antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 23, 2016 9 comments

Барак Обамагийн вебсайтыг хөгжүүлэгч Монгол хос

нийтлэсэн Admin

1453436962_1-1

АНУ-ын Ерөнхийлөгчийн хувийн цахим хуудсыг Монгол хүмүүс тэр дундаа эхнэр, нөхөр хоёр хөгжүүлдэг гэвэл уншигч Та итгэхгүй л байх. Гэхдээ үнэхээр Ч.Ганболд, Г.Дариа Монгол залуухан эхнэр, нөхөр хоёр хөгжүүлдэг ажээ. Ч.Ганболд эхнэр Дариагийн хамтаар дан ганц Барак Обамагийн вебсайтыг хөгжүүлээд зогсохгүй, АНУ-ын Төрийн тэргүүний олон нийттэй харилцах менежментийг хариуцан ажиллаж нэлээд хариуцлагатай ажил хийдэг. Ч.Ганболд эх орондоо Дүрслэх урлагийн дээд сургууль төгссөн бол түүний эхнэр ГДариа Бээжингийн уран зургийн академийг төгсч, хоёул “Kent State University”-д 3D анимешн, компьютер графикийн инженерингээр зэрэг ахиулжээ. 2009 онд Ч.Ганболд “Adobe World Guru Awards”

1453436960_1-3

хэмээх томоохон тэмцээнд оролцож өөрийн бүтээлээрээ тус наадмын гол шагналуудын нэг болох “Байгаль орчин, цөлжилт”-ийн төрөлд тэргүүн байр эзэлжээ. Харин нөхөртэйгээ хамт нэг төрөлд өрсөлдсөн, түүний эхнэр Г.Дариагийн бүтээл “Байгаль орчин, цөлжилт”-д нэр дэвшиж, тусгай шагнал хүртжээ. Тэгвэл Г.Дариагийн хувьд анхны тэргүүн байрын шагнал хүртсэн тэмцээн нь “iStock Munny Doll”

1453436966_1-4

хэмээх томоохон наадам байжээ. Ингэж л Цагаан ордны тэргүүний ойр орчмын хүмүүсийн анхааралд өртсөн тэднийг ирж ажиллахыг урьжээ. Тухайн үед бага зэрэг айдастай байсан ч Монгол хос урилгыг хүлээн авч өдгөө хүчирхэг гүрний төрийн тэргүүний хувийн цахим хуудсыг нэр төртэй авч явж, ажилдаа ч гаршжээ.

6c010ca77a885cbe024bc372c3de9327

1453436992_1-5

Төгс

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • Зочин (January 23, 2016 9:03:11 pm )

    Ямар сайхан мэдээ вэ? Илүү тодорхой мэдээлэл өгөөч. Оюутнуудаа хурцалъя.

  • amjilt (January 23, 2016 9:32:50 pm )

    ok

  • монгол (January 23, 2016 10:31:37 pm )

    тэгээд монголчууддаа реклам хийхэд нь тусалж болохгуй байгаа юмуу хангалттай менге авч бгаа байлгуй дээ унэ телбергуй бага ч гэсэн улс орноо хегжуулхэд нэмэр болвол бур сайн байхсан

  • зочин (January 23, 2016 11:09:35 pm )

    Мундаг хүүхдүүд бна, эх орондоо ирэхээр сайнаар хүлээж аваад дэмжих үү?

  • 11:17:16 umba (January 24, 2016 11:16:33 am )

    Mundag yuma amjilt hvsie

  • зочин (January 24, 2016 12:14:04 pm )

    ямар мундаг залуус вэ,одоохондоо наанаа ажиллаж л бай,энд ирэхээр хэцүү хэцүү

  • zochin (January 25, 2016 11:16:06 am )

    Mundag yuma amjilt hvsie yamar huurhun um be

  • хайрхан (January 25, 2016 12:20:06 pm )

    Монгол эх оронд тань хэцүү зүйл байхгүй ээ, Эх нутаг чинь сайхааааан . Та 2 эх орондоо ирж амьдрахад болохгүй зүйл байхгүй шүү, Амжилт хүсье.

  • тэлмэн (January 25, 2016 1:04:10 pm )

    зөвшүү элэг нэгт монгол залуус том гүрний төрийн тэргүүний дэргэд тоогдож ажиллах нь бахархалтай л байна

antalya rent a car