antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 7, 2016 4 comments

Г.Отгонцэцэг М.Уранцэцэгийг ялж, түрүүллээ

нийтлэсэн Admin

de967dff879b1a6088e9b2748f4b62f2originalФранцын нийслэл Парис хотноо болж буй жүдо бөхийн “Их дуулга” тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд гавьяат тамирчин М.Уранцэцэг, Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй Г.Отгонцэцэг нар аваргын төлөө барилдахаар үлдээд байсан. Тэгвэл шигшээ барилдаанд Г.Отгонцэцэг өрсөлдөгчөө юко үнэлгээгээр ялж, “Их дуулга”-д түрүүллээ.

Энэ жинд нийт 28 бөх барилдсанаас М.Уранцэцэг эхний тойрогт хийлж, Франц, Серб, Японы бөхчүүдийг хожин финалд хүртсэн. Тэгвэл Г.Отгонцэцэг эхний тойрогт дэлхийн аварга Японы Ами Хондог боох мэхээр ялан улмаар Куба, Белгийн бөхчүүдийг, шигшээ барилдаанд М.Уранцэцэгийг ялан Парисын “Их дуулга”-д анх удаа түрүүллээ.

Дэлхийн аварга, Гавьяат тамирчин М.Уранцэцэг Парисын “Их дуулга”-д гурван жил дараалан финалдахдаа хоёр мөнгө, нэг алтан медаль авчээ. Түүний хувьд өнгөрсөн жил түрүүлсэн юм.

-Г.Отгонцэцэг эхний тойрогт дэлхийн аварга Японы Ами Хондог боох мэхээр ялан улмаар цааш өрсөлдөгч бүрээ ялсаар түрүүллээ-

FOLLOW DAY ONE OF ‪#‎JUDOPARIS2016‬:
Live results: www.ippon.org/gs_fra2016.php
Live stream: http://www.ippon.tv
Twitter: http://www.twitter.com/IntJudoFed
Instagram: http://instagram.com/judogallery

 

Ч.БОЛОР


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • just (February 07, 2016 11:17:18 pm )

    Erguu orosbo ve kazaktaigaa uurd uldeerei

  • Бат (February 08, 2016 12:37:04 am )

    Отгонцэцэгтээ баяр хүргэе! Хавчиж, дарамтлаж түүнийг явуулсан холбооныхон ичих хэрэгтэй! Отгоо олимпын аврага болоорой! Хамгийн ирээдүйтэй нь чи шүү!!!

  • сонгуулд саналаа өгч төрөө цэвэрлэе (February 08, 2016 7:12:53 am )

    Сайн байна. Баяр хүргъе. Олимпод сайн барилдаж медаль аваарай. Нэгэнт өөрийн орны өмнөөс барилдах боломжгүй бол санал болгосон орны өмнөөс барилдах нь зөв. Тамирчны амжилт үзүүлэх нас богинохон шүү

  • doomed (February 08, 2016 5:58:22 pm )

    Medrel jinger al

antalya rent a car