“Сар шинэ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Баянгол дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн алба хаагчид дүүрэг дамжин гэр хороолол, айл өрхүүдийн эд зүйлсийг бүлэглэн хулгайлдаг хэргийг илрүүлэн гэмт этгээдүүдийг баривчлан саатуулаад байна. Иргэн Г, Б, Б нар нь Баянгол дүүргийн 22-р хороо Зүүн наран орчим, Чингэлтэй дүүргийн 7-р хороо зурагтын хуучин эцэс, Сонгинохайрхан дүүргийн 32-н арын гэр хороолол орчмоор нийтдээ 18 гэмт хэрэг үйлдсэн байна. Уг этгээдүүд нь айлын хаалганы цоожийг хөшиж, вакум цонх түлхэх зэрэг аргаар тээврийн хэрэгсэл ашиглан хулгай хийж 10 орчим зурагтыг иргэн Б-д зарж борлуулсан нь тогтоогджээ. Иргэд та бүхэн хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, хөршийн холбоогоо сайжруулж хамтарч ажиллахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
цуурхай (January 29, 2016 4:32:49 pm )
Зөвхөн зурагтын мэргэжилийн
хүмүүс юм байхдаа. -
Залхаагч (January 29, 2016 8:28:25 pm )
Гарыг нь хугалж хая муу пиздакуудыг
-
loip (January 30, 2016 12:53:19 am )
bolohgui uchir ni piz…. gar baidaggui
-
-
Anonymous (January 29, 2016 9:46:39 pm )
Хулгайч нарыг нүүр царай зургийг нь ил олон түмэнд харуулж бай нутаг усаар нь нэрлэ юу гэж нууж хаадаг юм
-
loip (January 30, 2016 12:53:56 am )
ene bol zov arga
-
-
zochin (January 30, 2016 10:40:08 am )
Manai tsagdaa Sain ajillaj baina. Bavar hirgie
6 Comments