antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 27, 2016 1 comment

ЦАГААН САР БА ЗЭЭЛ

нийтлэсэн Admin
37088bb4-ae34-476c-82d4-441cfd43588a

Монголчууд бид “амны билгээс ашдын билэг” гэж ярьж билэгшээдэг. Сайн сайхан зүйл ярьж хэлэх нь тэр хирээр сайн сайхан

амьдралыг дагуулдаг гэж сүсэглэдэг ард түмэн.

Харамсалтай нь бид энд сайн сайханы тухай биш, нэгэнт нийгэмд учраад байгаа хүндрэл бэрхшээлийн тухай ярих гэж байна.

Монголчуудын үндэсний хэмжээний хамгийн том баяр бол цагаан сар. Энэ баяраар айл хотлоороо, ураг төрлөөрөө уулзалдаж, аав ээж, ахмад настныхаараа айлчлан золгож, бууз зоог хүртэн, бие биедээ гарын бэлэг өгдөг уламжлалтай. Эртнээс нааш бид энэ уламжлалаа даган, социализмын бүх зүйл хориотой хүнд хэцүү цаг үедэд ч гэсэн ил далдаар энэ баяраа тэмдэглэн өнгөрүүлсээр ирсэн билээ бид.

Харин ардчилалд шилжснээс хойш энэхүү баярыг төр засгийн өндөрлөгүүдээс эхлэн айл өрх бүр ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлдэг болсон нь сайшаалтай.

Гэвч сүүлийн жилүүддэ энэ баярын утга учир алдагдахад хүрч, цагаан сарын баярыг баян чинээлэг хүмүүс бусдад эд хөрөнгө, эрх сүрээ гайхуулах “арга хэрэгслээ” болгосон бол нийгмийн дундаж, дундажаас доогуур орлоготой хүмүүсийн хувьд “хамгийн их зардалтай”, санхүү мөнгөний хямрал дагуулдаг баярын нэг болсон байдаг.

Эдийн засгийн хямрал тохиож, төгрөгийн ханш унаж байгаа энэ жилийн хувьд цагаан сараа тэмдэглэн өнгөрүүлэх нь ахмад настнууд, төрийн энгийн албан хаагчдын хувьд санхүүгийн хувьд нэгэнт “хүндхэн” даваа болжээ. 

Тэтгэвэрийн ахмадууд тэтгэврийн зээл авч, төрийн албан хаагчид цалингийн зээл аваад цагаан сарын бэлтгэлээ базааж байгаа хэдий ч гар дээрх хэдэн бор төгрөг нь “үнэгүйдэж”, хүнсний ойр зуурын зүйлс аваад дуусах дээрээ тулжээ. Дээр нь ахмад настнуудтай мөнгө барьж золгох, ирсэн хүмүүст гарын бэлэг авахад цалин цаваг нь хаанаа ч хүрэхгүй байгаад халаглаж сууна. Аргаа барахдаа өмнөх жилүүдэд арай ч ийм байгаагүйг иргэд хэлж, мөнгө төгрөгийн ханш үнэгүйдснийг шагшран толгой сэгсэрч сууна.

Энэ жилийн хувьд эдийн засгийн хүндэрсэн нөхцөлийн улмаас зарим банкууд цалингийн зээл гаргахгүй байгаа сурагтай. Харин тэтгэврийн зээлийг зургаан сараар бодож өгч буй бололтой.

Ямартаа ч, цагаан сараар нэг айл хэдэн төгрөгийн зардал гаргаж байгааг бодож үзье.

Сарын 1.5 сая төгрөгийн орлоготой, 5 ам бүлтэй, боломжийн сайхан амьдралтай өрх өнөөдрийн ханшаар дундаж ууц 150-400 мянга, дундаж тавгийн идээ 80-160 мянган төгрөг, буузны мах гурил, төмс хүнсний ногоо, сүү цагаан идээ, бусад ууж идэх зүйлсийг 300-350 мянгад багтаагаад авна.

Гарын бэлгэнд 300 мянган төгрөг, ингээд өмсөх дээл хувцас хүн тус бүр доод тал нь 30-80 мянган төгрөгийн ямар нэг шинэ дээл, хантааз авч өмсөнө гэвэл 150-400 мянган, мөн гэр хорооллын айлууд сар шинээр хамгийн багадаа 2 том шуудай мод, 5 шуудай нүүрс авлаа гэж бодоход 50 мянган төгрөг болно.

Ингээд энэ бүгдийг тооцохоор 5 ам бүлтэй дундаж нэг өрхөөс хамгийн багаар бодоход 980 мянга орчим төгрөгийн зардал гарч байгаа юм.

Энэ бүхнийг зөвхөн сар шинийн 3-5 өдөрт л өмсөж зүүж, ууж иднэ гэсэн үг.

Хоногийн хоол гуймааргүй боломжийн амьдралтай өрхөөс багаар бодоход энэ хэмжээний зардал гарч байхад борог амьдралтай зуун, зуун мянган өрхөд дааж давшгүй хүнд ачаа болох нь ойлгомжтой юм.

Тиймээс энэ их зардлыг гаргахгүйгээр, уламжлалт баяраа ч орхигдуулахгүй аль аль талдаа хүндрэл бэрхшээлгүй шинэ сардаа золгох нь хамгаас чухал.

Сүүлийн үед Засгийн газраас улсын хэмжээний цалин, тэтгэврийн зээл 1.8 их наяд хүрсэн хэмээн мэдээлсэн.

Нэгэнт өр зээл ийм нөхцөлд хүрсэн тохиолдолд ард иргэд аль болох хямд төсөр замыг сонгож, сар шинээ өөрсдөдөө дарамт багатай тэмдэглэх шаардлага бий болж байна.

Б.Дэжид

Gereg.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (January 27, 2016 11:38:33 pm )

    Daramt bagatai temdeglene gej yahiig heleed bainaa

antalya rent a car