Монгол Ардын Намын дарга М.Энхболд Нэгдсэн Орос намын урилгаар энэ сарын 26-28-ны өдрүүдэд Оросын холбооны Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын үеэр ОХУ-ын Холбооны хурлын Төрийн дум дахь Нэгдсэн Орос намын бүлгийн дарга В.А.Васильев болон Нэгдсэн Орос намын удирдлагууд, Төрийн думын гишүүдтэй уулзах юм байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин 2014 оны есдүгээр сар, Холбооны хурлын зөвлөлийн дарга В.И.Матвиенко мөн оны зургадугаар сар, Төрийн думын дарга С.Е.Нарышкин энэ оны есдүгээр сард Монгол Улсад айлчилсан нь хоёр орны харилцаа хамтын ажиллагаанд эерэг нөлөө үзүүлсэн билээ. Тэгвэл айлчлалын буухиа Монгол Ардын Намын дарга М.Энхболдын айлчлалаар үргэлжилж байна.
Холбоотой мэдээ
-
зочин (January 26, 2016 11:52:27 am )
Хүмүүсээ гадаадад өөрсдийнхөө үзэл бодлыг хамгаалах амьдралаа сайжруулахын тулд янз бүрийн тэмцлийг хэлбэрийг сонгодог юм байна цөмөөрөө энэ жил цагаан сарыг бүх нийтээрээ тэмдэглэхгүй байж цалингаа нэмүүлэхээр тэмцэцгээе
-
ЗОЧИН (January 26, 2016 12:01:48 pm )
Цагаан сар чинь Монгочуудын уламжлалт баяр.Түүний оронд Эмэгтэйчүүдийн архидалтын баярын өдрийг тэмдэглэхгүйгээр тэмцэх хэрэгтэй
-
Зочин (January 26, 2016 12:04:16 pm )
Цагаан сар хийж хоосордоггүй гэдэг дээ. Амны билэггүй юм ярих юм даа.
-
Hurelsuh (January 26, 2016 12:05:56 pm )
Gazriin naimaachin avilgach hujaagiin sheesiig Orosd shorond hiij bandi bolgo.
-
Бичээч (January 26, 2016 11:18:27 pm )
Сонгуулийн мөнгө гуйж яваа нь тэр.
5 Comments