Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээх гал бичин жилийн сар шинийн баярын өдрүүдэд цаг агаар ямар байх талаарх урьдчилсан мэдээг тоймлон хүргэж байна.
2016 оны хоёрдугаар сарын 08-аас хоёрдугаар сарын 15-ийг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
-Шинийн 2, 3-наас цасан шуурга шуурч хүйтэрнэ-
Баруун аймгуудын нутгаар: 9-нд нутгийн баруун хэсгээр, 10-11-нд зарим газраар цас орж цасан шуурга шуурна. 12,14-нд Хангайн уулсаар бага зэргийн цас орж явган шуурга шуурна. Салхи 9-нд Алтайн уулсаар, 10-11-нд зарим газраар 14-16м/с, нутгийн өмнөд хэсгээр зарим үед 18 м/с хүрч шрүүснэ. 8-9-нд хүйтний эрч сулрах ч 10-нд нутгийн баруун хэсгээр, 11-нээс ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Идэр, Тэс, Завхан голын эх, Хүрэн бэлчирийн хөндийгөөр шөнөдөө 42-47 хэм өдөртөө 28-33 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 хэм өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 25-30 хэм өдөртөө 15-20 хэм хүйтэн байна.
Төвийн аймгуудын нутгаар: 10-нд нутгийн баруун хэсгээр, 11-нд ихэнх нутгаар, 12,14-нд зарим газраар цас орж, салхи 12-14 м/с, 11-нд нутгийн өмнөд хэсгээр зарим үед 16-18м/с хүрч ширүүсэн цасан шуурга шуурна. 8-10-нд хүйтний эрч эрс сулрах ч 11-нээс хүйтний эрч чангарч Дархадын хотгороор шөнөдөө 35-40 хэм өдөртөө 24-29 хэм, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм өдөртөө 17-22 хэм, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм өдөртөө 14-19 хэм хүйтэн байна.
Зүүн аймгуудын нутгаар: 11-нд нутгийн хойд хэсгээр, 12,14-нд зарим газраар, 15-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, салхи хойноос 12-14м/с, 11-12-нд зарим үед 16-18м/с хүрч цасан шуурга шуурна. 8-10-нд хүйтний эрч эрс суларна. 11-нд нутгийн баруун хэсгээр, цааш ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм өдөртөө 13-18 хэм хүйтэн байна.
Говийн аймгуудын нутгаар: 12-нд зарим газраар цас орж цасан шуурга шуурна. Салхи 10-нд Арц Богдын өвөр хоолойгоор, 11-12-нд ихэнх нутгаар 14-16м/с, зарим газраар 18м/с хүрч ширүүснэ. Ойрын 4 хоногт хүйтний эрч эрс сулрах ч 12-ноос хүйтний эрч чангарч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 25-30 хэм өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.
Улаанбаатарт:
Холбоотой мэдээ
Comments are closed.