antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 10, 2012 1 comment

М.Энхсайхан: Улс төрийн холбоог түр зуурынх гэж харж болохгүй

нийтлэсэн Admin

Сонгуулийн жил эхэлсэнтэй холбогдуулж парламентад суудалгүй намууд эвсэж эхэлсэн. Өнгөрсөн долоо хоногт МҮАН бүгд хурлаа хийж, МАХН-тай удаан хугацааны улс төрийн холбоо байгуулах тухайгаа мэдэгдсэн. Тэгвэл өчигдөр МҮАН, МАХН-тай хамтран “Үндэсний эрх ашгаар засаглая” уриатай улс төрийн холбоо байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ажиллагаанд МҮАН-ын дарга М.Энхсайхан болон намын гишүүд дэмжигчид, МАХН-ын дарга Н.Энхбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал нар оролцов. Хоёр намын улс төрийн холбоо нь УИХ-ын 2012 оны сонгууль төдийгүй ирээдүйд урт хугацаанд хамтран ажиллах чиглэлтэй гэж дарга нар нь тайлбарлаж байлаа. Тодруулбал хоёр нам ирэх есөн жилийн хугацаанд хамтран ажиллахаар тус холбоог байгуулжээ. Гэхдээ нам бүр өөр өөрийн үзэл баримтлалаа орхигдуулахгүй гэнэ.

Гэрээнд гарын үсэг зурах үеэр МҮАН-ын дарга М.Энхсайханаас дараахь тодруулгыг авлаа.

-МҮАН, МАХН-ын улс төрийн холбооны зорилго юу вэ?

-МҮАН, МАХН-тай нэгдэж улс төрийн холбоо байгуулсан нь ганц нэг хүний эрх ашиг, жижиг асуудлыг тойрсон сэдэв биш юм. Өнөөдөр Монгол Улсын нийгэмд болж байгаа бүхий л сөрөг үзэгдэл, муу муухай бүхэн засгийн эрхэнд байна. Үүний эсрэг цэгцтэй үзэл баримтлал хэрэгжүүлэхийн тулд оюун ухаан, хүч чадал, алдаж оносон алдаагаа нэгтгэхийн төлөө улс төрийн холбоо байгуулсан гэж ойлгож болно. Хамтарсан холбоог түр зуурынх гэж харж болохгүй. Хоёр намын гишүүд дэмжигчдийн зорьсон зорилго хамгийн багадаа есөн жилийн хугацаанд хэрэгжих юм. Түүнээс биш МАНАН-гийн Засгийн газар шиг ганц, хоёр жил болоод салчихгүй.

-Тэгвэл хоёр намын холбоо юу хийж чадах юм?

-Мэдээж юу хийхийг хүлээж байгаа байх. Нийгмийг харах өнцөг, бидний баримталдаг байр суурь өнөөдрийн эрх барьж буй нам, олигархиудаас тэс өөр. Бидний хийх үйл ажиллагаа ойлгомжтой. Эхлээд Удирдах зөвлөлөө байгуулна. Дараа нь нэгдсэн зохион байгуулалтаа Улаанбаатар, Дархан, Эрдэнэт болон бусад аймгуудад хийнэ.

-АН, МАН-ын үйл ажиллагааг эсэргүүцэж тэднээс илүү ихийг хийж чадна гэж үзэж байгаа юм бол хүчтэй сөрөг хүчин байх ёстой?

-Монгол Улс байж болох хэмжээндээ хүртэл задарчээ. Тодруулбал, олон нам, улс төрийн хүчин, төрийн бус байгууллага болоод задарчихсан гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, төрийн бус байгууллага гэдэг чинь Монголын нийгмийн задрал ямар хэмжээнд хүрснийг харуулж байгаа хэрэг. Уг нь монголчууд бид асуудлыг цоо шинээр харж, аль болох нэгдэх процесс явагдах ёстой, Гэхдээ энэ нь хоосон, ойр зуурын эрх ашгаар нэгдэх бус олон нийтийн эрх ашгийн төлөө байх ёстой гэдгийг анхаарах хэрэгтэй. Тэгэхээр үндэсний эрх ашиг гэдэг цоо шинэ нэр томъёо, үзэл баримтлалаар улс төрийн холбоо байгуулж байгаа нь нэгдэх процессыг тодорхойлж өгсөн. Хоёр намын хамтарсан холбоо нь 2012 оны сонгуульд бусад улс төрийн хүчин, улс төрчдийг нэгтгэхэд ноён нуруу нь болох үүргийг өөртөө авсан. Цаашид Монголын нийт иргэдийн эрх ашгийн төлөө ажиллаж чадна гэж харж байгаа.

-АН хамтарсан Засгийн газраас гарах шийдвэр гаргасан. Үүнийг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Одоогоор эцсийн шийд нь гараагүй байгаа шүү дээ. Хэрэв АН ҮЗХ-гоороо хэлэлцээд хамтарсан засгаас гарах нь батлагдвал тус намын алсын эрх ашиг биш байсан байна гэдгийг нотолно. Бид урьд өмнө нь ярьж байсан. Долдугаар сарын 1-ний үйл явдлыг далдлах, улс төрийн олигархиудын явцуу эрх ашгийг гүйцэлдүүлэхээр хамтарсан гэж хэлж байсан. Явцуу эрх ашгаар нэгдсэн бол явуургүй, хэврэг байдаг гэдгийг харууллаа.

А.БИЛГҮҮН

ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (January 11, 2012 1:42:15 am )

    2 gomo uuland aviraj baihdaa uchir urguulsan

antalya rent a car