antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 15, 2016 3 comments

“Өргөө”-гийнхөн амиа алдсан бүсгүйн ар гэрийнхнээс уучлалт гуйв

нийтлэсэн Admin

333343

  Нийслэлийн “Өргөө” амаржих газрын эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Ц.Мөнхцэцэг тус амаржих газарт төрөхөөр очоод амь насаа алдсан бүсгүйн ар гэрийнхэнтэй уулзаж, албан ёсоор уучлалт гуйжээ. Тодруулбал, анхны үрээ өлгийдөхөөрI төрөх эмнэлэгт очсон27 настай эмэгтэй хүүхдээ төрүүлээд амь насаа алдаж, нярай маргааш нь өөд болсон юм. Талийгаачийн ар гэрийнхэн жирэмслэлтийн явцад биеийн байдал хэвийн байсан. Эх хүүхэд амь насаа алдсанд төрөх эмнэлгийн эмч нарыг буруутгаж байв. Задлан шинжилгээний хариуг ар гэрийнхнээс нь нууцалж байгаа талаар ч мэдээлэл гарч байсан. Ц.Мөнхцэцэг дарга эмнэлгийн нэрийн өмнөөс уучлалт гуйсан хэдий ч тухайн төрөлтийг удирдсан эмч нарт байгууллагынх нь зүгээс ямар нэгэн арга хэмжээ аваагүй аж. Энэ талаар тэрбээр хэлэхдээ“Хариуцлагыг давхардуулдаггүй гэдэг утгаар нь шүүхээс асуудал үүссэн учраас одоогоор эмч нарт бидний зүгээс хариуцлага тооцох боломжгүй. Нөгөө талаар бид буруутай гээд ажлаас халлаа гэхэд тухайн хүн харьяалалгүй болно. Шүүхийн шийдвэр гартал бид ажлаа хийгээд явна. Буруутайг тогтоовол тухайн үед арга хэмжээ тооцно” гэв.

Б.Дэлгэр


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (January 15, 2016 12:11:21 pm )

    ene emlegt toroh eejuudee ter aluurchin emchiin eeljind bitgii toroorei!!!

  • Anonymous (January 15, 2016 1:55:58 pm )

    Turuhiin emch nar havdar sudlaliin emch nar l hamgiin enerengui saihan setgeltei mundag bh yostoi baital esregeeree ene 2 emnelgiihen hamgiin adaar aashtai jinhene tanil taldaa uilchildeg arai denduu hund surtaltai gazruud bdg ni unen shde. Neg ni ene horvood anh irj bga huuhed 2 yas zovj salj bga eejuud. Nuguuh ni horvoogos yavahad oirhon bolson setgel sanaanii hund daramttai bga hoorhiisuud ochdog btal arai denduu bdg. Yana da emch nar mini

  • Toohic (January 15, 2016 5:58:51 pm )

    Эмч нарын буруугаас эмнлэгт очиж нас барсан хумуусын ихэнх нь нас бардаг оноодор монгол улсад хоер хун алдаг буур эрх мэдэлтэй байгуулга ба бараг л албан есны зовшооролтэй байх аа энэ бол эмч цагдаа хоер алчихаад хариуцлаг тооцдогуй шоронд ч орохгуй алсан арга нь ил биш нотлогддогуй

antalya rent a car