-Х.БАТТУЛГА: ЭМ СИ ЭС ГРУППЫН ХЯТАДТАЙ ХАМТАРСАН КОМПАНИ ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛД 70 ЖИЛЭЭР ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ГЭРЭЭ ХИЙХ ГЭЛЭЭ-
ЗТБХБ-ын сайд Х.Баттулга дөнгөж сая өнгөрсөн дөрвөн жилд Хамтарсан Засгийн газарт хийсэн ажлаа тайлагналаа. Тэрбээр “Төмөр замтай байх ёстой гэдгийг батлуулсан. 100 мянган айлын орон сууцыг барих гэж оролдсон гэсэн хоёр сайн мэдээтэй. Харин муу мэдээ гэвэл Хамтарсан Засгийн газарт ажиллахдаа олон асуудал төлөвлөж байсан ч орохдоо хэлж байсан шиг үр дүн гарсангүй. Ард түмний язгуур ашиг гэдэг зүйл мартагдсан. Ардын намын даргын 82 биелэлт гэж ярьж байгааг бид дагаж намирах хэрэг байна уу. Хамтаръя гээд орсон. Тухайн үеийн хүнд асуудлыг зохицуулах гэж орсныг ойлгосон. Түүхий эдийг ямар ч улс оронд боловсруулдаг, түүхийгээр экспортолдог нөхдийн эзэд хоёр намаар дамжаад ороод ирсэн. ЭМ СИ ЭС-ийн группын хятадтай хамтарсан компани Засгийн газрын хуралд 70 жилээр тогтвортой байдлын гэрээ хийх гээд ороод ирлээ. Зуух утаа хоёроор тоглож болохгүй. С.Ламбаа сайдын салбар утаанаас болж хүнд байгаа. Дээрээс нь100 мянган орон сууцыг Ц.Нямдорж барихыг нь харна аа гэж хэлж байна. Үүнийг ард түмэн сонсох ёстой. Өөрсдөө зайсанд томоохон хаусад амьдарч байгаа шүү дээ. Өнөөдөр чоно борооноор гэдэг шиг Засгийн газрын хурлаар оруулж ирж байна. Ийм асуудлуудаас харахад албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагддаг 1990 он руугаа орлоо. Хамтарсан Засгийн газарт уриалж оруулсан намын дарга гэрээ байгуулсан. Эхний нэг жил бэрхийг туулах Засгийн газар шүү хэмээн хөөрдөг. Ядаж нэг хүн энэ тухай яръя. Түүнээс би намын дарга болох гээд ингээд байгаа юм биш. Үүнээс гадна Н.Алтанхуяг даргаас Бүлгийн хурал дээр сууж байх үедээ ядаж таван сайдтайгаа зөвлөлдөөгүй юм уу гэхэд зөвлөлдсөн гэсэн” хэмээгээд энэ нам одоохондоо хойд солонгосын нам биш. АН-ын даргыг мэдэгдэл хийхийн өмнөх өдөр Ч.Сайханбилэг С.Баярцогт нарт ойлголт байгаагүй. Энэ байдлаар ганцаарчилсан тоглолт хийх шаардлагагүй. Дахиад хамтарч болзошгүй байна. Дуртайдаа сайд болдог, дургүйдээ гардаг зүйл байж болохгүй. Арай ч бүгдээрээ нөгөө тал руу орчихсон байна гэж бодоогүй. ҮЗХ-ын гишүүн биш хүмүүсийг саналд оруулж нэлээд хайрцагласан байна. Манай нам арай өөр баймаар байна. Баялгийн хараалд өртөхгүй байхын тулд АН сэргээч. Намаар дамжсан бүлэглэлээс салах гэж оролдвол яасан юм бэ хэмээн илтгэлдээ дурьдлаа.
Б.Саран
Холбоотой мэдээ
-
Anonymous (January 12, 2012 10:20:44 pm )
yun utagui yum bichstiin ene setguulch uhanatai yum ni bas yadjiital
-
Anonymous (January 12, 2012 10:38:55 pm )
Zasgaas garsan ni mash zov.Er ni Ardyyn namyynhan yum hiilgehgui dee.Dandaa honzognogchid.Songuuliar archih heregtei.Altanhyagiig ch solih heregtei.
-
Anonymous (January 12, 2012 10:41:55 pm )
Zvgeer l baina sh dee Chi uuruu teneg uym uu Battulga saidig demjij baina
-
Anonymous (January 12, 2012 11:08:55 pm )
Taminaa ene nuamdorj durvedees yaj uls eh ornoo avrah salgaj avah ve? ta nar chutgurt uleelgesen gun noirnoosoo sereechee
-
Anonymous (January 13, 2012 1:04:43 am )
ene 76-d tuc bvpd awcan awligaliinx ni xemjeegeep xapiutslaga vvpvvlj,ed xopongiin ulciin oplogo bolgox xepegtei.tegej bj ene ulc opon maani apai oopoop epgex bx apd tvmen mini apai oopoop niigmiig xapj amidapna.
-
Anonymous (January 13, 2012 1:30:15 am )
battulga ooroo chadahgui bolhoor yu geed baigaa yum be. MCS sain l ajillaj baigaa shdee
-
Anonymous (January 13, 2012 7:33:03 am )
msc tanar hujagiin horong oruulalta sain dataj bga biz yamah bish soom soomor ideh tsag ilee
-
Anonymous (January 14, 2012 5:26:38 am )
ekh ornoo gadniikhantai niilg colmoj baigaa luivavhdiig toroos ceberlekh heregtei.Udakhgui ted nariig ard tumen veerluulekh bolno.Niamdorjiig duujil.
8 Comments