antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 14, 2016 3 comments

Э.Идэрцог: Бичлэгтэй гар утсыг мөрдөн байцаалтын явцад хурааж авсан

нийтлэсэн Admin

1452751053569738cdd7db3

“Ирвэс хамгаалах сан”-гийн биологич Т.Лхагвасүмбэрэлийн амиа алдсан хэргийн талаар өнөөдөр ЦЕГ-ын  Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү болон УМБГ-ын дэд дарга Ажлын хэсгийн ахлагч, цагдаагийн хурандаа Э.Идэрцог, тус газрын Онц хүнд гэмт мөрдөх хэлтсийн дарга, Ажлын хэсгийн гишүүн дэд хурандаа Б.Манлайбаяр нар мэдээлэл хийлээ. Ингээд талийгаач залуугийн амиа алдсан шалтгаан, мөн халдлагад өртөж байсан хэргүүд дээр цагдаагийн байгууллагаас хэрхэн анхаарч ажиллаж байсан талаарх мэдээллийг Ажлын хэсгийн ахлагч Э.Идэрцог мэдээлэл өгөв.

-Энэ хэрэг асуудал анх хэзээнээс яригдаж, шалгагдсан байдаг вэ?

-Талийгаач Т.Лхагвасүмбэрэл гэмт халдлаганд өртөж, Хөвсгөл аймагт амь нас нь хохирсон байдалд цагдаагийн байгууллага энэ өнгөрсөн хугацаанд ямар ажил хийв, хэрхэн яаж шалгалтын талаарх тодорхой хэмжээний мэдээллийг өгье. 2015 оны 1 дүгээр сарын 07-нд Ирвэс хамгаалах сангийн тэргүүн Баяржаргал гэж хүн талийгаач Лхагвасүмбэрэлийг ажилдаа яагаад ирэхгүй байгаа талаар асууж тодруулахад, тэрбээр захирал руугаа и-майл бичсэн. Түүндээ “Би нэгдүгээр сарын 05-нд гэмт халдлагад өртлөө. Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн орчимд явж байтал машинтай хүмүүс зогсоод намайг суулгаад аваад явсан. Урдуураа хар хөшиг татсан мар машины ард хоёр залуугийн голд суусан. Нэг газар аваачиж өөрсдөө ийшээ тийшээ явж байгаад “Чи их олон юм ярьдаг пацаан. Улаанбаатарт амжихгүй шүү гэж дарамталсан. Тэгээд  миний гар утас, куртекийг авчихаад буцааж өгөөд, эргэж харалгүй яв гэсэн. Ингээд зугтаасан учир машины марк дугаарыг хэлж мэдэхгүй байна” гэсэн байцаалтыг өгсөн. Үүнээс өмнө 2014 оны 5 сарын 24-нд бас халдлагад өртөж байсан гэдэг асуудлыг анх захиралдаа хөндөж тавьсан байдаг. Тэгээд тус сангийн тэргүүн цагдаагийн байгууллагад “Манай сангийн ийм хүн халдлагад өртжээ. Шалгаж өгөөч” гэсэн өргөдлийг анх өгсөн байдаг. Улмаар үүнийг гэмт хэргийн шинжтэй гэж үзэн Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст хүлээж авч шалгаад энэ асуудлыг дүүргийн прокурорын хяналтан дор авагдсан материалыг шалгаж,  1 дүгээр сарын 26-нд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал гаргасан байдаг юм.

-Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах гол үндэслэл нь юу байсан юм бол?

-Алдагдсан эд зүйл алга байна. Учирсан гэмтэл байхгүй учраас нотлогдож тогтоогдсонгүй гэх үндэслэлээр хэрэг үүсгэхээс татгалзсан шийдвэр гарсан. Тэгээд үргэлжлүүлээд эл асуудал цагдаагийн байгууллагын анхааралд орж мөрдөн байцаалт үргэлжилэн явагдсан. 2015 оны тавдугаар сарын 24-нд  Лхагвасүмбэрэл гэртээ харихаар явж байхдаа дөрвөн залууд гүрээ, гарын шуун тус газраа зүсүүлсэн гэдэг асуудлыг нэг ч удаа цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж хандаагүй. Гэмтлийн эмнэлэгт өөрөө очиж анхны тусламж авсан юм билээ. Маргаашнаас хувийн эмнэлэгт таван хоног хэвтэн эмчлүүлээд  АНУ-руу сургалтад явах байсан учир явсан. Цагдаагийн байгууллагад огт хандаагүй гэдгээ талийгаач өөрөө мэдүүлэг хэлбэрээр өгсөн. Ийнхүү халдлагад өртөж байсан асуудлаар цагдаагийн байгууллагад огт хандаж байгаагүй юм шүү.

-Өмнөговь аймагт халдлагад өртсөн талаарх мэдээллийн тухайд?

-Тус аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт Лхагвасүмбэрэл сангийнхаа шугамаар ажил хийдэг, ирвэсээ хамгаалж судалдаг биологич мэргэжилтэй залуу байсан. Энэ ажлынхаа хүрээнд тус оны 4 дүгээр сарын 30-ний өглөө Хүрэндаваа гэх даваагаар гарч ирэхэд үл таних маск зүүсэн хоёр залуу хутгалсан, цохисон, би зугтаагаад 30 км газар явж ирлээ гэж гэмтэл авчихсан ажил дээрээ ирсэн байдаг. Тухайн үед сумын хэсгийн төлөөлөгч уулзаж тайлбар авсан. Хэргийн үзлэг хийсэн. Гэхдээ тухайн аймгийн мөрч, анчин гэх чадвартай хүмүүсийг оролцуулан үзлэг хийсэн бөгөөд мотоциклийн мөрнөөс өөр мөр тогтоогдохгүй байна гэж үзсэн. Ингээд тэр үед тусгай үүргийн онгоцоор гэмтэл авсан түүнийг 4 сарын 30-нд Батлан хамгаалах яамны нэгдсэн эмнэлэгт авчирч хагалгаанд оруулсан. Хэвлийдээ гурван шарх авсан бөгөөд 4,5 см гүнтэй шарх хэвлийн хөндийг нэвтэрсэн гэх шинжээчийн дүгнэлт гарсан. Тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад Нийслэлийн цагдаагийн газар, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс “Хутгалагдсан хүн ирлээ” гэсэн дуудлагаар очиж тайлбар мэдүүлэг авсан. Эл асуудалд нь Өмнөговь аймгийн цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Хэн хутгалав, ямар асуудал үүсэв гэдгээр мөрдөн байцаалт явуулсан. Энэ хугацаанд 4 сарын 30-ны өдөр гэмтэл авснаас хойш талийгаач Гурвантэс суманд очоогүй. Харин тус оныхоо зургаан сард Өмнөговь аймгийн Цагдаагийн хэлтэст гурван удаа очиж мэдүүлэ өгсөн байдаг. Шалгагдаж байсан хэргийг 9 дүгээр сараас эхлэн талийгаачийг дуудаж, дахиж байцаах шаардлагаар аймаг дээр удаа дараа дуудсан. ЭБШХ-ийн 74 дүгээр зүйлд зааснаар албадан ирүүлэх хүсэлтийг хууль журмын дагуу Хөвсгөл аймаг руу тавьсан. Энэ хэрэг дээр ямар нэгэн шийдвэрлэлт гараагүй, мөрдөн байцаалт үргэлжилж байсан. Хэргийг шалгаж байх хугацаанд 2015 оны 11 сарын 5-ны өдөр “Талийгаачийг алга боллоо” гэсэн  асуудал анх яригдаж, төрсөн дүү, хамаатны ах нь цагдаад өргөдөл гаргасныг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс өргөдлийг хүлээж аваад талийгаачийг олох чиглэлээр найз нөхөд ажлын хамт олноос тайлбар мэдүүлэг авч эхэлсэн.

-Талийгаачийн машинд үзлэг дутуу хийсэн гэж ар гэрийнхэн нь яриад байгаа?

-Тэгээд талийгаачийг хойд чиглэл буюу Хөвсгөл аймаг руу гарсан камерын бичлэг яригдсан. Энэ бүгдийг үндэслэлээд талийгаачийн ар гэрийнхэнтэй холбогдсон. Тэд ч ах дүү хамаатан садантайгаа ярьсаны үндсэнд Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны нутаг дэвсгэрээс талийгаачийн машин байгааг эхэлж харж мэдээлсэн. Энэ дуудлага 11 сарын 11-ны өдөр аймгийн Цагдаагийн газарт ирээд хэргийн газарт үзлэг хийсэн. Нийтдээ 1200 км газар явсан. Таван удаагийн камерын бичлэгт өртөж, 3-4 удаагийн камерын бичлэгт өөрөө машинаасаа бууж, суусан дүрс тодорхой үлдсэн. Үүнийг шинжлүүлэхээр өгсөн байгаа. Мөрөн сум руу ордог камерт бол талийгаачийн машин өртөөгүй. Мөрөн рүү орсон асуудал байдаггүй. Цагдаагийн хэсгээс ахалсан бүрэлдэхүүн очиж үзлэг хийхдээ машин олон хоног байсан болохоор гадна талд шороо тоос болсон байсан. Талийгаачийн цогцсыг аймгийн Онцгой байдалтай хамтарч Хөвсгөл далайгаас гаргаж авсан.

Мөрдөн байцаагч гар утас олоогүй гэдэг асуудал яригддаг?

-Үзлэгээр талийгаачийн автомашинаас хоёр ширхэг гар утас хурааж авсан. Одоо яригдаж байгаа бичлэгтэй байсан гар утас мөрдөн байцаалтын явцад хураагдсан. Гар утсанд үзлэг хийгээд ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн. Автомашинаас 0,5 гр “Сархад” архи, ундаа гэх мэт эд зүйлс бичигдсэн. Архины шилэн дээрээс хоёр ширхэг гарын мөр олдсон байдаг.

-Задлан шинжилгээний хариугаар талийгаачийг үхэлд хүргэсэн зүйл юу бэ?

-Цогцос яагаад далайн эргээс доошоо 4 метрийн гүнд байсан бэ гэдэг мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж эхэлсэн.Задлан шинжилгээгээр талийгаачийг живэлт буюу амьсгалын замд гадны биет шингэн зүйл орсон, хөнгөн зэргийн согтолттой байсан гэх шинжээчдын дүгнэлт гарсан. Өнөөдрийг хүртэл гэрчүүдээс мэдүүлэг авч мөрдөн байцаалт явагдаж байгаа шүү. Ямар нэгэн шийдвэр гараагүй. Одоо ч гэсэн ажлын хэсгийн алба хаагчид орон нутагт томилолтоор ажиллаж байгаа. Лхагвасүмбэрэл гэгч залуу гурван удаа халдлагад өртсөн, ингэж амиа алдсан гэх хэрэг асуудлыг хэрэгсэхгүй болгосон гэх асуудал байхгүй юм шүү. Өнөөдрийг хүртэл хэргийг шалгаж мөрдөж байгаа. Ирвэс хамгаалах биологчийн ажил үүрэгтэй холбоотой амь насыг нь бүрэлгэсэн гэх асуудал байна уу гэдгийг, өөр мөн шалтгаан байна уу, хувийн шалтаг шалтгаан байсан уу гэдэгт таамаг дэвшүүлэн нэг бүрчлэн шалгаж байна.

-Зарим нэгэн компаниудаас тайлбар мэдүүлэг авч эхэлсэн гэсэн үү?

-Тост, Тосонбумбын нуруу нийтдээ 16 компанийн 21 лицензтэй аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа явуулдаг. Тэнд ямар нэгэн үйл ажиллагаа явуулаад, тэрний төлөө талийгаач ямар нэгэн төрийн бус байгууллагад элсээд явж байсан тохиолдол одоогоор тогтоогдоогүй байна. Тухайн лиценз эзэмшигч компаниудыг бүгдийг нь эл хэрэгт холбогдуулан тайлбар мэдүүлэг авч байгаа. Хууль заасан эрх үүргийнхээ хүрээнд энэ хэргийн үнэн мөнийг олохын төлөө өндөр ач холбогдол өгч ажиллаж байна.

Цагдаагийн байгууллагаас талийгаачийг амиа хорлосон гэж үзээд хэргийг хаасан гэх мэдээлэл яваад байгаа?

-Хөвсгөл аймагт нас барсан байдалтай олдсон асуудалд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Шүүхийн задлан шинжилгээ ямар гарсныг дээр хэлсэн. Хэргийг хаасан зүйл байхгүй, шалгаж байгаа.

-Өмнөговь аймгийн цагдаагийн газраас талийгаачийг өөрийгөө хутгалсан гэх мэдээллийг тараасан. Энэ мэдээлэл хэр үндэслэлтэй вэ?

-Тийм мэдээлэл тараасан зүйл байхгүй. Өөрийгөө хутгалсан гэх асуудал өнөөдөр нотлогдож тогтоогдоогүй. Өмнөговь аймгийн цагдаа дээр хэргийг хэрэгсэхгүй болгох ямар нэгэн шийдвэр гараагүй.  Ер нь бүх хэргүүдэд мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй юмаа. Саяын ярьсан дөрвөн үйлдэл дөрвүүлээ шалгагдаж, мөрдөн байцаалт үргэлжилж байна.

Б.Баатархүү: “Ирвэс хамгаалах сан”-гийн биологич ажилтай Т.Лхагвасүмбэрэл гэмт халдлагад гурван удаа өртсөн. Амиа алдсан гэх гомдол мэдээллийг нэгтгэн эрүүгийн хэрэг үүсгэн ЦЕГ-ын даргын тушаалаар Мөрдөн байцаах газрын дэд дарга Ажлын хэсэг байгуулагдан мөрдөн байцаах ажиллагааг явуулж байгаа. Энэ үеэр хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ хэргийн талаар ташаа мэдээлэл удаа дараа гарч, олон нийтийг төөрөгдөлд оруулж байна. Хэрэгт авагдаагүй мэдээлэлүүдийг олон нийтэд цацсан тул хяналтын прокурорт мэдээллийг танилцуулсаны үндсэнд прокурорын зөвшөөрөлтэйгээр тодорхой мэдээллийг өгч байна. Гэхдээ хэргийн бүх процессыг мэдээллэх боломжгүй” гэв.

 О.Сайхан

Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • bbb (January 14, 2016 3:15:12 pm )

    tsagda nar mundagsht ene medelel bol unen urgeljluled shalgaj bga l gj bn sht

  • tsagdaa nariin anguuch (January 14, 2016 5:30:39 pm )

    mundag uu munag uu

  • зочин Зочин (January 15, 2016 10:49:13 am )

    Үнэн зөвийг нь олж шударгаар шийдээсэй билээ дээ. цагдаагийн байгууллагат итгэхээ болиод байгаа шүү.

antalya rent a car