antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 19, 2016 1 comment

ШӨХТГ-аас үнээ үндэслэлгүй нэмэхгүй байхыг уриалав

нийтлэсэн Admin

1453166510569d8fae6b6a6

НӨАТ-ын тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоо зарим үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ үнийг дур мэдэн нэмэх болсон. Иймд ШӨХТГ-аас үнэ хөлсөө нэмэхгүй байхыг уриалсан уриалга гаргалаа.

Уг уриалгад, “Засгийн газраас 2016 оныг “Хэрэглэгчиййн жил” болгон зарлаад байгаа билээ. “Хэрэглэгчийн жил”-ийн хүрээнд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хэд хэдэн томоохон хөтөлбөр, зорилт дэвшүүлэн ажиллахаар төлөвлөөд байна. Үндэсний үйлдвэрлэгчид, ААН, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид та бүхэн “Хэрэглэгчийн жил”-ийн хүрээнд бид бүхэнтэй хамтран ажиллаж, бидний хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллалааг дэмжиж Хэрэглэгчийн эрхийг дээдлэнэ гэдэгт итгэлтэй байна. Тиймээс шинэчлэн баталсан НӨАТ-ын хуулийн хүрээнд, мөн Монголчууд бидний үндэсний томоохон баяр болох сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ үнийг зохиомлоор нэмэхгүй байхыг дахин уриалж байна” гэжээ.

Мөн ийн үндэслэлгүйгээр үнээ нэмж байгаа нь хууль зөрчиж байгаа хэрэг гэдгийг албан ёсоор мэдэгдэв.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (January 19, 2016 10:10:30 am )

    Яг нэмэхгүй байж харагдаач шуналын туламнууд

antalya rent a car