УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээлэл хийж, гишүүдийн сонирхсон асуултад хариулт өглөө. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт:
-Өнөөдөр намрын чуулганы сүүлчийн өдөр. Өнөөдөр чуулган завсарлана. Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалаа бид баталлаа. Алслагдсан бүс нутагт ажиллаж, амьдарч байгаа ард иргэдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлж, ачааллыг бууруулах татварын хуулийг бас баталлаа. Ерөнхий сайд маань ард түмэндээ цагаан сарын өмнө бэлэг барих ёстой байх гэж бодож байна. МАН-ын бүлгээс ипотекийн зээлийн 8 хувийн хүүг 5 болгох саналыг шийдээсэй гэж хүссэн. Мөн цалингийн, тэтгэврийн, малчны, үйлдвэрлэлийн зээлийн хүүг бууруулах асуудлыг Цагаан сараас өмнө шийдэж ард иргэддээ бэлэг бариач ээ гэсэн нэг талын хүсэлт, нөгөө талаасаа шаардлага тавьсан. Инфляци нэг оронтой тоо руу буурч 2.5 болсон учир зээлийн хүү буурах бололцоо, боломжтой боллоо гэж УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд, Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал нар мэдэгдсэн. Тийм учраас боломжтой болсон гэж ойлгож байгаа. Үүн дээр тулгуурлаж зээлийн хүүг бууруулах санал тавьсан. Тийм учраас та МАН-ын бүлгийн шаардлагад баяртай хариу өгөөч гэж хүсч байна гэсэн юм.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “МАН-ын бүлгээс бүх төрлийн зээлийн хүү бууруулах чиглэлээр ажиллах хүсэлт, санал шаардлагыг Засгийн газарт хүргүүлсэн. Бид бодлогын хувьд зөрүү байгаа. Хэрвээ хэрэглээний зээлийг нэмэгдүүлвэл эдийн засгийн макро үзүүлэлт дээр сөрөг нөлөө үзүүлнэ гэж Засгийн газар үзэж байгаа. Харин үйлдвэрийг дэмжсэн зээл дээр тодорхой хэмжээний арга хэмжээг үе шаттай авч явуулна. Өнгөрсөн өдрүүдэд салбарын сайдууд үүрэг өгсний дагуу малчны 30 хувийн хүүтэй зээлийг малчны үйлдвэрлэлийн зээл болгох ажлыг хийгээд явж байна. Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар тодорхой шийдвэр гаргасан. Эхний ээлжинд Засагт бололцоотой байгаа Төрийн банкийг дайчлан оролцуулж байна. Одоо Төрийн банкинд байгаа 40 орчим тэрбум төгрөгийн 17 мянга орчим малчдад олгогдсон 29 хувийн хүү бол 18 болж буурах шийдвэрийг гаргаад явж байна. Цаашдаа эх орны үйлдвэрүүдийг дэмжиж байгаа малчдыг 18 хувь руу орсон зээлийг 10 хувь руу оруулах хоёр дахь шатны бэлтгэлийг хийгээд явж байна гэсэн юм.
Н.Нягт
Холбоотой мэдээ
-
Huduunii aimdral hezuu hund bna. shuu ! (February 06, 2016 11:22:00 pm )
Ch.Saihanbilegee chi Huduu Gadaa , Yavah hergtei ! Malchdad Yumiin Shiideed Uguu Beleg Barih Hergtei Shuu !
-
Huduugii aimdral hezuu hund bna. shuu ! (February 07, 2016 12:24:34 am )
Ta Odoo Uruu Huduu , Gadaa Yavah Tsag n bolson Huduu hynd bna. Mungu tugrug baihgui
Malchinii aimdral Hund bna shuu !!! -
Huduugii aimdral hezuu hund bna. shuu ! (February 07, 2016 12:27:58 am )
Ch. Saihanbilgee chi Uruu Huduu , Gadaa Yavah Tsag n bolson Huduugiin aimdral hezee hund bna Shuu !
-
Улс тор судлаач (February 07, 2016 5:15:43 pm )
Ч.Сайханбилэг ээ Еронхий сайд хун чинь олны санаа бодолыг судлаж, тэд нартайгаа хамтарч амьдрал ахуйд нь хэрэгтэй ажлыг хийдэг болохоос биш, энд тэнд очиж тууз хайчлах, элдэв шагнал гардуулж шоудах ажил хийдэггуй юм шуу дээ. Хааяа нэг хийсэн ажил чинь Дэлхий ертонцийг ероосоо мэдэхгуй,оор ертонцоос ирсэн юм шиг, олны санаанд оромгуй сонин хачин, этгээд юм хийх юм. Ийм ажлыг хэдэн мянган удаа санаачлаа ч огт хэрэггуй шуу дээ. Ер нь та нарын дотор хэн нь ч удирдагч, манлайлагч биш юм байна. Тэгээд Еронхий сайдын ажил ямар байна вэ? гэвэл улс орны ажил амьдрал яаж явж байгааг огт мэдэхгуй, одор хоногийг оргоруулсэн болоод л явж байна даа. Оюутан сурагчаар тосоолж авч узвэл, хичээлээ огт хийдэггуй, гадуур дотуур сэлгууцэж байтал нэг мэдэхэд шалгалт болж, учрыг нь олоогуй баахан юм бусдаасаа хуулж бичээд(будаа идэж), багшийн омно элдэв, тэнэг юм хамж ярьсан оюутан шиг л байна даа. Уунийг “Сайн ажиллаж байна” гэж хэлэхгуй л дээ дуу минь. Чи энэ улдсэн 5 сарын хугацаанд олон нийтийн амьдрал, ахуйд тус нэмэр болох ганцхан ч болов ажил хийж узээч !!!!!!!
-
orkhoo (February 07, 2016 5:42:44 pm )
erunkhii saidiin hiisen ajluudaas hamgiin zuv n ene zeeliin huu buuruulsan yavdal bna daa
-
gomo (February 10, 2016 9:23:37 pm )
Төмөр замын гурван угсармалийн 48-р байрний Гомо Мөнхжаргал гэж алдаршсан шоронгоор олон жил явсан эр бий. Одоо 50 гарч яваа энэ эр яадаг гэхээр шоронд байхдаа банди нарийг эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй байрнийхаа залуухан хөвгүүдийг татаж чангаасаар байгаад энэнээсээ болоод Гомо Мөнхөө нэр авсан хүн байгаан. Ичиж зовохыг мэдэхгүй нэгмөсөн улаан цагаандаа гарсан Гомо Мөнхөөг байрнийх нь залуус эхнэртээгээ унтаад таашаал авч чадахгүй болхоороо эхнэрээ хана мөргүүлж зоддог гэж ярьдаг юм байна лээ
6 Comments