antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 30, 2016 Comments are off

Нийслэлчүүд цасны баяраа Хандгайтад тэмдэглэж байна

нийтлэсэн Admin

1hcb86bf6j41qo8dv5dfgf5m2cНийслэлийн иргэдэд амралт, чөлөөт цагаа эрүүл агаарт өнгөрүүлэх боломж олгох зорилгоор жил бүр зохион байгуулж буй  “Эрүүл агаар-Рио-2016” өвлийн биеийн тамир, спортын арга хэмжээний цасны баяр өнөөдөр Хандгайтын “Янзага” зусланд эхэллээ.

Цасны баяраар “Нийслэлийн бүтээн байгуулалт”, “Рио 2016 олимп” зэрэг сэдвээр цасан хотхон байгуулах бичил бүтээн байгуулалтын уралдаан болно. Мөн ажил үйлсээрээ 2015 оны “Нийслэлийн Биеийн тамир, спортын шилдэг хамтлаг”-аар шалгарсан байгууллага, хамт олонд шагнал гардуулах юм.

“Өдөр тутмын биеийн тамир-Өнөөгийн нийслэлчүүдийн өнгө төрх” сэдэвт өвлийн улирлын биеийн тамир, чийрэгжүүлэлтийн үйл ажиллагааны нээлтэд Нийслэлийн ИТХ, Нийслэлийн ЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, түүний харьяа газар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд, дүүргүүдийн ЗДТГ, харьяа байгууллагууд, Нийслэл, дүүргийн биеийн тамир, спортын газар, хороодын ажилтан, албан хаагчид оролцож байгаа юм. .


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car