antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 20, 2016 1 comment

“Мон дулаан трейд” компани хууль бусаар алт олборлож байна

нийтлэсэн Admin

7e3sr2qbfmcj3qucofq9fkmmv5

        Төв аймгийн Заамар сумын Улаан шивэртийн аманд алт олборлох үйл ажиллагаа явуулдаг “Авдар баян” компанийн ерөнхий захирал Ц.Ганхуяг өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрээр “Манай компани нь 1995 оноос Төв аймгийн Заамар сумын Улаан Шивэртийн аманд алт олборлох үйл ажиллагааг ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу явуулж ирсэн. 2012 оны тавдугаар сарын 15-ны өдөр “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтыг үндэслэн ашигт малтмал ашиглахыг хориглосон талбайтай хэсэгчлэн давхцалтай манай тусгай зөвшөөрлийн 55,46 гетар талбайг Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр цуцласан. Харин 2012 оны 194, 2015 оны 289 дугаар тогтоолоор тус тус батлагдсан гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан, улсын тусгай хамгаалалттай газар нутагтай давхцалгүй гэсэн лавлагааг БОНХАЖЯ-наас гаргуулан авсан юм. Үүний дагуу хасалт хийлгэсэн дээрх талбайг шинээр ашиглах ашиглалтын тусгай зөвшөөрөл авах хүсэлт гарган хөөцөлдөж байна. Энэ хугацаанд  “МОН ДУЛААН ТРЕЙД” компани нь уг талбайд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 4-ний өдрөөс ямар ч бичиг баримт, АШИГЛАЛТЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ХӨРС ХУУЛАЛТ ЯВУУЛЖ ЭХЛЭЭД БАЙНА. Уг компанийн хууль бус үйл ажиллагаа явуулж байна хэмээн Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат болон  Мэргэжлийн хяналтын газраас 13 сая төгрөгөөр торгосон боловч үйл алттай шороог тээвэрлэн зөөж, угааж эхлээд байна. Иймээс төрийн болон мэргэжлийн байгууллагын тушаал шийдвэрийг үл ойшоон хууль бус үйл ажиллагаа явуулж буй энэ компанийн талаар Уул уурхайн яам болон төр засгийн холбогдоох байгууллагуудад мэдэгдэхийг хүсч байна” гэлээ.

Энэ талаар эргэн мэдээлэх болно.

Д.Дуулим

 24tsag.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • n (January 20, 2016 10:02:24 pm )

    uil ajillagaag ni yaraltai zogsoogooch ee, tedend us bish alt heregtei bgaa bol altiig ni amand ni chiheed shorond ni suulga.

antalya rent a car