antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 23, 2016 2 comments

Өнөөдөр Г.Одбаяр тэргүүтэй гурван бөх барилдана

нийтлэсэн Admin
1641ecdb1c6c5d0dbig
Кубын нийслэл Хавана хотноо жүдо бөхийн гран при ангиллын тэмцээн эхэлсэн билээ. Өчигдөр манайхаас хоёр бөх барилдаж, нэг хүрэл медаль хүртсэн. Тэгвэл өнөөдөр эрэгтэйчүүдийн 73, 81, эмэгтэйчүүдийн 63, 70 кг-ын барилдаанууд болох учиртай.

73 кг-ын жинд Г.Одбаяр барилдаж байгаа. Манай бөх эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Португалын Алвеш Андре болон Украины Сергей Дребот нарын ялсантай нь барилдана.

Тэгвэл 81 кг-ын жинд О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн нар барилдаж байгаа. О.Ууганбаатарын хувьд А хэсэгт багтсан. Манай бөх эхний тойрогтоо хийлж байгаа бол хоёрдугаар тойрогт Польш болон Туркийн бөхчүүдийн ялсантай нь хүч үзэх юм.

Харин Н.Дагвасүрэн D хэсэгт багтаж байгаа бөгөөд эхний тойрогтоо хийлээд байна. Эмэгтэйчүүдийн 63, 70 кг-д манайхаас бөх барилдаагүй.

Эх сурвалж: www.mminfo.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (January 23, 2016 5:26:32 pm )

    Hen hurel avsiin oligtoihon todorhoi yum bichij bai l da setguulchdee.

  • БЛ (January 23, 2016 7:30:33 pm )

    Цолмон гэж бүсгүй авсан юм тийм л их сонирхоод байгаа бол эртхэн босоод C1.ETV-сувгуудаар өглөө 06 цагт гарч байгаа унтаж байхаар өөрөө сэрээд үзчихгүй юу чадахгүй бол унтаж л бай.

antalya rent a car