antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 13, 2012 Comments are off

Монголын ашигт малтмалыг хятадууд хоорондоо наймаалцах ажил газар авч байна

нийтлэсэн Admin

УИХ-ын ээлжит чуул­га­наар Ашигт малтмалын хай­гуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Ганхуяг танилцуулсан. Ашигт малтмалын хуулийн талаарх хуулийн ажлын хэсэг анх 2008 онд байгуулагдсан. Гэтэл энэхүү хуулийн төсөл төдийлөн биеллээ олохгүй байсаар энэ удаагийн чуулганаар гурав дахь удаагаа дахин хэлэлцэгдэж байгаа юм байна. Чуулганы үеэр төслийн талаар УИХ-ын нэр бүхий хэд хэдэн гишүүн санал шүүмжлэлээ хэлсэн юм.

Тухайлбал УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Ашигт малтмалын тухай хуулийг өөрчлөх гээд хэдэн жил боллоо. Энэ хууль 1997 оны Ашигт малтмалын тухай хууль шиг болчих вий гэж санаа зовж байна. Ер нь энэ хуулийг санаачлагчид сайн ажил­лаж, даруйхан батлах хэрэгтэй байна” гэв.

Харин УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл “Уул уурхайн компаниуд хятад эзэдтэй болчихсон. Тэдгээр хятад эзэд нь хоорондоо наймаал­цах асуудал газар авч байна. Тиймээс даруйхан Ашигт малтмалын хуультай болох нь зүйтэй” гэсэн санал хэлсэн юм. УИХ-ын гишүүд энэ хуулийн талаар нэлээд хугацаанд санал асуулга тавьж хэлэлцсэний дараагаар хуулийг өргөн барих нь зүйтэй гэж үзэн, дэмжигдэж, батлагдсан.

Тэтгэврийн зөрүүг арилгах хуулийн төслийг батлав

Мөн энэ удаагийн чуулганаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төс­лийг Д.Оюунхорол, Ш.Сай­хансамбуу, С.Эрдэнэ гэх мэт нэр бүхий гишүүд нийлж санаачилсан.

Хуулийн төсөл санаачлагч УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “1995 оноос өмнө, хойно тэтгэвэрт гарсан төрийн албан хаагчдын тэтгэврийн мөнгөний зөрүүг төрөөс олгох нь зүйтэй гэсэн хуулийн төслийг санаачиллаа. Манай улсад 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан 90 гаруй мянган иргэн байгаа. Хамгийн багадаа 75 настай хүн байх нь. Тэгэхээр бид өндөр настнуудаа дэмжиж энэ хуулийг нэн даруй өргөн барих шаардлагатай байна” хэмээв. Хуулийн саналыг УИХ-ын дийлэнх гишүүд дэмжсэн юм.

Тухайлбал УИХ-ын гишүүн Д.Дондог “1995 оноос өмнө, хойно тэтгэвэрт гарсан хүмүүс өдөр, шөнө шиг ялгаатай тэтгэвэр авч байна. Үнэхээр ахмадуудын хувьд амьдрал нь их хүнд байгаа. Тиймээс гишүүд эргэлзэхгүй энэ хуулийг батлах хэрэгтэй” гэв. Хууль санаачлагч УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Хүмүүс тэтгэврийг тэтгэмж гэж ойлгох нь бий. Гэтэл тэтгэврийг шимтгэл, татвар төлж байж тэтгэвэрт гарах нас нь хүрээд тэр татвараа буцуугаад авдаг. Энэ процессыг л хэлж байгаа юм” гэв.

УИХ-ын гишүүн Н.Ган­бямба “Эргэлзэх зүйл­гүй энэ хуулийг батлах хэрэгтэй. Өндөр настай хүмүүс хэдий урт наслах билээ. Энэ тэтгэврийн зөрүүг олгох нь зүйтэй асуудал. Харин нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг арилгахын тулд шимтгэл төлөөгүй 657,000 хүн байна. Мөн хөдөөгийн малчид нийгмийн даатгал төлдөггүй. Гэтэл энэ асуудлыг ч бас тусгайд нь даруйхан авч хэлэлцэх хэрэгтэй байна. Эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй 400 гаруй мянган иргэдийн асуудлыг хүртэл шийдэх шаардлагатай” гэсэн саналыг хэлсэн.

Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Гүндалай “Хөдөөгүүр уулзалт хийгээд явахаар хүмүүсийн хамгийн ихээр асуудаг асуулт бол тэтгэврийн зөрүү. Настнууд УИХ-ын гишүүд та бүхэн энэ тэтгэврийн зөрүүг арилгах талаар даруй арга хэмжээ аваач гэсэн саналыг байнга тавьж байдаг. Зөвхөн надад ч биш бусад гишүүнд хүртэл ийм асуудлыг тойргийнхон нь хэлдэг байх. Тиймээс энэ их зөв зүйтэй хуулийн төсөл юм. Үүнийг дэмжиж байна” гэж байлаа.

Энэ хуулийн төслийг багагүй гишүүд дэмжиж саналаа хэлсний дараагаар хуулийн төсөл батлах санал хураалтыг явуулахад 83,7 хувиар төсөл дэмжигдсэн юм.

Өглөөний сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car