antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 25, 2016 5 comments

Бонд, бонд бас дахин бонд

нийтлэсэн Admin

olloo_mn_1453681503_uih9

УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төсөл санаачлан нэр бүхий гишүүдийн дэмжлэгийг авч, УИХ-д өргөн мэдүүлсэн нь улс төрийг бужигнуулж эхэллээ. УИХ дахь намын бүлгүүд талцаж, эрх барьж буй АН-ынхан гадна талаасаа аль болох эв нэгдэлтэй харагдахыг хичээж байна. Засгийн газрын тэргүүнийг огцруулах үйл явцтай зэрэгцэн эрх баригчдын дэлхийн зах зээлээс босгох гэж буй шинэ бондын чимээ түр хойшлоод байгаа юм. “Мазаалай” гэж нэрлэхээр зэхсэн энэхүү бонд 800 саяас нэг тэрбум ам.доллар, хүү нь 8-10 хувь байхаар төлөвлөгдөж байгаа мэдээ байна. Засгийн газар бондыг “Монгол Улсын дотоодын бондын 17 хувьтай харьцуулахад бага хүүтэй хэмээн тайлбарлаж, авна гэснээрээ авахаар гэж улайран зүтгэж байгаа аж. Цагийг нь тулгаж мэдэгдэхээр нам, жим дарж байсан бондын сураг Ерөнхий сайдын суудал дэнжигнэхтэй зэрэгцэн газар авав. Үүнийг баталж УИХ дахь АН-ын бүлгийнхэн байр сууриа ч илэрхийлж эхэллээ.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж “Засгийн газар бондын асуудлыг шийдэхээс хэдхэн цагийн өмнө Ерөнхий сайдыг огцруулах бичгийг өргөн барьчихлаа. Энэ бол санамсаргүй тохиолдол биш” гэв. Түүнтэй зэрэгцэн УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд М.Зоригт “Энэ долоо хоногт Засгийн газрын төлөөлөл Нью-Йорк, Лондон зэрэг олон улсын санхүүгийн төвд томоохон зээлийн гэрээнд гарын үсэг зурах байсан. УИХ-ын гишүүн Г.Уянга нарын хүчин чармайлтаар энэ асуудал хойшиллоо. Энэ цаг мөчийг тааруулж улс төрийн хүчнүүд наймаа хийх тоглолт явж байна. Энэ бол монголын төрд төдийгүй нийгэмд сөргөөр нөлөөлөх асуудал юм” гэж мэдэгдсэн бол Г.Батхүү гишүүн “Сангийн сайд болон Монголбанкны Ерөнхийлөгч нар Сингапурт гэрээ хэлэлцээ хийж байгаа үед Ерөнхий сайдыг огцруулах тогтоол өргөн барьсан нь муу хэрэг. Тэндээс ирсэн мэдээгээр үүнээс болж хөрөнгө оруулагчид гарын үсэг зурахаа азнаж байна” гэв.
Эдгээр мэдэгдлүүд Монгол Улс олон улсын зах зээлээс дахин нэг бонд босгох гэж байгааг нотолж байгаа ч энэ нь монголчуудад хэрэгтэй юу, үгүй юу гэсэн асуулт бас эргэлзээ дагуулав. “Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушиг” гэдэг. Эдийн засаг элгээрээ хэвтчихсэн үед их хэмжээний мөнгө оруулж ирэх гэж буй нь сайхан ч маргааш тэр өрийг бид хэрхэн яаж төлөх вэ? Нийгэм бүтэн гурван жил бондын хөрөнгийг ярианы гол сэдвээ болгож байгаа. “Чингис”, “Самурай” бондын “мөнгөн бороо” таатай үг хэл дагуулаагүй. Зарцуулалт нь бүрхэг, ирэх оноос эхлэн буцаан төлөх учиртай “Чингис” бондоос болж цөөнгүй хүн “аавын хаалга” татсан. Улсын төсөвт төсвийн нийт хөрөнгө болон түүнтэй адилтгах орлого буюу гадаадын зээл тусламж, бондын мөнгийг оруулах ёстой атал Чингис бондыг улсын төсөвт тооцолгүй, хяналтгүй зарцуулсан гээд бонд тойрсон халуун сэдэв багадаагүй. Гэсэн ч эрх баригчид бондыг авна гэснээрээ авбал яах вэ?
Тойрохоо зуруулах тогтоолын төсөл “гардан авчихаад” байгаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд “Төсөвтэй, мөнгөтэй болгохын тулд, цалин тавих, хүүхдийн мөнгөө өгөх хөрөнгөтэй болох гээд явж байна. Амьдралын үнэн үүнд байдаг юм. Ажил хийж байгаа хүмүүс зарим хүнд шийдвэрийг гаргадаг” гэж хэлнэ билээ. Гэвч үнэн хэрэгтээ энэ мөнгө цалин тэтгэвэрт явах уу, АН-ын 2016 оны сонгуулийн зардал болоод өнгөрөх үү гэдгийг таахад бэрх. Нэгэнт “бонд”-оор өвчилсөн хүнтэй юм яриад нэмэргүй. Үүний оронд Монгол Улсад хүндхэн туссан “Чингис”, “Самурай” бондыг босгохдоо бас нэгэн Ерөнхий сайд юу амлаад, юу болгож орхисныг сануулсан нь дээр байх.
2013 оны хоёрдугаар сард Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн УИХ-ын чуулганы хуралдаан:
Ерөнхий сайд асан Н.Алтахуяг: “Олон Улсын зах зээлээс хийж үзээгүй ажил. Том хариуцлага ирж байгааг бид ойлгож байгаа. Тэгэхдээ бид юу хийчихэв ээ гэж бодохгүй байгаа. Энэ олон жил яригдсан учраас хийх ёстой ажил хийгдэж байна. Монголын ард түмэнд үр ашиг нь очих ёстой гэж ингэж ойлгож байгаа юм. Зарим хүн айдас, хүйдэс дагуулсан юм яриад байгаа юм. Энэ удаа бол монголчууд 100 хувь өөрөө бодлогоороо юугаа хийхээ мэдэхээр болсон. Мөнгөө авчихсан. Одоо юу хийх вэ гэдэг нь бидний асуудал. Бусад газрын мөнгө бол чи энийгээ ингэж хийж байж ав гэдэг иймэрхүү нөхцөлүүдтэй байсан. Энийг бол би бас давуу тал гэж харж байгаа юм” хэмээн тэрбээр ам бардам ярьж байлаа.
Өнөөдөр талын нэг тараасан бондын мөнгөний бүртгэл бүрэн эхээрээ ч олдохгүй шахам болсон. Хариуцлага, хяналтгүй үрэгдсэн бондын араас дахиад нэг бонд босгох нь ард иргэдэд биш эрх баригчдад ашигтай. Ингээд хэлчихвэл хатуудсан болохгүй биз ээ. Учир нь шинэ бонд босгохоор улайрч байгаа Засгийн газар хүү болоод эргэн төлөлтөд ач холбогдол өгдөг шинж алга аа.
Монгол Улсын данс улайчихсан байгаа. Шинэ бондыг авлаа л бол Засгийн газар, эхний ээлжинд цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгөө тавьж, ипотекийн зээл зэргийг санхүүжүүлж, олон нийтээс оноо авна гэж тооцож байгаа болов уу. Цаашлаад УИХ-ын сонгуулийн ялалтын бэлтгэлээ базаах байх. Тэгвэл Улс орны эрх ашгийн төлөө үр дүнтэй зарцуулалт хийж чадахгүй бол “бонд, бонд бас дахин бонд” төлөвлөгөөг хэрэгжүүлэх гэж битгий яарч сандар гэж хэлэх эрх ард иргэдэд бий.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Anonymous (January 25, 2016 12:18:10 pm )

    daraagiin bondoo havtgai (temee) gej nerlie

  • Зочин (January 25, 2016 12:40:48 pm )

    Одоо бид гэртээ ажилгүй байж байгаад л өрөнд ордог болж. Бид төрд хэнийг гаргаснаа одоо заавал бодож үзэхгүй бол, дахиад бид алуулах нь. Энэ хулгайч нар Монголыг яаж хүний гарт оруулж байна. Яаж хүний ажлыг булааж байна. Яаж хүнээр тоглож байна. Иргэд эрхбиш ойлгож байгаа байлгүй. Одоо ясаа цайтал үзэхээс…

  • zochin (January 25, 2016 1:19:39 pm )

    Manai garig deer hichneen turliin amitan baidag ym, ter bugdeer bond gargaval yasan ym be!!!!!!!

  • Зочин (January 25, 2016 2:24:02 pm )

    Ардчилсан нам 20 гаруй жил гудамжинд “лааз өшиглөөд” арайхийн 2012 оны сонгуулиар ялалт байгуулж гарч ирчихээд эргээд сонгогчид руугаа нулимж байна. Ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт туйлдаж, өргөн хэрэглээний барааны үнэ гаарч, валютын ханш, инфляци тэнгэрт хадаж, өр ширэнд баригдсан улс болж хувирлаа. Бизнесийг боомилж, татварын дарамт шахалт үзүүлж, “том” дуугарсан нэгнийг нь шалгана, тагнана, чагнана гэж айлган сүрдүүлдэг хүмүүнлэг, энэрэнгүй, ардчилсан гэх тодотголтой орны ардчилсан бус иргэд болжээ., бид. АН төрийн эрхэнд гараад олон хууль, тогтоолын төсөл баталсан. Үүнийгээ өөрсдийн болон бүлэг, фракцын эрх ашигт нийцүүлэн эргээд өөрчлөлт оруулах нь өнөөгийн нийгэмд энгийн үзэгдэл болчихоод байна. Эрх ашигт нь нийцэхгүй бол засгаа огцруулна гэж айлгах, сүрдүүлэхийн хооронд хөлөө жийлцэх. Тэд 1996 онд олонх болохдоо ч ийм байдалтай дөрвөн оныг үдсэн. Үүний үр дүнд ард иргэдийн амьдрал доройтож, эдийн засаг гэх эмзэг эдийнхээ уяа цулбуурыг сул тавьж, цалин, тэтгэврээ тавьж чадахгүй болж байлаа. энэ үеэс л Ардчилсан нам эрх барьж байх үедээ засгаа татаж унагадаг бичигдээгүй моод дэлгэрүүлсэн. Нэг ёсондоо нам доторх фракциуд нь хөлөө жийлцэж, албан тушаал, эрх мэдлийн төлөө үзэлцэж, эцэстээ улстөрийн бохир арга хэрэглэж засгаа огцруулдаг болоод буй. АН-ын түүхэнд одоогоор хамгийн удаан ажилласан Засгийн газар нь шинэчлэлийн гэх тодотголтой Н.Алтанхуягийн удирдсан кабенит байв. Тэрээр хоёр жил гурван сар гаруйн хугацаанд Ерөнхий сайдаар ажиллаад огцорсон. Харамсалтай нь, энэ хугацаанд Монгол Улсын 1990-2012 оны хугацаанд тавьснаас ч их хэмжээний өр тавьж, түүнийгээ хэрэгтэй хэрэггүй зүйлд цацаж, эдийн засгийг элгээр нь хэвтүүлж, өрөнд бариулсан гэдгийг амтай болгон ярьдаг болжээ. Түүнийг гүйцэтгэх засаглалын тэргүүнээр ажиллах байх үед олон улсын зах зээлээс улсынхаа нэрийг худалдан байж “Чингис”. “Самурай” бонд арилжиж 2 тэрбум орчим ам.доллар олсноо гарын салаагаараа урсгачихсан. Энэ балгаас болоод Монгол Улс дааж давшгүй өр ширэнд баригдаад сууж байна. Зөвхөн энэ бондуудын хүүнд жилдээ 100 гаруй сургууль, цэцэрлэг барих мөнгө төлж байх. Энэ өдрүүдээс гадна Хөгжлийн банкны зээлсэн 580 сая ам.долларыг төлөх хугацаа хаяанд тулчихаад байхад хэрхэн яаж төлөх нь тодорхойгүй өрийг өрөөр санхүүжүүлэх ядруухан арга эрэлхийлж сууна, АН-ынхан. Лам олдохгүй бол буцахдаа зална гэгчээр улсын өрийн хэмжээ ДНБ-ий хоёр хувиас хэтрэхгүй байна гэж Төсвйин тогтвортой байдлын тухай хуулиараа хуульчилж өгсөн хэр нь үүнийгээ дахиад өөрчилчихлөө. Өөрөөр хэлбэл, улсын өрийн хэмжээг ДНБ-ий дөрвөн хувьд хүргэх замаар, төмөр зам, эрчим хүчний салбарын өрийг хасаж, баталсан. Ингэснээр Засгийн газар дахин нэг тэрбум ам.долларын бонд гаргаж өмнөх өрийнхөө хугацааг сунгах арга саам эрэлхийлж байгаа нь маргаашгүй үнэн. Улс орны хувь заяатай холбоотой ийм асуудал хоолой дээр тулчихаад байхад сөрөг хүчинтэйгээ хамтарч байгуулсан Засгийн газрынхаа хамтарсан гэрээний биелэлтийн талаар ярих цаг болсон хэмээн АН-ын бүлгийн гишүүд дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрсөн байх юм. Угтаа бол үлдэж буй жил хүрэхгүй хугацаандаа засгаа тогтвортой ажиллуулж, хүндрэлээс гарах тухай үе шаттай ажил хиймээрсэн. Гэтэл тэдэнд үүнээс илүүтэй Засгийн газар сайн, муу ажиллаж байна гэж дүгнэж, цэгнэх нь чухал аж. Валютын ханшаа бууруулж, олон төрлийн татвараа багасгаж, эдийн засгаа тэтгэх зөв аргыг олж, иргэн рүүгээ чиглэсэн олон ажлыг жилийн хугацаанд хийх нь улсаа, ард иргэдээ бодсон үйл хэрэг байтал АН олонхиороо түрүү барин олон хууль, тогтоолын төслийг гацааж байна. Мэдээж сөрөг хүчин болж ажиллаж буй МАН-д ч алдаа дутагдал бий. Гэхдээ тэд олон хуулийн төсөл дээр санал хүрэхгүй хүчин мөхөсдөж байсан. Ч.Сайханбилэгийн Засгийн газар огцорно гэх “бор шувуу” хэдийн саарал ордонд нисч эхэлсэн. Үүнийг батлах гэж буй мэт АН-ын бүлгийн дарга “МАН-тай байгуулсан гэрээг ярих цаг болсон. Энэ асуудлыг намын гүйцэтгэх зөвлөл, ҮЗХ-ы хурлаар авч хэлэлцэнэ” гэсэн нь гал дээр тос нэмсэн явдал байв. Үүнд эгдүүцсэн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат “Өнөөдрийн байдлаар албан ёсоор Засгаас гарахыг шаардсан албан мэдэгдлийг АН-аас ирүүлээгүй байна. Энэ бол АН-ын ээлжит шоу. Фракцуудынхаа дотоод зөрчлийг нууж анхаарлыг Ардын нам руу чиглүүлэх гэсэн оролдлого. Төрийн ажлыг бид биш, АН-ынхан өөрсдөө гацааж байгаа” хэмээн мэдэгдэл хийв. Үүнийг хоёр намын холбогдох албан тушаалтан хэвлэлээр хэрүүлийн алим шидэлцэж буй байдаг л зүйл гэж бодоод өнгөрье. Гагцхүү энэ улстөржилт даамжирч, төрийн ажил цалгардаж түмний амьдралд саад гарах ёсгүй юм. Улс орны хувь заяаг залж яваа АН-ын гарах шийдвэрээс иргэдийн аж амьдрал шалтгаалах учир эдийн засгийн зөв бодлого явуулж, хүндрэлийг даван туулах хөтөлбөрөө урагшлуулах ёстой байтал УИХ-аар хэлэлцэж буй томоохон төслүүдэд хаалт боолт хийж буй тэднийг ойлгоход төвөгтэй байна. Товчхондоо АН-д “F” үнэлгээ өгье. 17 хувийн эдийн засгийн өсөлт, 1300 гаруй төгрөгийн ханштай байсан ам.долларын ханш одоо 2000 давж, төгрөгийн ханш 40 орчим хувиар суларч, өр ширэндээ баригдаж, гадаад нэр хүнд навс унагасныхаа төлөө АН хангалтгүй дүн авахаар байна. Бизнес эрхлэгчид татварын дарамт шахалт, хяналт шалгалтаас үүдэж, АН-д итгэл алдарсныг энэ удаа дурьдах нь илүүц биз.

  • Anonymous (January 26, 2016 9:20:09 am )

    Хүмүүсээс юм асууя. АН хэдэн төрлийн татвар нэмснийг бодоод өгөөч

antalya rent a car