antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 14, 2016 13 comments

Н.Номтойбаярын явуургүй албатууд булайгаа дэлгэв

нийтлэсэн Admin
66a0522e6db0ededgreatМонгол Улсын зүүн хязгаар нутаг Дорнод аймагт сүүлийн хэдэн жил улс төрийн намуудын чадварлагаар найруулж, өөрсдөө гол дүрд нь тог­лосон эмгэнэлт хийгээд хошин жүжиг тоглогдож байгаа аж. Хоёр том намынх нь нөхдүүд хоорондоо ширээ сандал, тамга тэмдгээ булаалдсаар нэлээдгүй жилийг үдсэн байна. Тийм­дээ ч Ц.Шинэбаяр, Х.Болорчулуун зэрэг тулхтай улс төрчид нь сэтгэцийн өвчтэй байж болзошгүй хүмүүсээс айсандаа намаасаа гарч, тус тусын улс төрийн амьдралыг шинээр эхлүүлэн явж байгааг бид мэднэ.

Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар тус аймагт МАН-аас Н.Номтойбаяр, бие даагч Х.Болорчулуун нар сонгогчдын олон­хийн саналыг авч гишүүний батлахаа өвөртөлж авсан билээ. Н.Номтойбаяр олон тэрбум төгрөг зарцуулж, маш олон хүнийг өөрийн талд ажиллуулсны хүчинд л гарч чад­сан гэж ард олон ярилцдаг. Түүний гар, хөл бологсод тэр цагаас эхлэн МАН-ын нэр хүндийг дэндүү ихээр гутааж, амьт­ны элэг доог болсоор байгаа юм. Хамгийн сүүлийн жишээ л гэхэд 2015 оны 12 дугаар сарын сүүлээр аймгийн Ир­гэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Р.Зоригтбаатарыг эзгүй байх үеэр намынх нь бүлэг сөрөг хүчинтэйгээ хамт өрөөнийх нь хаалгыг эвдэн орж, зарим нэг эд зүйл, бичиг ба­римтуудыг хулгай хийсэн байна. Тэд хурлын даргын там­гыг хайж, өрөөг нь нэлээдгүй онгичсоны эцэст бие засах өрөө­ний хогийн саван дотор тамгаа нуусан байхыг нь олжээ.

Энэ бол инээдтэй зүйл биш. Төрийн тамга тэмдгийг хогийн саванд хийх нь битгий хэл хадганд ороон хүндтэй га­зар залдаг уламжлалтай гэдгийг наад захын хүн ойлгодог. Тэгвэл Дорнод аймгийн МАН-ынхан тамга тэмдэг, бичиг баримтаа хэн хүний сэтгээд байхааргүй газар найдвартай хэмээн хадгалдаг бололтой. 2016 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит хурал­даанаар сайн эрчүүл Р.Зоригтбаатарыгаа огцруулж, оронд нь олноо “Уулаа” хэмээн алдаршсан П.Мөнхтөрийг томилжээ. Энэ хүн өнөө хаалга цоож эвдэж явдаг сайн эрчүүлийн нэг нь аж. Мань хүн аймгийн ТАЗГ-ын даргаар ажиллаж байхдаа 18 сая төгрөг завшсан хэргээр АТГ-т шалгагдаж байжээ. Тэрбээр даргаар нь ажиллаж байсан байгууллагынхаа 25 сая төгрөгийн өртөг бүхий автомашин худалдан авах тендерт өөрийн танил талын гурван ком­панийг оруулж өрсөлдүүлэн эхнэрийнхээ компанийг ялуул­сан асуудал өнөөдрийг хүртэл ээдрээтэй яваа юм. П.Мөнхтөр гэгч нь 2014 оны зунаас өнөөг хүртэл Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагчаар ажиллажээ. Тэрбээр сумынхаа өрх бүрийг хүүхдэдээ өдөр бүр нэг ширхэг бөднө шувууны өндөг идүүлэх захирамжийг гаргаж байсан марзан эр гэнэ.

Зургаахан сарын дараа УИХ-ын ээлжит сонгууль бо­лох билээ. МАН-ын удирдлагууд намын нэр хүндийг унагаж, ичгэвтэр байдалд оруулж буй энэ мэт нөхдүүддээ хариуцлага тооцож, арга хэмжээ авахгүй бол Дорнодын ард түмэн тэднээр дахиж удирдуулахгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой зүйл юм.

Эх сурвалж www.wikimon.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • Ард түмэн.. (January 14, 2016 3:48:37 pm )

    Номтойбаярыг сонгосондоо харамссан Дорнотынхний жишээг бүү давтацгаа. АН,МАН-аас нэр дэвшсэн хэнийг ч бүү сонго. МАХН-аас нэр дэвшигчидийг сонгож шинэ сонголт хийцгээвэл Монгол улс хөгжинө.

  • Zochin (January 14, 2016 4:11:23 pm )

    МАХН бүр хэрэггүй.

  • Hha (January 14, 2016 4:32:29 pm )

    AN bish bol busd n bolnoo. Mongol yadaj dampuurchihgui bh

  • zochin (January 14, 2016 4:46:43 pm )

    Imerhuu humuuseer Ulsiihaa huuli togtoomjiig demjuuleed suuj bh gej. Yun deer darj bgagaa ch medehgui bga. Utasaa oroldood suuj hoorond huuli ni batlagdtsan bgaagaach medehgui bga shuu de yas yum deeree. nomtoibayar gedeg hun ter tusmaa.

  • zochin (January 14, 2016 4:54:01 pm )

    mananiinhan yalgaaguiee ideheel mededeg uls. Uls oron ard tumnee boddog uls torch hun bnuu.hudlaa yarsan l humuus yarhaasaa hiih ni tun baga shu de.

  • zochin (January 14, 2016 5:16:33 pm )

    АН л биш бол учиртай.Яах вэ залуучууд тэр болтол ухаажиж томоожих л байлгүй .Дээрээ ийм балиар төр засагтай байхад доороо хаа сайгүй л ийм байгаа шүү.Хөдөө орон нутаг ч ялгаагүй АН-ын тэнэгүүд ажлаа ч хийж мэдэхгүй хийрхсэн юмнууд

  • busgui (January 14, 2016 6:58:21 pm )

    Shine nam shine huniig demjie

  • MONGOL SUU ZALi UKHAAN (January 14, 2016 8:49:04 pm )

    MAXH iig songohiin uchir ni Enkhbayariig gargaj ednees ushuugiig ni avahuuliya. Edgeer luivarchid ulsaas min uraldaad zugtaana. Enkhbayar zanaltaigaar INTERPOLoor eruulj baigaad olj irne,Olon gemt uildliig ilruulen tulgana.Ingej baij uls eruuljinee,Es tegvees ene 2 namaas ner bie ni uurchlugdsun nuguu luivarchdiin gar huluud l garch irne. Buh yum bahi baidgaaraa urgeljilj hulgailnaa

  • Anonymous (January 14, 2016 9:07:23 pm )

    Huligaan tanhai gemt heregten shig durakiig buu songooch dornodchuudaa. Oligtoi hun bish gdg ni iltees ilt bn da.

  • Зочин (January 14, 2016 9:28:48 pm )

    Хэрээ хэрээнйихээ харыг гайхаж, хэн нэг нь хоер хэрээний хоеулангийнх нь харыг гайхна!?…

  • bantan (January 14, 2016 11:07:28 pm )

    Шинэ хүчин шинэ хүн!!!!!!!!!!!

  • 123zzochin (January 15, 2016 7:50:12 am )

    ene bol hereggui e retsidevuudtei 1 hemjeenii l hun gedegee hevleleer zarlaa biz de. MAHN bish shuu. Harin MAN ba AN hunee harah bol oo

  • монгол (January 15, 2016 8:37:01 am )

    нээрээ л сэтгэц нь эрүүл үү гэмээр юмаа

antalya rent a car