Хятадууд аль эрт дээр үеэс л Монголын ихэс, дээдсийг дайлж цайлахдаа архи, дарс, идээ ундаанд нь янз бүрийн хор хийж егүүтгэдэг байсан тухай яриа өнөөдөр нотлогдов. Монголын Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын албаны дарга асан хурандаа Б.Ганбат олон жилийн өмнө хөрш орны байгууллагынхантай ажил хэргийн уулзалт хийхээр явсан ч эсэн мэнд нутагтаа эргэж ирээгүй билээ. Дайламтгай хятадууд түүний архинд хор хийж өгсөний улмаас хашир тагнуулч зочид буудалдаа тэр шөнөө амьсгал хураасан гэх таамаг яриа байдаг. Харин энэ талаар манай улс хэл ам гарахаас цэрвэсэн үү яасан энэ хэрэг явдал тэгсхийгээд л намжсан. Үнэхээр хятадууд хор “үйлдвэрлэхдээ” тийм их гаршсан хүмүүс гэж үү? Үүний хариу болгож танд нэгэн жишээг өгүүлье. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 23-нд Хятадын Гуандун мужийн нэгэн зоогийн газар зоог барьсан Хятадын тэрбумтан Лун-Ли-Юанийг тус улсын нэгэн түшмэл санаатайгаар хор өгч алсан хэрэг мандсан билээ. Хуан Гуан гэгч нөхөр Лу-Ли-Юаний хоолонд хортой ургамал хийсэн хэрэгт сэжиглэгдэж байгаа юм.
Цагдаагийн газрын хийсэн мэдэгдэлд, нэрт бизнесмэн болон томоохон тушаалын түшмэл нар Хуан Гуаныг тэрбумтны өгсөн мөнгийг үрэн таран хийснээс болж муудалцсан байна гэжээ. Тухайн өдөр Хятадын өмнөд хэсэгт орших хөдөө аж ахуйн салбарт ажилладаг Хуан Гуан гэгч Лун-Ли-Юанийг өөрийнх нь эзэмшлийн модны аж ахуйн ой руу дагуулж явжээ. Дараа нь тэд тухайн нутгийн зоогийн газар морилж зөөлөн гал дээр шарсан муурны махан гүнцэг барьсан аж.Тэднийг зоог барих үед Лу-Ли-Юаний найз нь хамт байжээ. Хуан Гуан нэрт бизнесмэний муурны махан хоолонд гельземи хэмээх хортой ургамал хольсон гэх таамаглал байна. Орон нутгийн хэвлэлүүдэд мэдээлснээр бол, үүний дараахан Лу-Ли-Юаний толгой эргэж дотор нь эвгүйрхсэн бөгөөд тэрбээр эмнэлэгт хүргэгдсэн даруйд зүрх нь хаагдаж насан эцэслэжээ. Харин гүнцэг барьсан өнөөх хоёр нөхөр нь яагаа ч үгүй байна. Тухайн нутгийн сонины нотлон өгүүлж буйгаар бол, Лу-Ли-Юаний найз нь хордуулсан хоолноос бага зэргийг л хүртсэн аж. Энэхүү хэрэг явдлын дараа цагдаагийнхан эрүүл ахуйн шаардлага хангаагүй бүтэгдэхүүнээр хоол, унд хийсэн хэмээн тус зоогийн газрын эзнийг баривчилжээ.
Гэвч Лу-Ли-Юаний гэр бүлийнхэн энэ бол зүгээр нэг хоолны хордлого биш. Тиймээс нарийвчилсан шалгалт хийх хэрэгтэй гэж цагдаагийнханд гомдол мэдүүлжээ. Уг хэргийн талаарх мэдээлэл өгсөн хүнийг 16 мянган ам.доллараар шагнахаар болсон байна. Энэхүү жигшүүрт хэрэг явдлаас харахад, хятадууд үнэхээр хор “хийхдээ” гаргуун гэдэг нь тодорхой бөгөөд урд хөрш рүү ажил хэргийн шугамаар явж буй манай иргэд дотроо нэгийг бодож, хоёрыг тунгааж явахгүй бол золгүй тэрбумтны араас “илгээгдэхгүй” гэх газар үгүй юм.
А.Харанга (www.wikimon.mn)
Холбоотой мэдээ
-
Anonymous (January 11, 2012 6:20:19 pm )
sanaa zovoltgyi dee, manai tomchuul gazar, nutag, ed bayalag, ohid emsee huvaaj tuugaad baigaa bolohoor hen ch tedend hor uhuv dee
-
Anonymous (January 11, 2012 10:28:29 pm )
Yag venen Naymdorj buuljsunduu hutgaldaad hevtej baidag gee biz dee
-
Anonymous (January 11, 2012 10:41:59 pm )
harin ch hor ideed yvchihasai bilee
3 Comments