antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 26, 2016 5 comments

Сэтгэл гутрал нь хорт хавдар үүсгэдэг

нийтлэсэн Admin

145378261356a6f655d3a2bАнхны тусламжгүйгээр сэтгэцийн эрүүл мэндийг сайжруулж чадахгүй. Хүмүүс сэтгэцийн эрүүл мэндийнхээ талаар анхны тусламжийн газруудад эхлэн ханддаг тул сэтгэцийн өвчтэй буюу бэрхшээлтэй хүмүүсийг олж илрүүлдэг чухал газар юм. Сэтгэлийн гутрал, архринд донтох, нойргүйдэл, ахрхаг мульдаа, биеийн талаас онцлох шалтгаангүй зовиур илрэх мэтийн олон шалтгаанаар хүмүүс эрүүл мэндийн анхны тусламжийн газруудад олноор ханддаг. Тусламж эндээс эхлэх ёстой. Гэвч тэнд сэтгэцийн эмгэгүүдийг анхны шинж тэмдгүүдийг илрүүлж чадахгйү эмчилгээний чанар муу байх нь элбэг байдаг байна. дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцож байгаагаар ерөнхий мэргэжлийн эмч нарт үзүүлж байгаа хүмүүсийн 3-4 өвчтний нэг нь сэтгэцийн ямар нэг өвчтэй байдаг байна.

Гэвч сэтгэцийн олон өвчнүүдийн амар хялбар, үр дүнтэй эмчлэх боломжтой байдаг ба заримыг нь цусны даралт ихсэх өвчин, зүрхний архаг өвчнүүдээс ч амархан эдгээж болдог байна. Сүүлийн үед дэлхий нийтийн хэмжээнд гарч буй нэгэн чиг хандлага бол сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийг эмнэлэгийн анхан шатны үйлчилгээний хүрээнд нийгэм хамт олны нь дунд эмчилж үйлчлэх ажлыг тэргүүн зэрэгт тавьдаг болоод байгаа юм байна. Сүүлийн 30 гаруй жилийн дотор ихэнхи улс орнуудын сэтгэцийн эмгэгт зориулсан ор цөөрсөөр байгаа боловч ерөнхий мэргэжлийн эмч нар ба сэтгэцийн эмгэгийн эмч нарын тоо өссөөр байна. Энэ байдал нь эрүүл мэндийн анхны тусламж үзүүлэгчид сэтгэцийн эрүүл мэндийн албаныхантай нягт хамтран ажиллах боломж олгоод байгаа юм байна. Бие сэтгэцийн хоорондын холбоо нь ерөнхий мэргэжлийн эмнэлэгт хэвтэж байгаа болон эмчид ирж үзүүлж байгаа архаг өвчтэй хүмүүсийн ихэнх нь сэтгэлийн түгшүүр, сэтгэл гутралтай явдаг байна. Сэтгэл гутралын эмгэгтэй хүмүүс эмчийн зааврыг биелүүлж, эмчилгээ хийлгэхдээ хойрго байдаг байна. бие сэтгэцийн өвчний талаар янз бүрийн жишээ зөндөө байдаг байна. Зүрх судасны хурц өвчтэй хүмүүсийн 35-45 хувь нь сэтгэл гутралын эмгэгтэй болсон байдаг байна.

Мөн хорт хавдраар өвдсөн хүмүүсийн 50 хувьд сэтгэцийн өвчин, түүний дотор сэтгэл гутралын эмгэг илрэдэг байна. Бас зарим судалгаа сэтгэл гутралаар удаан өвдсөн хүн янз бүрийн хорт хавдруудад өртөмхий байдгийг нотолсон байна. эрүүл мэндийн анхны тусламж үзүүлдэг газруудад сэтгэцийн өвчтэй ба завсрын эмгэгтэй хүмүүс олноор ирж үзүүлдэг боловч тэр нь оношлогдож илрэх нь муу, үүнээсээ үүдээд эмчилгээ авах ёстой хүмүүсийн 33 орчим хувь нь л зохих эмчилгээг авсан байдаг байна. үүнээс гадна эрдэм шинжилгээний нэгэн судалгаа эрүүл мэндийн анхны тусламжийн ажилчид товчхон зөвлөж тусалснаараа хүмүүсийн архидалтыг мэдэгдэхүйц бууруулдгийг харуулсан байна. Юутай ч эмч нар нь цагаа олсон ч олоогүй ч зөвлөгөөг хүмүүст хүргэсэнээр хожим нэг өдөр тэр хүн өөр нэг хүнд зөвлөгөөг дагаж байсан бол гээд өөрийн амьдралаас сурсан сургамжыг хэлэх байх. Тиймээс бие биендээ сэтгэлийн дэм хайрлан амьдарцгаая!.

эх сурвалж : http://emch.mn/


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • arun (January 26, 2016 8:24:19 pm )

    Yg unen ooroo ooriigoo l hairlaj biye hairlaj yvtsgaaay ovdvol ooroo ooriigoo zovoono gesen u

  • Tuya (January 26, 2016 10:18:43 pm )

    Emegtein hun amidarliinhaa hamag achaag uurdeg.Emegteichuudee uursdiihuul hairlatsgaay.

  • Anonymous (January 27, 2016 8:29:00 am )

    Хүмүүсээ Өнөөгийн ёс суртхуун хүмүүсийг бие биенээ хайрлахыг буруутгадгийг мэдэхүү

  • содном (January 27, 2016 9:09:50 am )

    тиим шүү өөрөө өөрийгөө хайрлахгүй бол хэн биднийг өөр шигээ хайрлах вэ дээ

  • Anonymous (January 27, 2016 10:40:54 am )

    oo tm uu. bi ungursun amidralaa bodoj ene odoogiin unuudriin baigaadaa dandaa gutarch gomdolloj yavdag bolson. haana hend handaj taivshirliug olj avhu. dasgal surguuli byasalgal heregtei gdgiig medeed l bga ug ni. yavah mungu ni algoooo kkkk

antalya rent a car