Оюутнууд амарснаас хойш нэг хэсэгтээ банкуудын ачаалал ерөнхийдөө багасаад ирсэн цаг. Хэдэн төгрөгөө авах гэж, эсвэл өгөх гэж дугаарлаж зогсох цаг гайгүй болж байна гэсэн үг. Гэтэл оюутны амралт дуусаагүй байхад сүүлийн өдрүүдэд ачаалал дахиад л нэмэгджээ. Очерт зогсох хүмүүсийн багагүй хэсэг нь нэлээдгүй бухимдсан хүмүүс. Учрыг сонсохнээ, замын цагдаагийн газрын дансанд торгуулиа төлцгөөж байгаа юм гэнэ. Тэгээд л ийм яриа болно.
-Төрийн санд тушаа гэсэн үү, Замын цагдаагийн дансанд тушаа гэсэн үү?
-Золиг юм аа. Дөчин мянгаар торгуулахын оронд бензин аваад хийчихсэн бол аштай юу.
-Хэлээд юу гэх вэ, шатахууны үнэ өсөөд ядаж байхад даа.
-Үгүй ээ, энэ цагдаа нар чинь юу болоод бүгдээрээ торгох гээд байдаг болчихоо вэ гэж ирээд л ам нийлэн замын цагдаа нарыг муулна.
Ингэж учир зүггүй торгоод байгаа нь мэдээж учиртай. Замын цагдаагийн газраас ажил хөдөлмөрийн бүтээмжийн уралдаан зарласан гэнэ. Ажлын үзүүлэлтээрээ тэргүүлвэл шинээр ашиглалтад орж байгаа байрны түлхүүр гардах аж. Мэдээж ажлын үзүүлэлтэнд ямар шалгуур тавих вэ гэдэг маш чухал. Уралдааны болзол нь “Хэн их хэмжээний торгуулийн хуудас бичиж чадсан бэ” гэдэгт байгаа юм.
Ингээд л цагдаа нар хайр найргүй торгох болж. Өнгөрөгч жилүүдэд яах вэ, энэ уралдааныхаа шалгуурыг согтуу жолооч илрүүлсэн үзүүлэлтээр дүгнэж байсан байх юм. Түүнийх нь үр дүнд олон олон хүний амь нас, эрүүл мэнд хохирохоос урьдчилан сэргийлж чадсан л байх. Харин торгуулийн мөнгө хуримтлуулсан гэдэг шалгуур явцуурчих шиг болов. Уралдааны удирдамжийг орчуулж ойлговол “Байртай болохын төлөө торгоод марш” гэдэг болоод байна.
Ингээд бичиж дуусах үед манай ажлын жолооч “торгуулчихлаа” гээд ороод ирдэг байгаа. Таван мянгаар торгуулсан гэнэ. Мэдээж дүрэм зөрчсөн нь тодорхой, эргэх ёсгүй газраар эргэсэн. Хамгийн гол нь цаад талд нь гурвын гурван замын цагдаа эргэхийг нь хүлээгээд нуугдасхийгээд зогсч байсан гэж байгаа юм. Манай нөхрийг торгуулж, шалгуулж зогсох хооронд хэд хэдэн азгүй амьтдыг бас зогсоосон гэнэ шүү. Дүрэм зөрчсөн юм чинь торгуулах нь зөв гэж бодож байгааг тань ойлгож байна. Гэхдээ цагдаагийн гол үүрэг нь дүрэм зөрчихийг нь хүлээж байгаад торгох биш дүрэм зөрчихөөс нь өмнө урьдчилан анхааруулах ёстой л баймаар юм. Жолооч нарын анзааралгүй эргэдэг тэр уулзварынх нь наана зогсож журамлах ёстой болохоос биш цаана бөөнөөрөө зогсоод “мөнгө саамааргүй” л баймаар байх юм.
Сахиусан тэнгэр замын цагдаагийн ажиллаж байгааг нэлээд удаан хараад “хөгшөөн хоёулаа шидэт дохиураа тулчих уу” гэдэг онигоо бий байх аа. Сахиусан тэнгэрийн дохиур хүсэл биелүүлж, хүмүүсийг аз жаргалтай болгодог бол, замын цагдаагийн дохиур уур хүргэж, халаас хоослодог болж. Ангийн улирал эхэллээ гэдэг шиг цагдаа нар мань хэдий????гээ намнаад эхэллээ. Хоёрын хооронд дүрэм зөрчихгүй, шаазгайнд олз болох жижиг сажиг овоо босгочихгүй шиг ангийн улирал дуустал няхуур байцгаая. Болгоомжил, цаана чинь замын цагдаа…
Б.Мандах
Холбоотой мэдээ
-
Anonymous (January 11, 2012 10:36:23 pm )
Манайх дээр байгаа нөvтбvvкvvд монголд бэлэн байгаа тул та бvхэн очиж vзэж хараад сонголтоо хийгээрэй мөн та бvхэндээ бэлэг болгож VНЭГVЙ АНТИВИРУС болон ДЭЛХИЙН СОНГОДОГ ЗОХИОЛУУД-г өргөн бариж байна Та манайхаар ороод л vз Манайх Монголдоо хамгийн хямд нь хэрвээ та манайхыг хамгийн хямд нь гэдэгт эргэлзэж байгаа бол манай дээр байгаа комьютерuuдийн uнийг, uзuuлэлт, өнгө uзэмж, брэнд нэртэй нь цуг бичиж аваад өөр дэлгuuрuuдээр ороод харьцуулаад хараарай Манайх бuх бараагаа Америкаас оруулж ирдэг бөгөөд бuгд Америк стандардын дагуу uйлдвэрлэгдсэн, 100% оригналь, цоо шинэ, uйлдвэрийхээ баглаа, боодол, битuuмжлэлтэйгээ байдаг Манайх бuх электрон бараандаа 3 сарын баталгаа өгж байгаа Эцэст нь, та манайхаас зuгээр л бараа аваад uз гэж хэлмээр байна Сэтгэл ханамжийн баталгаа 100% байна гэдэгт бид 100% итгэлтэй байна Баярлалаа Монголын хамгийн хямд интернет дэлгuuр!
-
Anonymous (January 11, 2012 10:49:44 pm )
Tiim shu ug n tsagdan sergiileh gedeg ugiig yadaj l utgaar n bodvol gemt hereg, zurchil garahas uridchilan sergiileh uhaantai yum shig bgan Ternes bish manai tsagdaa nar shig harj zogsood zurchil gargaasai gd huleeged bdag yum bish bha!!! Ajlaa l tiim surhii hj bga yum bol zurchil gargahas n umnu BOLOHGUIEE TA DUREM ZURCHUUD BNA gej anhaaruulah yostoi biz de?!?!? Ugui yumu
-
Anonymous (January 11, 2012 11:03:11 pm )
ted hunee gesen setgelguiee. zuwhun erh ashgaa hardag
-
Anonymous (January 11, 2012 11:26:47 pm )
Durmee medej bgaan baigaaz de ene jolooch nar! teriigee medsen chadna geed l jolooch bolchood, durmee zurchij torguulichaad yu yu geed bgaan! hen durem zurch gesiin, durmeeree yavsan bol yu gej torgohiin haashaan! zuv yumiig demjij bicheech ene setguulch guai! yadaj baihad ene setguulchid hudlaa hevleliin erh chuluu gej dongosood davarchihiimaa
-
Anonymous (January 12, 2012 1:47:58 am )
Ene olon duremee medehgui jolooch nariig tsegtsleh tsag bolsoon Bi demjij bna
-
Anonymous (January 12, 2012 2:47:27 am )
ENE JOLOOCH NAR DUREM ZURCHIH ALBATAI YU ;URMEEREE YVALDAA CHADAHGUI BOL TORGUULAH L HEREGETI SHDE
-
Anonymous (January 12, 2012 7:30:01 am )
zuw shde torgoh l heregtei
-
Anonymous (January 12, 2012 12:59:24 pm )
zuv!torgoh heregtei!urdchilj heleed oilgohgui,daraa n dahiad l zurchinu
8 Comments