antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 15, 2016 2 comments

Хэн болох нь тодорхойгүй цогцос олджээ

нийтлэсэн Admin

4ulsddvn74kj0v05br3v30fn81Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайр бор багийн нутгаас хэн нь тодорхойгүй нэгэн иргэний цогцос олджээ.

Энэ сарын 8-ны өдөр 20-30 орчим насны эрэгтэй хүний цогцос олдсон байна. Тухайн хүнийг дулааны улиралд живж амиа алдсан байж болзошгүй гэж албаныхан үзэж байгаа аж.

Цогцсыг цагдаагийн алба хаагчид олох үед ар талдаа “Chic Porary 21 ch”, баруун энгэр дээрээ“Ckounltd” гэх бичигтэй хүрэмтэй, халаасандаа их хэмжээний шавар шороотой, эргүүлдэг захтай, хагас ханцуйтай саарал өнгийн цамц, дугуй захтай шар ногоон өнгийн подволк, арслангийн бүдэг зурагтай, “Superior clothes” гэх бичигтэй, хар хөх өнгийн хоёр талаараа саарал өнгийн оруулгатай биеийн тамирын өмдтэй байжээ.

Мөн хоёр түрүүг эргүүлж нугалсан 270 размертай орос бакальтай, баруун хөлийнхөө шагай хэсэгт цагаан өнгийн утсаар уясан чонын шагайтай байсан аж. Дээрх цогцсын талаар мэддэг болон ийм хувцастай явж байсан хүнийг харсан, хүн байвал Архангай аймгийн Эрүүгийн Цагдаагийн тасгийн 99334328, 97020005, 97022482, 99017044, 99068414 утасны дугааруудад холбогдож мэдээлэл өгөх боломжтой юм.

24tsag.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • ХҮН (January 15, 2016 4:42:14 pm )

    270 размерийн гутал өмсдөг хүн чинь аймаар том хөлтэй хүн байна нөгөө алмас чинь биш биз дээ

  • тэнэгэ ээ (January 15, 2016 5:04:32 pm )

    270 гэдэг бол 42размер гэсэн үн тэнэгэээ

antalya rent a car