгийг буруу зарвал буцахдаа шороо тээдэг болохыг дэлхийн зарим улс орны жишээнээс харж болно. Тухайлбал, 1800 оны эхээр Дани улс олон улсын санхүүгийн зах зээлд гаргасан бондын өрөө төлж чадахгүй болсон тул төсвийн хэт их алдагдалд орж “Хэвтрийн эдийн засаг”-тай болжээ. 1980-аад оны Латин Америкийн Мексикт үзүүлсэн өрөөс үүдэлтэй санхүүгийн хямрал, 2010 оны европын холбооны Португаль, Грек, Испани зэрэг улсын Засгийн газрын өрөөс улбаатай эдийн засгийн уналтуудыг нэрлэж болно. Бондын санхүүжилтийг буруу зарцуулах нь ийм эрсдэлтэй. “Чингис, Самурай” бондын мөнгөөр тансаглачихаад бие биенийгээ өршөөчихдөг овоо муу гарууд вэ” гэх яриа цахим орчинд шуугиан дэгдээж байна. Зарим нь авсан мөнгөө төлж чадахгүй болсон уу яасан гэнэтхэн буяны байгууллага болон хувирав. Хувцас хунар үнэгүй тараана гэх зар тараасан чинь баахан хувцастай хүмүүс ирээд тараагаагүй болтой. Нэг л их шүлхэвч, бэлэг тараасан хүмүүс гэнэтхэн гараад ирлээ. Гэмт хүн гэлбэлзэнэ гэдэг дээ. Өр тавиад Монгол Улсын эдийн засаг сайжраагүйг 2013, 2014, 2015 оны төсвийн гүйцэтгэлээс харж болно. Төсвийн орлого одоогийн байдлаар 769 тэрбум төгрөгөөр тасраад байна. Оны эцэс гэхэд орлого нэг их наяд төгрөгөөр тасрах тооцооллыг Олон улсын валютын сан, Дэлхийн банкны судлаачид гаргажээ. Монгол Улсын нийт гадаад өр энэ оны хоёрдугаар улирлын дараах байдлаар 21.6 тэрбум ам.доллар болон нэмэгдэв. Мөн банкуудын чанаргүй зээлийн хэмжээ өнгөрсөн оны есдүгээр байдлаар 800 тэрбум төгрөг давсан нь эрсдэл дагуулах тоо. Тун удахгүй Монгол Улс “АЛДАРТ” өрөө төлж эхэлнэ. Эхлээд “Хөгжлийн банк”-ны 580 сая ам.доллар, 2018 он гарангуут “Чингис” бондын 500 сая ам.долларыг төлнө. Хэрхэн яаж төлөх вэ гэдэг төлөвлөгөө одоогоор алга байна. Зээл авсныхаа маргааш л өрөө хэрхэн яаж төлөх төлөвлөгөө гаргаж, тодорхой сан бий болгох, нөөц бүрдүүлэх ажлыг эхлүүлэх ёстой байсан. Гэтэл тэгсэнгүй. Улс орныг хоёр аргаар эзэлдэг. Нэг нь зэр зэвсэгийн хүчээр нөгөөх нь өр зээлээр. Гэтэл нэг ч төгрөгийн өр тавихгүйгээр цалин, тэтгэврийг гурав дахин нэмж, хүүхдийн 10.000 төгрөгийг өгч байсан түүх бий. Энэ бол есөн жилийн өмнөх М.Энхболдын толгойлсон Засгийн газар юм. 2012 оноос өмнө Монголын эдийн засагт гэрэл ассан нь үнэн. Монгол Улсын эдийн засгийн өсөлт 17.6 хувь хүрч түүхэн дээд амжилт тогтоолоо. Сансарт нисчээд буухгүй байгаа нэг ам.доллар 2000 биш 1342 монгол төгрөгтэй тэнцэж байв. Гадаадын хөрөнгө оруулалт эрс нэмэгдэж, алдарт “Экономист” сэтгүүл “Монгол бол дараагийн Кувэйт” гэж бичив. Одоо л “Аль нэг тал нь илт цөм хийх бус харилцан ашигтай хамтран ажилладаг” бизнесийн таатай орчин бүрдэж, улсаараа урагшаа алхах нь гэж тэр үед бодож байсныг нуух юун. Гэтэл 2015 онд “Монгол дараагийн Грек” гэж бичлээ. 2016 он “Амь амиа бодоорой, амжихгүй болсон шүү” хэмээн хошигносон жиргээг жигтэйхэн олон хүн дэмжиж “Яг үнэн” хэмээх хоёрхон үгээр хариу өгч буйг эргэцүүлж нэг бодоорой. Олуулаа баяжсангүй, олуулаа хямарлаа.
-
зочин (February 16, 2016 8:40:39 am )
АН-аас салж улс орон, эдийн засаг, газар нутгийн бүрэн бүтэн байДЛАА ХАМГААЛЦГААЯ мОНГОЛ ТҮМЭН МИНЬ, энэ тэнэгүүдийн нам энэ улсыг бүүр сүйтгээд дууслаа
-
ИРГЭН БИ (February 16, 2016 9:39:08 am )
2016 ОНД АРДЧИЛСАН НАМ ГАРАХГҮЙ ГАРГААД Ч ХЭРЭГГҮЙ
-
Үнэн (February 16, 2016 10:52:44 am )
МАН тэртэй тэргүй сэхлээ авахаасаа өнгөрсөн. Харин яаж хэдхэн суудал авахаа бод.
12 Comments