antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 11, 2012 Comments are off

Шатахууны үнэ валютын өсөлттэй хамаагүй болохыг ажлын хэсэг тогтоов

нийтлэсэн Admin

Ч.Улаан гишүүн тэргүүтэй ажлын хэсэг өнгөрсөн өдрүүдэд Монголбанкинд ажиллажээ. Тэд ханшийн огцом өсөлт яагаад болсон энэхүү өсөлт нь шатахууны үнэ өсөх үндэслэл болсон эсэх тал дээр ажилласан байна. Үүнтэй холбогдуулан Ч.Улаан гишүүн өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр “Монголбанк ханшийн тогтвортой байдлыг хангах талаар анхаарч, валютын эргэлтийг зохицуулах ажил хийсэн байна. Гэхдээ хийсэн ажил нь мэдрэмж муутай, үр ашиг багатай болж гэж үзлээ. Зах зээлд тасралтгүй үр ашигтай зохицуулалтыг хэрэгжүүлж чадаагүй байна. Хуучин оны эцэст нэмэгдсэн гэнэтийн ачааллыг давах зорилгоор арга хэмжээ авсан ч бас л үр дүн нь тааруу гарч. Тиймээс оны эхээр ханшийн өөрчлөлт гарч, ийнхүү доллар өсчээ. Эндээс бид дараах дүгнэлтийг гаргалаа. Нэгд, ханшийн зохицуулалтыг уяан хатан, үр ашигтай хэрэгжүүлэх боломж байсан байна. Хоёрт, ханшийн өөрчлөлт нь шатахууны үнийг 200-240 төгрөөг нэмэх үндэслэл болоогүй байна. Шатахууны үнэ өссөн нь эдийн засгийн агуулагатай гэхээсээ илүүтэй хийсвэр агуулгаар нэмэгджээ” гэсэн юм.

Түүнчлэн тэрбээр шатахууны үнэ ийнхүү өссөн нь улс төрийн шийдвэр нөлөөлсөн ч байж магадгүй гэв.

 

www.INET.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car