Мэдээж, хийсэн ажилтай хүн амжилт ярих нь зүйн хэрэг. Харин С.Ламбаа мэтийн эрүүл мэндийн салбар булгарсан идээ болоод ганц ч зүйлийг арилгаагүй байж амжилт ярих нь үнэнийн ёсонд нийцэх үү. Хаана нь байна тэр амжилт чинь. Эрүүл мэндийн салбарт лав алга.
С.Ламбаа сайдаа Монголд хүн төрөх агшин гунигтай байна. Уг нь хүн төрлийг олно гэдэг олдож болошгүй хувь тавилан байдаг юм гэнэ лээ. Харин манайд тэрхүү ховор агшин ямар их харуусалтай байнаа. Арга ч үгүй биз дээ. Хүний амь 50-хан мянган төгрөгөөр үнэлэгдэж байна шүү дээ. хэдэн сарын өмнө ЭНЭШТ-д болсон нэгэн явдлыг элдэв хачиргүйгээр хүргэе.
2011 оны 5 сарын 24-25 нд шилжих шөнө Боксын шигшээ багийн тамирчин залуу анхныхаа үрийн зулайг үнэрлэх гээд тэсэн ядан хүлээнэ. Гэдсэн дотроо тонгочих бяцхан “бурхан” бас л гарахын түүс болон байн байн өвтгөнө. Цаг нь болжээ. залуугийн эхнэр нь шөнийн 4 цагаас эхлэн өвдөж, яарч сандарсан залуу хосууд ЭНЭШТ-ийг барааджээ. Эмнэлгийн бараа харсан хосууд хүлээн авахын сувилагчтай уулзаж эхнэр нь төрөх гэж байгаа талаар хэлж. Гэтэл ЭНЭШТ-ийн хүлээн авахын сувилагч Цагаанчулуун гэгч 50 мянган төгрөг нэхэж мөнгөө өгвөл хэвтүүлнэ гэв.
Залуу шөнийн 4 цагт очихдоо мөнгөгүй очсон байсан тул өглөө банк онгойхоор авч өгье цус гараад байна, яаж ийгээд төрүүлээд өгөөч гэж гуйсан боловч тэдний гуйлтыг зөвшөөрөлгүй мөнгөө авч ирээд л төрөх болж дээ хэмээн тоолгүй орхижээ. Мөнгөгүй очсон залуус яахаа мэдэхгүй байсаар өглөөний 8 цаг болгож. Бүсгүйг цус алдсан байдалтайгаар өглөө 8 цагийн үед өндөр орон дээр гаргасан боловч аль хэдийнэ оройтож ураг эхийнхээ хэвлийд бүтсэн байжээ. Бүтсэн ургийг хагалгаа хийж авсанаас хойш сарын дараа өнөөх бүсгүйн сав нь өвдөж эхэлжээ. Дахин хагалгаа хийтэл бүсгүйн саван дотроос илжирсэн марль буюу бинт гарч иржээ.
Яагаад ийм зүйл гарч ирж байгааг асуухад бүтсэн ургийг авах хагалгааны явцад шарикнуудыг мартаж оёсон гэсэн тэнэг тайлбарыг хээв нэг хийж суусан гэдэг. Эх хүний сэтгэлээс гарамгүй ийм жигшүүрт хэргийг хийчихээд хээв нэг хариулж суудаг энэ хүнд хүн чанар нинжин сэтгэл гэж үнэртэх ч юм алга. Бүхэл бүтэн нэг хүүхдийг хорвоод мэндлэхэд нь амийг нь таслачихаад ард үлдсэн эхийнх нь хэвлийд бинт хийж оёчихоод ийм бөх зүрх гаргаж суугаа энэ эмнэлэгийн сувилагч, дарга гээд энэ хүмүүсийн авир хэрээс хэтэрч байна гэдгийг бид дуулгаж холбогдох албаны хүмүүс нь анхааралдаа аваасай гэсэндээ энэхүү мэдээллийг хүргэж байна. ЭНЭШТ-ийн дарга Хишгээд энэ хэргийн талаар мэдэгдэж салбар хариуцсан яаманд гомдол гаргана гэхэд “гомдол хүлээн авагч нь би өөрөө байна гэж цамнасан гэдэг.
Иймэрхүү байдлаар өдөрт хэдэн ураг эндэж хэдэн айл өрх, аав ээж уй гашууд автаж байгааг энэ эмнэлэгийн даргаасаа эхлээд сувилагч хүртлээ нэг их тоодоггүй гэх. Энэ хэрэг болж өнгөрөөд тодорхой хугацаа өнгөрсөн хэдий ч ийм байдал давтагдсаар л байна. Хэдхэн хоногийн өмнө ЭНЭШТ дээр яг дээрх шиг байдалаар дахин нэг ураг эндлээ. Бас л хариуцлага хүлээх хүн олдсонгүй. Тэр ч бүү хэл эцэг эх нь олны танил биш болохоор бараг энэ мэдээллийг тас нуугаад өнгөрчээ. ЭМ-ийн салбар уналтанд орж гүйцлээ. Тэр дундаа эх нялхасын эрүүл мэнд. Эх нялхасын эрүүл мэндийг сахин хамгаална гэсэн сайхан хаяг тус эмнэлгийн гадна талд томоос томоор хадаастай бий. Гэтэл дотор нь ажиллаж байгаа сувилагчаасаа эхлээд дарга нар хүртлээ хадсан хаягныхаа эсрэг үйлчилгээг үзүүлээд удаж байна. Харин салбарын яам, салбарын сайд хоёр энэ хооронд кино хийж мөнгө үрсэн болохоос эх нялхасын эрүүл мэндэд анхаарал хандуулж нэг ширхэг ч ор нэмсэнгүй ээ…
Чухал.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.