antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 8, 2016 7 comments

Улсын харцага Ц.Содномдорж түрүүллээ

нийтлэсэн Admin

12698960_1700267650214109_1623750426_oБилгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээх гал бичин жилийн сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд улсын харцага Ц.Содномдорж түрүүлж, улсын аварга Г.Эрхэмбаяр үзүүрлэв.

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат “Хилчин” спорт хороо, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээ, “Монос” группийн бөх, улсын харцага Ц.Содномдорж сар шинийн барилдаанд анх удаа шөвгөрөн түрүүллээ. Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, ОБЕГ-ын “Аврагч” спорт хороо, “Таванхан” дэвжээ, “Мондэй” группийн бөх улсын аварга Г.Эрхэмбаяр үзүүрлэлээ.

8-ын даваа 

  • Г.Эрхэмбаяр у.ав – Ц.Содномдорж у.х

7-ын даваа 

  • Г.Эрхэмбаяр у.ав – Н.Батзаяа у.х
  • Ц.Содномдорж у.х – Т.Баасанхүү у.н

6-ын даваа 

  • Г.Эрхэмбаяр у.ав – Д.Рагчаа у.г
  • Э.Оюунболд у.а – Н.Батзаяа у.х
  • Н.Ганбаатар у.г – Ц.Содномдорж у.х
  • Ч.Санжаадамба у.з – Т.Баасанхүү у.н

Сануулахад, “Галзууруулагч” хэмээх Модон хонин жилийн сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат “Алдар” спортын хороо, “Ажнай” корпорацийн бөх Монгол улсын заан Ч.Санжаадамба түрүүлж, Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат Монгол улсын заан М.Өсөхбаяр үзүүрлэж байв.

Ч.БОЛОР


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • BALT (February 08, 2016 11:14:35 pm )

    YNEN ZORIGT HARTAGA HYCHTEI GEDGEE DAHIN HARUULLAA ULSIIN NAADAM NAADAM HAYAND IRLEE UHAAN ZORIG GARGAJ TOM TSOL ABAH SAIHAN BOLOMJ SODNOMDORJ TAND BAINAA

  • Буяа (February 08, 2016 11:39:18 pm )

    Баяр хүргэе, зоригтой, сайхан барилдлаа. Наадмаар түрүүлж., аварга болохийг чинь хүлээе. Амжилт

  • doomed (February 09, 2016 8:15:25 am )

    Fucking noob just leave

  • battulga (February 10, 2016 4:55:33 pm )

    tsagaan sariin barildaand sain barildlaa ulsiin naadmaar turuuleerei

  • zun (February 10, 2016 5:35:37 pm )

    ene buhiin holboo gj neg amisgaa bnaa, buhchuudiin zodog shuudag heterhii bariu bolsnoos buhchuud gariin huruunuudaa huchtei gemteeh bur barildaj chadhaargui boltloo gemteheer sayiin barildaanaas gehed olon haragdaj bhiin ter dalbaanii araas barits olno gj gonj bololtoi,shuudag ni yasan urgun boltsiin be? buhiin horhoitnuud mongolchuudaa sanla nemerlerei

  • odko (February 11, 2016 5:36:00 pm )

    yosoi goe bnaa ulsiin naadamd turuuleerei nutgiin hairtai boh mini ee hicheegeerei beltgelee sain hiigeerei mash goe bna shuu yragshaa

  • Ганбаатар,Ж (February 12, 2016 9:49:17 pm )

    Содномдорж харцагадаа сайхан барилдаж түрүүлсэнд баяр хүргэе Улсын баяраар ингээд түрүүлсэн байхад хэн ч гайхахгүй олон түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн аргагүй л энэ цагийн шилдэг бөхчүүдийн нэг дээ

antalya rent a car