antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 22, 2016 2 comments

“МИАТ” компанийг ажилчдаа хууран мэхлэх замаар ажлаас нь халж байна гэв

нийтлэсэн Admin

4e4397ada77cd75de9937f3827196180МИАТ ХК-д ажиллаж байсан иргэдийн төлөөлөл өнөөдөр сэтгүүлчдэд хандаж МИАТ компани нь олон жил үр бүтээлтэй ажилласан ууган ажилчдаа залилах замаар ажлын байрыг нь булааж байна хэмээн мэдээллээ. Тодруулбал МИАТ хангамж үйлчилгээний хэлтэст ажиллаж байсан арав гаруй хүнийг 2014 онд ажлаас нь халах шийдвэрийг гаргажээ.

Ингэхдээ эдгээр ажилчдыг тусдаа компани байгуулж ААН болбол цаашид гэрээ байгуулан хамтран ажиллахаа компанийн удирдлагууд мэдэгджээ. Энэ дагуу эдгээр ажилчид “Жи Ти Эм Жи Эл” нэртэй компанийг байгуулан МИАТ-ийн нэг давхрын зоогийн газарт нисэх бүрэлдэхүүн, ажилчид болон бусад үйлчлүүлэгчдэд хоол хүнс бэлтгэн нийлүүлэх үйлчилгээ үзүүлж эхэлжээ. Харин үйлчилгээгээ эхлэхдээ үйл ажиллагааны гэрээгээр бус түрээсийн гэрээгээр ажил үйлчилгээгээ эхлүүлсэн нь анхнаасаа хууран мэхлэх замаар биднийг халж байсан нь одоо тодорхой болж байна хэмээн хэвлэлийн хурлын үеэр “Жи Ти Эм Жи Эл” компнийн гүйцэтгэх захирал А.Бүдээханд мэдэгдлээ. Ингээд түүнтэй цөөн хором ярилцлаа.

s658ehn5bpijgn139d6hbiles-Өнөөдөр хэвлэлийн хурал хийх болсон зорилго тань юу вэ?

Бид өнөөдрийг хүртэл хэрэглэгчдийн зүгээс гомдолгүй, МИАТ ХК-д ямар нэгэн хохирол учруулаагүй хүнсний болон нислэгийн аюулгүй ажиллагааг туйлын хангалттай биелүүлж ирсэн билээ. Гэьэл МИАТ ХК-ийн захиргаанаас биднийг дэмжин ажиллах байтугай албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж хууль бус хүч түрэмгийлсэн, дураараа авирласан үйл ажиллагааг удаа дараалан явуулж, дарамталж, ажлын байрыг булаан авч байна.

-Танай ажилчдыг өөр компанид авч ажиллуулахаар болсон юм биш үү?
– Манай ажлын байр, мэргэшсэн ажилчид, өөрийн стандартаар тогтоогдсон бүтээгдэхүүний үнэ болон нийт үйлчлүүлэгчдийг булаан авч өөрийн хүнд өгөх санаархлаа хэрэгжүүлж эхлээд байгаа. Тодруулбал

1 Хоолны хангамж үйлчилгээг гүйцэтгэх гэрээ байгуулах Засгийн газрын тогтоолд тодорхой тусгасан байсан юм.

2/ Гэрээг халагдсанаас хойш бүтэн хоёр сарын дараа ганцхан сарын хугацаатай хийсэн нь залилсан гэх тодорхой нотлох баримт болно.

3/ Ажилчдыг хооронд нь хагаралдуулж, үүний улмаас гурван тогооч ажилгүй болсон. Тэд МИАТ компанийг Иргэний шүүхэд өгч заргалдсан боловч амжилтанд хүрээгүй, хохироод үлдсэн.

4/ Захиргаа эрх зүйн хэлтсийн дарга Б.Баасанцогт нь өөрт оногдоогүй эрхийг эдэлж, 2016 оны 1 сарын 14-ний өдөр 05/193, 05/195 тоот албан бичгүүдийг нэг өдөрт хоёр удаа өгч сэтгэл зүйн дарамт учруулсан.

5/ Хүч түрэмгийлэн “Тэнгэрийн Хөдөлгүүр” ХХК-ийн Цогзолмаа гэгч эмэгтэйг оруулж ирж, энэ хүний удирдлаганд та бүхэн ажиллана гэж огт танихгүй хүн авч ирсэн.

6/ Ажлын байрны бүх түлхүүрийг тогооч Буянхишигээс ахлах мэргэжилтэн Цэрэнбат худал хэлж аван Цогзолмаад өгсөн (Жи Ти Эм Жи Эл ХХК-ийн захирал Б.Пүрэвтогтох байхгүй үед) 7/ Нийт мэргэшсэн хамт олонд маань баттай бусаар өндөр цалин амлан, бидэнтэй хамтарч ажилла гэж сэтгэл санааг нь үймүүлж, ажилчдаас үүссэн компанийг хагарган бутаргаж эхлээд байгаа.

-Танай компанийн ажилчдад хүч хэрэглэж, гаргахыг завдсан гэсэн энэ үнэхээр үнэн гэж үү?
МИАТ ХК-ийн мэргэжилтэн Цэрэнбатаагийн өгсөн үүргийн дагуу 2016 оны 1 сарын 16- ны шөнийн 01цаг 30 минутанд манай компанийн тогооч болон хамгаалагч нарыг хүч түрэмгийлэн ажлын байрнаас гаргаж дураараа авирласан нь Эрүүгийн хуулийн ноцтой үйлдэл юм.Энэ бусармаг, ёс зүйгүй, хууль бус үйл ажиллагаанаас болж ажилчид бид эрүүл мэнд, сэтгэл зүйгээр хохирч, агуулахад байгаа бараа материал муудах, харилцагч “Хүннү Эйр” ХХК-ийн нислэгийн аюулгүй байдал, бусад гэрээт байгууллагууддаа хэвийн үйл ажиллагаагаар хангаж ажиллах боломжгүй болж бизнесийн орлогын алдагдал, гэрээний хариуцлага хүлээх зэргээр хохирч байна.

-Та бүхэн энэ асуудлаар холбогдох газруудад хандаж үзэв үү?
Манай компанийн дотоод ажилд хүч түрэмгийлэн орж буй бусармаг үйлдлийг МИАТ ХК- ийн Захиргаа, эрх зүйн хэлтсийн дарга Б.Баасанцогт гардан гүйцэтгэж, хоноцын сэтгэлгээгээр хандаж байгаа нь харамсалтай. МИАТ ХК-ийн гүйцэтгэх захирал Т.Тамирт бид хандсан боловч өнөөдрийг хүртэл тодорхой арга хэмжээ авахгүй, өөрөөсөө зайлуулж байна.Мөн Зам тээврийн яаманд хандсан. Салбарын сайд М.Зоригт МИАТ ХК-ийн удирдлагад 2015 оны 10 дугаар сарын 06-нд Мэдэгдэл хүргүүлсэн. Үүнд он удаан жил ажилласан ажилтнуудын эрх ашгийг хангаж. ажлын байрны гэрээг сунган ажлын байраар нв тогвор суурьшилтай ханган ажлуулахыг мэдэгдсэн байсан. Сайдын үгийг ч үл тоомсорлож байна гэж бид ойлгож байгаа.Энэ мэтээр манай компанийн ажилчдыг болон эд хөрөнгийг албан хүч хэрэглэн хууль бусаар булаан авч байна, Ерөнхий сайд аа!!! Засгийн газрын 147-р тогтоолыг хэрэгжүүлэх нэрээр биднийг ингэж хохироож байна. Анхаарлаа хандуулж, булхай завхралыг залруулж өгнө үү хэмээн хэвлэл мэдээллээр дамжуулан хүсэж байна.

Д.Ундрах /24tsag.mn/


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • ааааа (January 22, 2016 3:20:12 pm )

    яагаад ажлаас халаад байгааг тагнуулын төв газрын дарга Хурцаас асуу

  • Zochin (January 22, 2016 4:27:33 pm )

    Nisehiinhen dandaa ah duuseeree sulveldeed hunii shaardlaga huleej avdaggui baiguullaga hariutslaggui. humuustei uur huneer udirduulah geheer tegej baigaa shdee

antalya rent a car