Бүх юм хүссэнээр болохгүй ч ерөнхийдөө азтай өдөр байна. Асуудал буруудвал ухаалаг алхам хийхийг хичээ. Судалгаа шинжилгээ хийх, аяллаар явах, сурах төлөвлөгөөтэй байгаа бол эртхэн сонголтоо хий. Оюутан сурагчид номын санд суусан нь дээр. Зарим Хонь толгой өвтгөсөн асуудлуудаа шийдэж чадна. Оройг кино үзэн, буйдан дээрээ ном уншиж өнгөрүүл.
Үхэр – (4/20-5/20)
Шинэ содон санаагаар дүүрэн байх өдөр иржээ. Хэт төлөв даруу байх хэрэггүй. Шинэ шийдэл олохын тулд өрнүүлсэн хэлэлцүүлэг үр дүнтэй байна. Зочин, гийчин хүлээн авахад бэлд. Хэрэв та өнөөдөр албан тушаалд дэвшиж байгаа бол танд аз тохиожээ. Удаан хугацааны төслийн ажил эхлэх, шинэ ажил хайх цалингын асуудлаа шийдэхэд тохиромжтой. Уулзалт цуглаанд явах, маргаан үүсэхээс сэргийл. Үр хүүхэддээ цаг гаргаж анхаарал хандуул.
Ихэр – (5/21-6/21)
Та ажлын газрынхаа хэн нэгэнд татагдах бөгөөд түүнтэй ярих эсэхээ шийдэж чадахгүй хоёрдмол байдалд орно. Тиймээс өмнө нь ямар байсан тэр хэвээрээ л харьцах нь зүйтэй. Дэлгүүр хэсэхдээ үрэлгэн хандаж, хэт их зарлага гаргаж санхүүгийн хямралд их ордог тул үүнээс
зайлсхий. Өөрт тохирсон хамгийн зөв шийдвэр гаргах хүртлээ тэвчээртэй байхыг зөвлөж байна.
Мэлхий – (6/22-7/22)
Өнөөдрийн хувьд эрсдэлтэй наймаа, элдэв хэлэлцээр, тохиролцоог хойш тавих хэрэгтэй. Төлөвлөсөн болгон санаснаар чинь бүтэхгүй болохоор бухимдлаас болж эрүүл мэндэд тань сөрөг нөлөөлөл ихэснэ. Хамгийн гол нь тайван байж, биеэ барьж, өөрийгөө хянаж чадах юм бол таны санааг зовоосон асуудлууд шийдэгдэх нь дамжиггүй. Юуны түрүүнд бүү шантар, урам зоригтой байх хэрэгтэй. Сэтгэл хөдөлгөм хэд хэдэн боломж завшаан тохиолдох нь байна. Ямар нэг шинэ зүйлийг туршиж үзэхээс бүү буц.
Арслан – (7/23-8/22)
Ачаалалтай өдөр. Тав тухтай байдал бага зэрэг алдагдах тул хойш тавьсан асуудлаа эргэж харах цаг. Эхэндээ хэцүү мэт санагдах ч өөр өнцгөөс хараад үз. Хүндрэлтэй зүйл огт байхгүй гэдгийг мэдрэх болно. Нүүдэл суудал хийх, хилийн чанадыг зорих, шинэ хайр дурлалтай учрах аль нь
ч байсан хуучин зуршил тань хана босгож магадгүй. Та өөрийн хүсэл эрмэлзлэлээ бүтээхэд амь биеэ зориулахад хэзээд бэлэн байдаг тул ахин суралцах завшаан тохионо.
Охин – (8/23-9/22)
Яг одоо таны амьдралд юу хамгийн хэрэгтэй байгаа талаар бодож, тунгаахыг зөвлөж байна. Төлбөрийн картаа гэртээ үлдээгээд зарлагадаа хяналт тавь. Ямар ч хэрэггүй зүйлд мөнгөө дэмий үрэхгүй байхыг хичээ. Хэрэв амралтын өдрүүдээр ямар нэг уулзалт арга хэмжээнд очих гэж
байгаа бол хэдий хэр мөнгө үрэх мөн гэртээ хэр их мөнгө зарцуулах ёстойгоо сайтар тооц. Тооцоотой хандаж чадвал алдагдалд орохгүй байж чадна.
Жинлүүр – (9/23-10/22)
Өнөөдөр хөгжилтэй, хайр дурлалын мэдрэмж зонхилох болно. Од эрхэсийн нөлөөгөөр хайр дурлал, амрагын явдалд эерэг нөлөө үзүүлнэ. Ажил дээрээ улс төрөөс гадуур сэтгэж харахыг хичээгээрэй. Гадуур явахдаа анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Ажил хайж буй жинлүүрийнхний хувьд бусдыг итгүүлэх чадвар өндөр байгаа удахгүй ирээдүйн томоохон бизнес эхлүүлнэ. Аливааг цэвэр байлгах зайлшгүй шаардлагатай.
Хилэнц – (10/23-11/21)
Өнөөдөр 10 ажлыг нэгмөсөн амжуулах гэж оролдохын оронд үүрэгт ажилдаа хүлээцтэй, уужуу тайван ханд. Энэ өдөр та нэлээд сандрах хандлагатай. Тусгай үзэсгэлэн, шоуны нээлтийн үеэр бага зэрэг саад гарч болзошгүй. Хүүхдүүд таны сэтгэл хөдлөлийн “товчлуур”-ыг дарж мэднэ. Аливаа асуудлыг мөнгөөр шийдэх гэж оролдох нь тийм ч сайхан санаа биш. Хүүхэд багачуудынхаа хүссэн зүйлийг бүү авч өг. Таны амраг анхаарал халамж, хайр танаас шаардаж, өөрийгөө энхрийлүүлэхийг хүснэ.
Нум – (11/22-12/21)
Хайр дурлал, өршөөл уучлал, залбиралтай холбоотой сэтгэл хөдлөл өндөр байх өдөр. Ажил мэргэжлийн хүрээнд авьяас чадвараа нээн харуулах, нөөц бололцоогоо бүрэн дайчлах, хувийн амьдралдаа амжилт гаргахад тааламжтай байна. Төлөвлөгөө, түншийн харилцаа, хувийн уулзалт танд амжилт авч ирж, улмаар цаашид албан тушаалын шат ахих эсвэл санхүүгийн амжилтанд хүрэх суурь болж өгөх бололтой.
Матар – (12/22-1/19)
Өнөөдөр од эрхэс танд завгүй өдрийг амлаж байна. Матрынхан ойр зуурын ажилд гүйж, бичиг цаасны болон янз бүрийн ажил хийж, хадламжиндаа гар хүрэлгүйгээр хэд хэдэн ажлыг өөртөө сэтгэл ханамжтай байхаар хийхийг оролд. Шийдвэр гаргахаасаа өмнө шинэ төслийнхөө үр дагаварыг сайн тооцож үз. Гэр орны эмх замбараагүй байдал нь танд таалагдахгүй. Өнөө орой санал зөрөлдөөнтэй сэдэв рүү орохоос зайлсхий.
Бумба – (1/20-2/18)
Бусадтай тогтоосон найрсаг харилцааны тусламжтайгаар бизнес, олон нийтийн ажил амжилттай. Найз нар тусламж хүсч магад, тэдэнд цаг гаргаж, сонсох нь эерэг үр дүн өгнө. Сүүлийн үед худалдан авсан бараа, хувцас таалагдахгүй бол урам хугарч, гонсойх хэрэггүй. Буцааж өг. Гадаад валютын солилцоо хийх зэрэг асуудал дээр бүү маргалд. Мөнгөгүй үедээ хэн нэгэнд зориулан үнэтэй бэлэг авахаас зайлсхий. Сэтгэлтэй хүнээ орой аятайхан дайл.
Загас – (2/19-3/20)
Календарийн тань хамгийн аз жаргалтай өдөр. Загаснууд өнөөдөр бусад хүмүүсээс илүү их анхаарал, халамжийг хүртэх болно. Хэрэв та өөртөө бага зэрэг анхаарал тавих гэж байгаа бол үүрэг хариуцлагаасаа завсарлага авч гэрэлтэх цаг болсон. Өөрийгөө бөөцийл. Эрч хүчтэй чиг хандлагыг тань төгс илэрхийлж чадах сайн найзтайгаа удаан хугацааны дэлгүүрийн аялал хий. Уран сэтгэмж төсөөлөл тань танд уран зөгнөл, төсөөллийн ертөнцөд орох зоригийг өгөх болно. Үүнд та сэтгэл ханамжтай үлдэх болно.
Холбоотой мэдээ
Comments are closed.