antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 6, 2016 15 comments

Г.Шийлэгдамба үнэнээ өчиж, АН, ИЗНН хоёр нэгдсэн долоо хоног

нийтлэсэн Admin

an iznn negdelАН, ИЗНН-ын удирдлагууд нэгдэх бичигт гарын үсэг зурлаа

АН, ИЗНН-ын удирдлагууд өчигдөр Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан танхим”-д нэгдэх санамж бичигт зурлаа. Ёслолын ажиллагаанд АН-ын дарга З.Энхболд, АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр болон УИХ-ын гишүүд, ИЗНН-ын дарга С.Оюун, ИЗНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хүдэр-Ян болоод намуудын гишүүд оролцсон юм. Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл өнгөрсөн мягмар гарагт хуралдаж ИЗНН болон МҮАН-ыг намдаа нэгтгэх асуудлыг шийдвэрлэж намуудыг нэгтгэх ажлын хэсгийг байгуулж ахлагчаар нь УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг томилсон. Үүнтэй холбоотойгоор ажлын хэсэг хоёр удаа хуралдаж нэгдэх шийдвэр гаргасан юм.

Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авч, Гацууртын ордыг үлдээлээ

Энэ сарын 4-ний чуулганы нэгдсэн хуралдаанаар Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа. Ингэснээр Ноён уулыг тойрсон 11 мянган га газрыг байгалийн нөөцөөр, 450 га газрыг түүх дурсгалын байдлаар улсын тусгай хамгаалалтад авч байгаа юм. 

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг :

Ноён уулыг төрийн тусгай хамгаалалтад авах асуудал Гацууртын ордыг ашиглах уу, үгүй юу гэсэн сонголтын өмнө биднийг аваачсан. Гишүүдийн зүгээс байгалийн тогтоцоор нь төрийн тусгай хамгаалалтад авъя гэсэн санал гарч байсан ч байнгын хороон дээр ярилцаад ЗГ-ын оруулж ирсэн байдлаар нь төрийн тусгай хамгаалалтад авах нь зүйтэй гэж үзсэн. Хуулийн төсөлд 11 мянган га газрыг байгалийн нөөцөөр, 450 га газрыг түүх дурсгалын байдлаар улсын тусгай хамгаалалтад авъя гэсэн. Үүн дотор Гацууртын орд төрийн тусгай хамгаалалтаас гадуур үлдэж байгаа юм.

Бор-Өндөрт нефть боловсруулах үйлдвэр барьж, Шатахуунаа дотооддоо үйлдвэрлэнэ 

Засгийн газрын ээлжит хуралдаанаар газрын тос боловсруулах үйлдвэр, дамжуулах хоолой барих шийдвэр гаргасан.Тус үйлдвэр нь жилд 2.5 сая тонн шатахуун үйлдвэрлэх хүчин чадалтай байх бөгөөд түүхий эдээ дотоодоосоо хангана. Монгол Улсын нефтийн жилийн хэрэглээ 1.2 сая тонноор хэмжигддэг. Үйлдвэрийг Бор-Өндөрт барих нь эдийн засгийн хувьд ч, газар зүйн байршлынхаа хувьд ч зохимжтой гэдэг нь судалгаагаар батлагдсан гэдгийг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат онцолсон юм. Мөн Нефть боловсруулах үйлдвэр барих ажлыг 2016 ондоо багтаан эхлүүлнэ. Энэ оны гурав, дөрөвдүгээр улиралдаа багтаагаад сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлана гэсэн юм.

Г.Шийлэгдамбыг цагдаагийнхан хамгаалалтад авав

 Авлигын хэргээр шалгагдаж буй ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамба “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орж, намынхаа даргын эсрэг зүйлүүдийг ярьсан. Тэрбээр намын дарга нь санхүүжилт олж ир гэж шахдаг учраас танил ахаасаа мөнгө авч, Н.Энхбаярт өгсөн тухайгаа ярьсан юм. Мөн хорих ангиас илгээсэн захиа, шахалт дарамтаар ажлаа өгсөн тухай ний нуугүй ярив. Үүнтэй холбогдуулан түүнд маш их дарамт ирж байгаа аж. Иймээс хуулийн байгууллагаас Г.Шийлэгдамбын амь насыг аюултай байдалд байгаа, мөн гадны нөлөөллөөр амь насанд нь халдаж болзошгүй гэсэн үндэслэлээр хамгаалалтад авсан. Г.Шийлэгдамба нь авлигын хэргээр саатуулагдаж байгаад өдгөө батлан даалтад гаран шалгагдаж байгаа юм.

Жилийн 29,5 хувийн хүүтэй байсан малчны зээлийн хүү 18 хувьд амжилттай шилжлээ

Малчны зээлийн хүүг 18 хувь болгон бууруулах ёслолын ажиллагаа Төрийн банкинд болж, Малчны үйлдвэрлэл, экспорт, технологийг дэмжих дунд хугацааны хөтөлбөрийн харилцан ойлголцлын санамж бичигт Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Төрийн банкны захирал Б.Баттүвшин нар гарын үсэг зурлаа. Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Сангийн сайд Б.Болор, Төрийн банкны ТУЗ-ын дарга Ц.Туваан, Монгол банкны захирал Н.Золжаргал нар оролцлоо. Энэ үеэр жилийн 29,5 хувийн хүүтэй байсан 17,557 зээлийг 18 хувьд шилжүүллээ. 2015 оны мал аж ахуйн тооллогын урьдчилсан мэдээгээр 153,1 мянган малчин өрх 55,9 сая малтай байна. Малын тоо нь өссөн хэдий ч түүхий эд, бүтээгдэхүүний үнэ бууралттай байгаагаас малчдын орлогод нөлөөлөл бага байна.

Өнөөдрийн байдлаар Монгол банкны мэдээгээр 120,0 мянган малчин өрх Хаан болон Төрийн банкинд нийт 222,7 тэрбум төгрөгийн 26,5-29,5 хувийн хүүтэй зээлтэй байгаа юм. Энэ байдлыг сайжруулахаар малчны зээлийн хүүг жилийн 18 болгохоор Засгийн газар шийдвэрлэсэн.

 Сүүлийн арав хоногт 1129 хүнд найман хувийн зээл олгожээ

УИХ-аас өнгөрсөн сарын 19-ний өдөр Иргэний хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан. Ингэснээр арилжааны банкууд ипотекийн зээлийг өмнөх журмын дагуу үргэлжлүүлэн олгож эхэлсэн юм. Өнгөрсөн арав хоногт 11 банк нийт 1129 зээлдэгчид 68.5 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэжээ. Үүнээс зургаан банк 300 зээлдэгчид 15.9 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийг нь олгожээ.

Цагдаагийн алба хаагчид галаас зургаан хүнийг аварчээ

Цагдаагийн алба хаагчид үүргээ сайн биелүүлж, галаас зургаан хүний амь насыг аварчээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн цагдаа Барбаатар,Чингис нар гал түймрийн аюулаас зургаан хүний амь насыг авран шатаж буй обьектоос гаргаж хүүхдийг биечлэн эмнэлэгийн байгууллагад хүргэн өгч эмнэлгийн тусламж үзүүлжээ.

Хонконгд ял эдэлж буй 26 иргэнийг шилжүүлнэ

Хууль зүйн сайд Д.Дорлигжав БНХАУ-ын Хонконгд айлчлал хийгээд ирсэн билээ. Айлчлалын үеэр Хонконгийн Засгийн газартай “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай” болон ялтан шилжүүлэх хэлэлцээр байгуулахаар хэлэлцсэн байна. Энэ хүрээнд Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Хонконгийн Аюулгүй байдлын сайд Лай Тунг-квок нар ялтан шилжүүлэх тухай хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Ингэснээр Хонконг-д ял эдлэж буй 26 иргэнийг дээрх хэлэлцээрийн дагуу хүсэлтээ гаргасан тохиолдолд Монгол Улсад цаг алдалгүй шилжүүлэн авч ирэх боломж бүрдэж байгаа юм. Мөн энэ үеэр чанга дэглэмтэй хорих ангид ял эдэлж байгаа Монгол Улсын зургаан иргэний орчин нөхцөлтэй танилцаж, хэлэлцээрийн талаар зөвлөгөө өгчээ.

Улсын заан Ц.Баярсайханд холбогдох хэргийг анхан шатны шүүх рүү буцаажээ 

Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул, Улсын заан Ц.Баярсайханд холбогдох шүүх хурал өнгөрсөн нэгдүгээр сарын 04-нд Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд болж түүнд чанга дэглэмтэй хорих ангид 11 жил хоригдох шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн гаргасан билээ. Ц.Баярсайханд Эрүүгийн хуулийн 148,4-өөр хэрэг үүсгэн шалгасан бөгөөд бусдын эд хөрөнгийг хууран мэхлэх замаар залилсан хэмээн ийнхүү буруутгаж, хоёр сая төгрөгийг хураан авах шийдвэрийг гаргасан билээ. Харин шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн тэрбээр, өмгөөлөгчийн хамт өнөөдөр давж заалдсан юм. Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг анхан шатны шүүх руу буцаажээ. Энэ талаар шүүхийн эх сурвалжаас тодруулахад “Шүүх хурал нь болсон. Анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзэж хавтаст хэргийг буцаасан байгаа” гэв.

Эх сурвалж: Zaluu.com Т.Болормаа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

15 Comments

  • eddiy (February 06, 2016 3:17:23 pm )

    shiilegdamba unenee ochson yum bishee.ahaa namaig bodooroi gedeg shi l yum bolson shuudee.olon tumen harsan shuu dee .enhbayriig hemlej ami zuudag jijig gariin uls torchidiin l neg baina lee dee.enhbayriig muulah tusam bi demjine .zovlon uzsen hun d bi itgedeg

  • Irgen (February 06, 2016 8:13:56 pm )

    Ardchilsan namiihan hachuurtii jaahan altaa kanaaduudad zarj idve yandaa ard tumen minl

    • зочин (February 08, 2016 8:12:13 am )

      ЭНэ АН-ынхан үхээд өгөөсэй, газар нутгийг маань зөрж дуусгалаа

  • Anonymous (February 06, 2016 9:05:11 pm )

    АН-ын пизда нар ажлаа хий чадахгүй бол огцор.

    • зочин (February 07, 2016 12:03:45 pm )

      тэнэгт чи өөрийгөө л хичээж яв, хүн болгон адилгүй хүлэг болгон жороогүй гэдэг үг мэдэх үү чи, чам шиг бүдүүлэг юманд таалагдах нь алба уу??????

  • Bolor (February 06, 2016 10:57:06 pm )

    Bvgd Shorond bj baih yostoi hvmvvs. Mongoliin huil vilcheldeg bsan Bol.

  • haihak (February 07, 2016 1:18:42 am )

    Conguul dohood l ulc torchid candraad l banknii Zeeluin huug 6 hubd hurgeh aabiin huu baibal conguuld shuud

  • Anonymous (February 07, 2016 9:06:17 am )

    Mongold ergelt hiij ene ulstorchdiig neg l shunu bugdiig barivchilj shalgaj ed hurungii ni huraah yumsan, bugd adilhan bj bitgii gants enhbayarlu dair. Shiilegdamba bas hucheer yarij AN. iin zaavraar yariltslaga ugsun gsn. Uls tor gj hamgiin buzar bohir tohloom. Enenii orond kazinodod moriitei toglood yvsan ni havigui deer

  • mgl (February 07, 2016 9:39:34 am )

    Мөнхбаясгалангийн зөв болдоо, Иргэний Зориггүй намд энүүнээс өөр сонголт байхгүй байсан байсан шүү дээ. Аль эрт л АН-н өвөрт орох байсан юм худлаа наанаа дургүй юм шиг, цаагуураа болхоор дур нь гозгоноод байж сууж чадахгүй байсан шүү дээ.

  • Зочин (February 07, 2016 4:46:13 pm )

    АН-ын пизда нар ажлаа хий чадахгүй бол огцор. Та нар өнгөрсөн дөрвөн жил юу ч хийсэнгүй.

  • Улс тор судлаач (February 07, 2016 5:20:01 pm )

    Ч.Сайханбилэг ээ Еронхий сайд хун чинь олны санаа бодолыг судлаж, тэд нартайгаа хамтарч амьдрал ахуйд нь хэрэгтэй ажлыг хийдэг болохоос биш, энд тэнд очиж тууз хайчлах, элдэв шагнал гардуулж шоудах ажил хийдэггуй юм шуу дээ. Хааяа нэг хийсэн ажил чинь Дэлхий ертонцийг ероосоо мэдэхгуй,оор ертонцоос ирсэн юм шиг, олны санаанд оромгуй сонин хачин, этгээд юм хийх юм. Ийм ажлыг хэдэн мянган удаа санаачлаа ч огт хэрэггуй шуу дээ. Ер нь та нарын дотор хэн нь ч удирдагч, манлайлагч биш юм байна. Тэгээд Еронхий сайдын ажил ямар байна вэ? гэвэл улс орны ажил амьдрал яаж явж байгааг огт мэдэхгуй, одор хоногийг оргоруулсэн болоод л явж байна даа. Оюутан сурагчаар тосоолж авч узвэл, хичээлээ огт хийдэггуй, гадуур дотуур сэлгууцэж байтал нэг мэдэхэд шалгалт болж, учрыг нь олоогуй баахан юм бусдаасаа хуулж бичээд(будаа идэж), багшийн омно элдэв, тэнэг юм хамж ярьсан оюутан шиг л байна даа. Уунийг “Сайн ажиллаж байна” гэж хэлэхгуй л дээ дуу минь. Чи энэ улдсэн 5 сарын хугацаанд олон нийтийн амьдрал, ахуйд тус нэмэр болох ганцхан ч болов ажил хийж узээч !!!!!!!

  • зочин (February 08, 2016 8:15:39 am )

    12 онд АН-ыг сонгоод улс орон, эдийн засгаа унагаалаа, энэ тэнэгүүдийг арай ч ийм арчаагүй нам гэж яаж мэдэхэв дээ, худлаа ярьж хулгай хийхээс өөр зүйл мэддэггүй юмнууд энэ АН-д цугларчээ, одоо 6 сард энэ балайнуудаас салж улс орноо өөд нь татацгаая, түмэн олон минь

  • zulaa (February 08, 2016 8:50:09 am )

    Songuuli boloxoor l negdene geed gariin useg zurdag l xun. Oyun ni

  • зочин (February 08, 2016 10:40:49 pm )

    Намууд нэгдэнэ гэдэг нь намууд
    биеэ үнэлж байна гэсэн үгүү.кккккккк

  • зочин (February 09, 2016 3:48:59 pm )

    Өөрийн толгойгоор юм хийгээч гомо Сайханбилэгээ

antalya rent a car