Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост, ТосонБумбын нуруунд зургаан ширхэг хайгуулын тусгай зөвшөөрөл байдаг талаар өчигдөр “Эрс шинэчлэл” хөдөлгөөнөөс мэдэгдлээ. Тэдний хэлж буйгаар Тост, Тосон бумбын нуруу орчимд олон лиценз байдаг ч 10 км-ийн зайд БНХАУ-ын 100 хувь хөрөнгө оруулалттай компаниуд байдаг аж. Эдгээр Хятад эзэдтэй хайгуулын талбайд талийгаач Т.Лхагвасүмбэрэлийн хамгаалж байсан ирвэсүүд нутагладаг юм байна. Тиймээс ирвэс хамгаалагч, биологич залуу яагаад амиа алдав гэдгийг хуулийнхан шалгахдаа, мөрдөн байцаалтын ажиллагаагаа өргөжүүлж, хятад эзэдтэй дээрх компаниудыг шалгах хэрэгтэй гэж байв. Дээрх нуруу орчмын эко системд аюул учруулж буй зургаан лиценз бүхий компаниудыг Хятад эзэнтэй нь нэрлье. Тухайлбал, “Элбэг орд” компанийн эзэн нь Ли Чин Нинг, “Фокс Майнинг”, “Мөнхийн нохон далай”, “Намуун тод” компаниудыг Тан И Хан, “Эн Си Ар Ай” компани нь Ван Чан гэсэн Хятад иргэдийн эзэмшилд байдгийг “Эрс шинэчлэл” хөдөлгөөнийхөн онцлон дурдсан юм.
Харин 148.4-т Энэ гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээх зүйл заалтаар хэрэг үүсгэн яллагдагчаар татаж Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан тухай манай сонин өмнө нь мэдээлж байсан.
Тэгвэл хоригдоод нэг сар болох гэж байхад түүнээс одоог хүртэл байцаалт аваагүй байгаа талаар эх сурвалж мэдээлж байв. Мөн түүнд дээр дурдсан хоёр зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн ч дахин өөр нэг зүйл анги нэмж байгааг ч мөн эх сурвалжууд мэдээлж байв. Хамгийн гол нь өмгөөлөгч Б.Батзаяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166.1, 148.4-өөр хэрэг үүсгэж яллагдагчаар татсан гэдгийг цагдаагийнхан албан ёсоор олон нийтэд мэдээллээгүй. Түүнд үүсгэсэн хэргийн зүйлчлэлийн тухай мэдээллийг бидэрэн сурвалжилж, өөрсдийн эх сурвалжаар ийн олон нийтэд ил болгосон болохоос цагдаагаас өгсөн баттай мэдээлэл биш гэдгийг энд дурдах нь зүйтэй байх. Тэгэхээр дээрх хоёр зүйл ангиас өөр ямар зүйл заалтаар Б.Батзаяаг буруутгах болсон нь сонирхол татаж байна. Сонирхолтой гэж хэлж байгаагийн учир шалтгаан нь хуулийнхан УИХ-ын гишүүн Х.Баттулга болон ЗТЯ-ны сайд асан А.Гансүх нарын нэр бүхий хүмүүсийн өгсөн мэдүүлгээс хамаарч тэдэнд хэрэг үүсгэн гарах гарцгүй болгох замыг эрэлхийлж буй гэдэг нь үнэний ортой. Учир нь өмгөөлөгч Б.Батзаяа УИХ-ын гишүүн Х.Баттулга, ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа нарт өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байсан гэдгийгхэн хүнгүй мэдэх билээ.
Товчхондоо хууль хяналтын байгууллагынхан дээрх нэр бүхий хоёр эрхмийг нарийвчлан шалгахыг хэчнээн хүсч байгаа ч УИХ-ын гишүүний бүрэн эрх, УИХ-ын даргын ахлах зөвлөх гэсэн том сэтэр нь бамбай болж байгаа тул тэдэнд тийм ч амар халдаж зүрхлэхгүй байгаа бололтой. Тиймээс л Х.Баттулга, А.Гансүх нартай зүү орох зайгүй явдаг ойр дотных нь хоёр хүн болох “Хоёр” Б.Батзаяаг баривчилж тэднийг улайлгаж чадснаар энэ хоёр хүнийг баривчилна гэсэн тооцооллыг хуулийнхан гаргасан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хуулийнхан зүгээр нэг татвар нуун дарагдуулсан хэргээр буюу 166.1-ээр “Ананд энд Батзаяа” хуулийн фирмийн захирал Б.Батзаяаг баривчлаагүй. Энэ хуулийн зүйл заалтууд нь зөвхөн халхавч төдий гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байгаа юм.Харин 148.4-т хамаатуулан шалгаж байгаа нь бас л сонирхууштай.Тухайлбал, Б.Батзаяа МИАТ-ийн мөнгө угаасан хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн Ч.Хоролсүрэнгээс хоёр сая ам.долларыг нь залилсан гэдэг. Тэгвэл МИАТ-ийн мөнгө төгрөг идэж уусан нөхдүүд аль хэдийнэ наранд гарч ирчихээд байхад яагаад одоо энэ хэргийг Б.Батзаяад хамаатуулан шалгана гэж. Хэрвээ үнэхээр Ч.Хоролсүрэн түүнд залилуулж хоёр сая гаруй ам.доллараа алдсан бол тэрбээр өнөөдрийг хүртэл энэ асуудлаар дуугүй явж байгаа нь хачирхалтай. Уншигчид маань санаж байгаа бол 2013 оны арваннэгдүгээр сарын 14-нд Улсын Дээд шүүхэд МИАТ-ийн хэргийн гол эзний нэг байсан Ч.Хоролсүрэн улсад учруулсан зургаан тэрбум 300 гаруй сая төгрөгийн хохирлоо бүрэн төлж өнөөдөр наранд гарсан.
Тэгвэл яагаад тухайн үед Ч.Хоролсүрэн хоёр сая ам.долларын асуудлаар хууль хяналтын байгууллагад өмгөөлөгч Б.Батзаяагийн нэр дээр гомдол гаргаж байгаагүй юм бол гэдэг нь хачирхалтай. Гэтэл бүтэн хоёр жил гаруй хугацааны дараа гэнэт л Б.Батзаяаг бусдын эд хөрөнгийг залилсан байж болзошгүй, мөн татвараас зайлхийсэн гэх асуудалд холбогдуулан түүнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан үйл явдал нь хөндлөнгийн хүний нүдээр харсан ч Х.Баттулга, А.Гансүх нарыг гарах гарцгүй болгохын тулд түүнийг хилс хэрэгт хамаатуулан шалгаж байна гэдэг нь үнэнд нийцэх болчихоод буй юм. Ямартай ч нэртэй өмгөөлөгч зартай хэрэгт холбогдов уу, аль эсвэл хэн нэгэн хүний өмнөөс “нохойд барьдаг мод” болгох гэж түүнийг баривчилсан уу гэдэг нь олон хүний анхаарлыг татаад зогсохгүй улстөрийг ч мөн адил хөдөлгөж эхлээд байна. Тэгэхээр өмгөөлөгч Б.Батзаяагийн баривчилгааны ард нуугдаж буй улстөрчдийн цувааны цаадах нүүдэл юу байх вэ гэдэг нь улам ихээр анхаарал татаж байна.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
ЗОчинЗочин (January 22, 2016 9:03:02 am )
Бичсэн зүйлээ эргэж нэг хардаа админаа. 2 өөр зүйлийг холиод биччихсэн юм шиг байна шүү…… Анхааралтай байлдаа….
-
зочин (January 22, 2016 9:21:56 am )
Х.Батулгын хувийн дансруу өчнөөн сая доллар Солонгосоос орсон нь ил болсон байна лээ шүү дээ, өмхий луйварчдыг бариач ээ
-
Unshigchbi (January 22, 2016 9:55:24 am )
Юу ч ойлгосонгуй
-
Улс тор судлаач. (January 22, 2016 9:58:24 am )
Уе уеийн УИХ тууний гишууд нь хууль тогтоох бурэн эрхийнхээ дагуу органик хуулиудыг батлахдаа УИХ-ын болон гишуудийн эрх мэдлийг нэмэгдуулсэн заалтуудыг оруулж батласнаар тэдний уйл ажиллагаанд ард тумэн битгий хэл сонгогчид нь ч хяналт тавих бололцоогуй нам дамнасан булэглэлууд болон хувирч, хоорондоо тэмцэлдэж, эцэстээ торийн хучирхэг машинаар бие биенийгээ нухчин дарах уйлдэл хийх болсон тул манай улс торийн байгуулалтын бутэц ээ оорчилж, засаглалын эрх мэдлийн тэнцвэржуулэлтийг хийхээс оор аргагуй болсон байна. Иймд УИХ-ыг Ардын Их Хурал, Улсын Бага Хурал гэсэн хоер шатлалтай болгон оорчилж, тор засгийн байгууллагын тогтолцоог хяналттай, хариуцлагатай, эрх мэдлийн тэнцвэржуулэлттэй болгохгуй болгох шаардлагатай байна. Ардын Их Хуралыг ИРГЭДИЙН ТОЛООЛОГЧДИЙН УНДЭСНИЙ ИХ ХУРАЛ гэх ч юм уу яаж ч нэрлэж болно л доо. Ардын Их Хурал нь тухайн сум, дуурэг, тосгонд амьдарч байгаа иргэдийн дотроос тодорхой болзол шаардлага, шалгуур узуулэлт хангасан иргэдээс нэр дэвшуулж, тухайн орон нутагт амьдарч байгаа иргэдийн олонхийн саналыг авч сонгогдсон гишуудээс бурдэнэ. АИХ-ын чуулганыг жил дээ нэгээс доошгуй удаа зарлан хуралдуулах богоод, шаардлагатай тохиолдолд ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж болно. АИХ-ын чуулганыг жилийн тогсголд зарлан хуралдуулж Еронхийлогч, УБХ-ын дарга, гишууд, Еронхий сайд, засгийн газрын гишуудийн тухайн жилдээ хийсэн ажлын тайлан, засгийн газрын морийн хотолборийн биелэлттэй нэг бурчлэн танилцаж унэлэлт дугнэлт огч, хангалтгуй ажилласан албан тушаалтанд хариуцлага тооцох, томилох ажлыг зохион байгуулах, Еронхийлогч, УБХ-ын дарга гишууд, Еронхий сайд, засгийн газрын гишуудийн дараа жилд хийх ажлын толовлогоо, тухайн жилийн улсын татварын орлогын толовлогооний биелэлт, зарлагын гуйцэтгэл, дараа жилийн улсын орлогын толовлогоо зэргийг хэлэлцэж батладаг болгох шаардлагатай. УБХ нь хууль тогтоох уурэгтэй байх тул зовхон хууль эрх зуйн салбарын тэргууний ажилтангуудын дотроос сонгон шалгаруулж, АИХ-аар батлагдсан хууль эрх зуйн мэргэжлийн гишуудээс бурдэх болно. Аймаг, Ниислэлийн ИТХ нь тухайн сум, дуурэгт амьдарч байгаа иргэдийн дотроос тодорхой болзол шаардлага, шалгуур узуулэлт хангасан иргэдээс нэр дэвшуулж, тухайн аймаг, нийслэлд амьдарч байгаа иргэдийн олонхийн саналыг авч сонгогдсон гишуудээс бурдэнэ. Аймаг Ниислэлийн ИТХ-ыг жилдээ нэгээс доошгуй удаа зарлан хуралдуулах богоод шаардлагатай тохиолдолд ээлжит бус харалдааныг зарлан хуралдуулж болно. Аймаг Нийслэлийн ИТХ-ыг жилийн тогсголд зарлан хуралдуулж ИТХ-ын дарга, гишууд, Нийслэлийн засаг дарга нарын тухайн жилд хийсэн ажлын тайлан, засаг даргын морийн хотолборийн биелэлтэнд унэлэлт дугнэлт огох, хариуцлага тооцох томилох, дараа жилд хийх ажлын толовлогоог батлах, тухайн жилийн аймаг, нийслэлийн татварын орлогын толовлогооний биелэлт, зарлагын гуйцэтгэл, дараа жилийн орлогын толовлогоо зэрэг асуудлыг хэлэлцэж батална. Сум, дуургийн ИТХ нь тухайн баг хороонд амьдарч байгаа иргэдийн дотроос тодорхой болзол шаардлага шалгуур узуулэлт хангасан иргэдээс нэр дэвшуулж, тухайн баг хороонд амьдарч байгаа иргэдийн олонхийн санал авч сонгогдсон гишуудээс бурдэнэ. Сум, дуургийн ИТХ-аар хурлын дарга гишуун, засаг дарга нарын тухайн жилд хийсэн ажлын тайлан, Засаг даргын морийн хотолборийн биелэлт, сум дуургийн тосвийн гуйцэтгэл, дараа жилийн тосвийн толовлогоо зэрэг асуудлыг хэлэлцэж батална.
-
Улс тор судлаач. (January 22, 2016 10:05:58 am )
АИХ-ын чуулганаар баталсан Ундсэн хуулинд торийн институтуудын эрх мэдлийн хувиарлалтыг тэнцвэржуулсэн ч УИХ нь дордуулсан 7 оорчлолтийг хийснээр,гишуудийн эрх мэдлийг нэмэгдуулж, тэдний уйл ажиллагаанд ард тумэн битгий хэл сонгогчид нь ч хяналт тавих боломжгуй болгож, тэд нь эрх ашигаараа нэгдэж булэглэл уусгэн хоорондоо тэмцэлдэж, эрх мэдлийн давуу талаа ашиглаж торийн машинаар бие биеийгээ нухчин дарахад хурч, улс орны Ундэсний аюулгуй байдал, тусгаар тогтнолд аюул занал учруулах болсон тул УИХ-ыг АИХ ба УБХ гэсэн шаталсан бутэцтэй болгон оорчлох шаардлагатай байна
-
Улс тор судлаач. (January 22, 2016 10:15:45 am )
Юуны омно Еронхий сайдыг огцруулах УИХ-ын тогтоолын тосолд эр зориг гаргаж гарын усэг зурсан УИХ-ын гишууддээ талархал илэрхийлье. Та бид нар ямар аргаар баяжсан нь тодорхойгуй, уе залгамжилсан дарга нарын хуухдууд УИХ-д нэр дэвшихээр солиорч байгааг харж байна. Мон торийн тогтолцоогоо оорчилж шударга ажиллах байх гээд л тойрог бурийн иргэдээс сонгогддог УИХ-тай болсон ч тус болсонгуй. Эцэст нь эд нараасаа салах гэж маш их зовж байна. Цаашид улс торийн намууд нь ядаж 45-аас дээш настай, хуульч, эрх зуйч мэргэжилтэй хунийг УИХ-д нэр дэвшуулэх, 55-аас дээш настай, тухайн салбарын мэргэжилтэй хунийг салбарын сайд болох, 60-65 настай амьдрал узсэн, шунал нь дууссан, ажил хийхээс оор зуйл боддоггуй хунийг Еронхий сайд болгох бодлого баримталбал хувийн асуудлаа шийдвэрлэж чадаагуй, хязгааргуй их шуналтай залуучуудаас хамаагуй илуу шуу дээ. Ер нь цаашид монгоний сонгуулийг зогсоож, зовхон тухай сум, дуурэгт амьдардаг иргэдийн дотороос тодорхой болзол шаардлага, шалгуур хангасан хунийг нэр дэвшуулж, жинхэнэ иргэдийн толоологчидээс бурдэх Иргэдийн Толоологчидийн Ундэсний Их Хурлыг байгуулж, Еронхийлогч, Еронхий сайд, хууль тогтоох засаглалын гишуудийн уйл ажиллагаанд хяналт тавих, хийсэн ажилд нь унэлэлт дугнэлт огох, томилох, чолоолох, омнох жилийн тосвийн гуйцэтгэл, энэ жилийн тосвийн толовлогоо зэргийг хэлэлцэн баталдаг болгох хэрэгтэй юм. Хууль тогтоох засаглалаа Улсын Бага Хурал гэж хуучнаараа нэрлэсэн ч болох л юм. Оороор хэлбэл хэмжээгуй их эрх дарахтай гишуудээс бурдэх УИХ-аас татгалзаж, Иргэдийн Толоологчидийн Ундэсний Их Хурал (Ардын Их Хурал) , Улсын Бага Хурал гэсэн хоер шатлалтай засаглалтай болох хэрэгтэй юм. Бид суулийн 20 гаруй жил торийн тогтолцоо, эрх мэдлийн хувиарлалтаараа туршилт хийж ямарч амжилт олсонгуй, эцэст нь эх уусвэр нь тодорхойгуй маш их монгоор иргэдийн саналыг худалдаж авч сонгогдсон, хэмжээгуй их эрх мэдэлтэй УИХ-ын гишуудтэй боллоодоо. Одоо улс орноо сэрээх цаг нь болсон шуу.
-
Улс тор судлаач. (January 22, 2016 10:44:44 am )
Ч.Сайханбилэг ээ чи хаа хамаагуй энэ хумуус дээр олны анхаалыг хандуулж оорийгоо олны анхааралаас хол байлгаж байхаар ажлаа шударгаар хий, эсвэл огцор. Чамайг ингэж тоглож байх хооронд улс орон ор ширэндээ баригдаж суйрч дууслаа.
-
ss (January 22, 2016 11:37:00 am )
Галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг
юм сараачаад хаяж эрүүл үү -
зочин (January 22, 2016 12:24:47 pm )
Энэ нөхдүүдийг сонгосондоо л харамсах юм даа.Монголд хэзээ үнэн мөнөөрөө амьдрах юм бол доо ийм их мөнгө идэж уусан нөхдүүд амьдраад л болоод байх юм даа хууль хэзээ эрх тэгш үйлчлэх юм бол доо харж байхаас бид өөр яахавээ дээ.УИХ гишүүн болчихоод жаахан юм л туухаас амар юм байна хэн ч юу ч хэлж чадахгүй.
-
ойд төөрсөн сармагчин ч ингэж бичихгүй (January 22, 2016 12:41:59 pm )
ойд төөрсөн сармагчин ч ингэж бичихгүй, хйхйхйхй хахахаа
-
Зөвлөх (January 22, 2016 1:16:33 pm )
энэ хүн орон гаран бололтой.
-
зочин (January 22, 2016 1:28:02 pm )
Үйлчүүлэгчийнхээ эрх ашгийг хангахын төлөө өмгөөллийн үйлчилгээ үзүүлж чаддаг хуульч байгаа юм, өмгөөллийн үйлчилгээ үзүүлнэ гээд мөнгө авчихаад баахан бичиг цаас шүүх, прокурор руу шидсэнээ үйлчилгээ үзүүлчихлээ, би хийх юмаа хийсэн гээд суугаад байдаг хоосон хуульчдаас тэс өөр
-
Anonymous (January 22, 2016 1:51:39 pm )
Одоо МАН-ын гишүүдийн дансыг шилэн дансаар харая.
-
Эр хүн (January 22, 2016 4:19:35 pm )
Сэргүүлч нэртэй маанагаа бичсэн юмныхаа утгыг хардаа ойд төөрсөн сармагчин ч ингэж бичихгүй, шар хадны нөхөрч бас
-
Mongol (January 23, 2016 12:39:39 am )
Battulga hun alsiimuu geed unshsan chin tiim yum baisangui.minii uhaan muudchaad bnuu
-
М (January 23, 2016 11:01:25 am )
/ ТЭНЭГ ЮУН ТУХАЙ БИЧЭХ ГЭЭЛ ЮУ БИЧЭВ / ХУЖААГУУД ЮУЧ ХИЙЖ МЭДНЭ ТЭДЭНТЭЙ НИЙЛСЭН ЭРХ МЭДЭЛТЭН ХУУЛИЙХАН ЭНЭ ЗАЛУУГИЙН АМЬ НАСАНЫ ХЭРГИЙГ ДАРАЖ ӨНГӨРӨӨХ ГЭЖ ЧАРМАЙЖ БАЙНА
-
umbabo (January 23, 2016 12:03:38 pm )
Bichij oilgulah arga hi arai dutuu yumuda
-
Зочин (January 24, 2016 10:20:59 am )
Баттулга олон хүнийг чадсан. Тэдний аж амьдралаар тоглосон, гүтгэсэн. Одоо өөрөө хүн яаж дарамталдаг вэ гэдгийг өөрөө үзэх болж дээ. Хүн муутай амиа бодсон хүн байсан даа.
-
zochin (January 25, 2016 9:45:58 am )
Hongor nutgiin ner gutaasan amia bodson hamgiin hun muutai hogiin nowish Battulga baigaa shuu mash sain shalgaad buh luuwariig ni gargah ni zuw shuu mon dagan baysagch A.Gansuh hudlaa huuli yriad mon ideed bvaidag luuwarchin monoos mon.
19 Comments