Олон жилийн турш дэлхийн бүх өнцөг булан бүрийн хүүхдүүдэд хүрч байдаг барби тоглоом өөрчлөгдөж эхэлнэ гэнэ. Охид бүрийн мэддэг туранхай барби тоглоомнууд бүдүүн болох аж. Тайм сэтгүүл нүүр хуудсандаа, “Одоо охид биеийн галбиртаа санаа зовох шаардлагагүй боллоо. Тарган туранхай, ямар биетэй байх нь асуудал биш” хэмээн бичсэн байна. Маттел компанийн мэдээлснээр, одоо барби хүүхэлдэйн биеийн галбир нь 4 янз, арьсны өнгө нь 7 өөр бөгөөд нүд нь 22 өнгийн, үс нь 24 өөр хэв маягтайгаар үйлдвэрлэгдэж байна.Нийтдээ 33 өөр хүүхэлдэйг танилцуулсан хэмээн компанийн төлөөлөгч Мишель Чидони хэлсэн байна. 2006 онд Их Британид явуулсан судалгаагаар охид яг барби шигээ туранхай болохыг хүсдэг болох нь батлагдсан. Тиймээс бодит амьдралаас хол тасархай хүүхэлдэйг үйлдвэрлэлээ гэх шүүмжлэлд өртсөн Маттел компани ийн өөрчлөлт хийсэн байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.