
агаарын мэдээг хүртэл урьдчилан хэлчих гээд байдаг болсон гэхэд хилсдэхгүй биз. Уг нь Улсын Их Хурлын дарга гэдэг хүн Улсын Их Хурлын үйл ажиллагаанд Үндсэн хууль, бусад хуулийг сахин биелүүлэх ажлыг зохион байгуулах, ээлжит, ээлжит бус чуулган, хүндэтгэлийн хуралдаан зарлах, бэлтгэлийг хангах, нэгдсэн хуралдааныг даргалах гэх мэт Улсын Их Хурлын гишүүд дотроосоо хуралдаанаа хуульд нийцүүлэн даргалж явуулах үүднээс л сонгосон байдаг. Тэрбээр эхнээсээ Улсын Их Хурлын дарга гэж мандат авч сонгогдоогүй, бусад гишүүдийн адил нэгэн.
Үнэхээр тийм үү гэхээр бас ч үгүй юм шиг, учир нь манай сэтгүүлчдийн хэлж заншсанаар “Төрийн гурван өндөрлөг” гэдгийн нэг л дээ. Хачирхалтай нь дарга маань Төсвийн үрэлгэн зарлагыг гайхаад л цэцэрлэг, сургуулийн барилгын хүртэл царцаачих гээд байдаг, төсвийн хэмнэлттэй байдлыг шаарддаг, Төрийн албан хаагчийн цалинг хасъя гэж ярьдаг хэрнээ гадаадад айлчлах бүртээ 18 хүнийг дагуулж явахаар бичигдсэн байх нь үнэхээр сонирхол татууштай юм.
Үүнээс үзэхэд Богдын шар асар хүртэл нэлээд олон тахилч түүнд бараа болдог нь тодорхой боллоо уг нь түүнийг Улсын Их Хурлын гишүүн гэж л ард түмэн сонгосноос бус тухайлан Улсын Их Хурлын дарга гэж эрх ямбанд умбуулаад бай гэж сонгоогүй байлтай.
Олон улсын жишгээс харахад Парламентын даргыг тэр болгон өндөр эрх ямба эдлүүдэггүй болох нь судалгаанаас харагдсан юм. Зарим нэг Парламентын засаглалтай оронд төрийн өндөр албан тушаалтанд тооцдог. Гэтэл Монгол Улс Их Хурлын даргыг төрийн өндөр албан тушаалтанд тооцон өндөр эрх ямба эдлүүлдэг нь тухайлбал, Төрийн ёслолын журмаар түүнийг Их тэнгэрт байрлуулж, харуул хамгаалалтад авч, орон байраар хангаж олон эрх ямбыг эдлүүлж тэрбум, тэрбум төгрөгний зардлаар түүнийг нь санхүүжүүлж байна. Үүнээс нэг жишээ дурдахад 2015 оны 7 дугаар сард баталсан Төрийн ёслолын журмаар Улсын Их хурлын даргын албан ёслолын айлчлалд 18 хүн, албан ажлын айлчлалд 16 хүн, хувийн айлчлал хийхэд 8 хүн төрийн зардлаар дагалдан явах зэрэг эрхтэй байхаар тогтоосон нь жижиг улсад ахадсан эрх ямба гэлтэй. Бүр хувийн айлчлал хийхэд 8 хүн шүү дээ. Татвар төлөгчийн мөнгийг ингэж үрэлгэн байдлаар цацаад байвал бидний хүүхдийн цэцэрлэг, сургуулийн санхүүжилтийг царцаах биш бараг хөлдөөгчинд хийсэнтэй ялгагдах юмгүй мэт санагдана. Өнгөрсөн 4 жил татвар төлөгчдийн мөнгөөр ийм л үрэлгэн байдлыг нөгөөх дарга маань тогтоож өнгөрөөсөн бололтой.
Өнөөдрийн Улсын Их Хурлын даргыг 2012 оны сонгуулийн дараа Үндсэн хууль зөрчиж томилогдсон олонхийн саналыг авч томилогдоогүй хууль бус гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаад л байсан. Мөн энэ талаар Үндсэн хуулийн цэцэд иргэдээс удаа дараа хандсан гэдэг боловч Цэц уг асуудлыг авч хэлэлцээгүй байдаг. Ёстой нөгөө мордуулахын хазгай гэгч энэ бөлгөө.
ZALUU.COM
Холбоотой мэдээ
-
zorge (January 19, 2016 12:32:03 pm )
mongoliin turd zaya buyanaar irsen hun biye ni baga cn belcneer ni tom hun
-
zochin (January 19, 2016 12:33:38 pm )
zailaa ene uu
-
Anonymous (January 19, 2016 1:03:52 pm )
Манай торийн одоогийн 3 ондорлог чухам юу хийхээ сайн мэддэгуй бололтой.уг нь хууль тогтоомжид тодорхой заасан байдаг.гэтэл хувийн амбицдаа хотлогдон 1 ногоохийн ажлыг булааж урдуур нь орж хийгээд.спикер зи энхболд онгорсон намаржингаа засгийн газрын ажил хийсэн.мон ноднин гурвуула нэг нэгн йхаа араас япон явсан.инээдэмтэй юм юу хийж 3 явдаг юм тэрний ур огоож гэж юу байна гадаад яам ч хаашаа харж суудаг юм.энэ тор засаг нэг л бишээ
-
Anonymous (January 19, 2016 1:42:54 pm )
Goe umaa zuudendee ch hamaagui neg darga bolz uzeh umsan
-
j N (January 19, 2016 2:08:09 pm )
Үгүй энэ Элбэгдорж гэдэг нөхрийг Давост суух байнгын төлөөлөгч болговол арай манай эдийн засагт хямдралтай тусахаар боллоо Сар болгон тийшээ өчнөөн төчнөөн бараа бологч дагуулан явах онгоцны болоод томилолтын зардал нь Яармагын гэр хорооллыг тохилог сууцанд оруулахаас их болж байна
-
зочин (January 19, 2016 2:13:56 pm )
НОВШИЙН П….уудыг ……………..юмсан
-
Anonymous (January 19, 2016 8:38:12 pm )
З.Энхболд дажгуй тууштай
7 Comments