antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 15, 2016 13 comments

Ц.Оюунгэрэл: Живж үхэх, живүүлж алах хоёуланд нь задлан шинжилгээний хариу адилхан гарна.

нийтлэсэн Admin

1452756687_oyungerel_700x700

С.САРУУЛ

Ирвэс хамгаалах сангийн биологич Т.Лхагвасүмбэрэл амь насаа алдаж цогцос нь Хөвсгөл далайгаас олдсон нь олон нийтийн анхаарлыг татаад байгаа. Тэгвэл талийгаачийн үхлийн  задлан шинжилгээний дүнг өнөөдөр ЦЕГ-аас “Цогцос Хөвсгөл далайн эргээс 25 метрийн зайд, дөрвөн метрийн гүнээс олдсон. Түүнийг живсний улмаас нас барсан бөгөөд хөнгөн зэргийн согтолттой байсан гэсэн задлан шинжилгээний хариу гарсан. Тухайн газарт машин нь олон хоног байсан гэдгийг тогтоосон бөгөөд ундаа болон тал шил “Сархад” архи машин дотроос олдсон. Уг архины шилэн дээр хоёр ширхэг хурууны хээ байсныг илрүүлсэн. Мөн хоёр ширхэг гар утас машинд байсан бөгөөд утасны цэнэг нь дуусах гээд байсан учраас бичлэгүүдийг компьютерт хуулж аваад ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгсөн” гэж мэдэгдсэн.

Харин цагдаагийн байгууллагын мэдээллийн талаар УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл “Живж үхэх живүүлж алах хоёуланд нь задлан шинжилгээний хариу  адилхан гарна. Хоёрдугаар хувилбарыг хэлсэн бол цагдаа нөлөөнд автаагүйгээ нотлох байлаа” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Эх сурвалж: www.polit.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • ЗОЧИН (January 15, 2016 9:43:44 am )

    Оюунгэрэл гишүүнтэй санал нэг байна

  • todoo (January 15, 2016 9:47:00 am )

    ene irves hamgaalah sangiin mongond huchnii baiguullagiin tomchuudiin gar lavhan duregdsen baij bolzoshgui yum bish uuu

  • oogii (January 15, 2016 9:56:41 am )

    hunii gart amia aldsan ni utasnii bichlegees ni todorhoi bn sh dee.Ene dorilogjawtanguud ajlaa sain hiigeechee.Altandornotiin zahiral Hamar Ganboldiig daramtalj ikh hemjeenii mungu awsan awilgachin daa ene Dorilogjaw.shorond suuh tsag ni irne dee.hiisen nugel ni 20 garuihan nastai ohind ni irj amia aldsan daa huurhii

  • * (January 15, 2016 10:03:01 am )

    Оюунгэрэл гишүүн яг онож хэллээ,

  • enheнаран (January 15, 2016 10:09:17 am )

    Оюунгэрэл гишүүнтэй санал нэг байна

  • enheнаран (January 15, 2016 10:10:04 am )

    Оюунгэрэл гишүүнтэй санал нэг байна zuv shuu dee

  • Зочин (January 15, 2016 10:13:12 am )

    Энэ хэргийг анхнаасаа хууль хяналтын байгууллага хэрхэн яаж шалгахыг төөрөлдүүлэх нотлох баримтыг хэрэгт “санаатай АЛЛАГА” ГЭЖ харагдуулахгүйгээ хийсэн хавтаст хэрэгт харагдаж байгаа бэз тэгээд сүүлд шалгаж байгаа нь нотлох юм олохгүй болохоор хэрэгсэхгүй болгосон зүйлийн мэдээлэлж байгаа юм .Сүүлд нь ГА ын шугмаар мэдээлэл олж нэг нөхөж илэрүүлэж магадгүй

  • урназочин (January 15, 2016 10:30:52 am )

    оюунгэрэл гишүүнтэй санал нэг бн.одоо бүх зүйл тодорхой.хөөрхий залууг гүжирдээд л, юу ч илрэхгүй, үнэхээр харамсалтай, уур хүрч бачимдаж бн.өмнөговийнхон хүн чанараа мөнгөөр сольж,амандаа мөнгө чихүүлсэн шаарнууд, та нар удахгүй усгүй,газаргүй болохоороо ойлгоноо.эх орон минь сүйрчээ.ээ халаг

  • эмч (January 15, 2016 10:37:30 am )

    нээрээ тийм шүү

  • boogii (January 15, 2016 10:45:35 am )

    Цагдаагийнхан үзлэг хийгээд утасыг нь олоод утсанд бичсэн бичлэгийг нь ар гэрт нь хүлээлгэж өгсөн гэж байгаа бол чухал зүйлийг нь устгасан байж болох юм байна шд. Хэрэв цагдааг хардах юм бол.

  • aagii (January 15, 2016 12:50:12 pm )

    Живж үхэх живүүлж алах хоёуланд нь задлан шинжилгээний хариу адилхан гарна.

  • үзэн ядагч (January 15, 2016 4:28:46 pm )

    цагдаа нар ихарин өөрөө живж үхсэн гэж хэлээд байгаа юм байнаа. ингэж болох уу даа. яаж ч бодсон уб хотоос 1200 км явааад далайд живх үхэх үү… юу яриад байгаа формний голууд вэ.. бүгдийг нь хал хэрэг илрүүлэх чадваргүй хахуульдагчийн үгээр л хүүхэлдэй болсон хогнууд

  • уншигч (January 18, 2016 2:15:57 pm )

    Оюунгэрэлээр хэргийг мөрдүүлье. Нөлөөнд автахгүй, сайн шалгаж, хэргийг илрүүлэх хүн мөнөөс мөн.

antalya rent a car