antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 10, 2012 Comments are off

“Луйварчин”-аа нотлон Д.Зоригтод таалуулсан М.Ариунбаяр АМГ-ын “дарга” болов

нийтлэсэн Admin

Жил улирал дамнан гацаж, хоёр намынхны хооронд бөмбөг аятай өнхөрч байсан УИХ-ын сонгуулийн тухай хууль шинэ оны өмнө батлагдаж, нэр дэвшихээр горилогчдын санаа сэтгэлийг амраалаа. Мэдээж Үндсэн хуулийн цэц дээр унахгүй бол шинэ хуулиар ирэх зургадугаар сард бид дараагийн парламентыг сонгох болох нь. Уналаа гэхэд хуучин хуулиар сонгууль болдгоороо болно. Харин долдугаар сарын 1-нд болох эсэх нь өнөөх бяртай, үнэтэй цахим машин энэ тэрээс нь шалтгаална. Сонгуулийн хууль ямар “доллар” биш нам эвсэл, хүн бүрт таалагдаагүй ч 76-даа бишрэгдээд байгаа нь үнэн. Гэхдээ зогсоод байсан улс төрийн галт тэргийг дараагийн өртөө рүү хөдөлгөж дөнгөлөө. Тиймээс ч төрийн алба хашиж буй зарим эрхмүүд шинэ оны анхны өдрүүдэд ажил үүргээ хүлээлгэн өгөөд сонгуульд нэр дэвшинэ гэдгээ ил тод болгов. Тухайлбал, АМГын дарга Д.Батхуяг, Авто тээврийн газрын дарга Цэнгэл гэх мэт. Шинэ хуулиар нэр дэвшигч сонгууль болохоос зургаан сарын өмнө төрийн албанаас чөлөөлөгдсөн байх заалттайгаас тэр.

Харин энэ заалтаас үүдэлтэй албан тушаалын төлөөх тулалдаан жинхэнэ хүчээ авч эхэллээ. Тодруулбал, АМГ-ын дарга Д.Батхуяг өөрийн сонгуульд нэр дэвших хүсэлтээрээ ажил үүргээ хуулийн дагуу хүлээлгэн өгөх өргөдлөө өнгөрсөн арванхоёрдугаар сарын 28-нд гаргаж, 2012 оны энэ нэгдүгээр сарын 3-нд тус газрын орлогч дарга Б.Эрдэнэбилэгт ажлаа шилжүүлжээ. Өнөөх нь Д.Батхуяг даргын өрөөнд цөөн хоног төвхнөөд нэгдүгээр сарын 9-ний өдөр буюу өчигдөр Д.Зоригт сайдын мутар, яамны тамга бүхий тушаалтай тус газрын Геологи, уул уурхайн албаны дарга М.Ариунбаяр гэгчид суудлаа шилжүүлэв. Юуны учир дэд даргаас албаны дарга нь АМГ-ын даргын албыг дахин шилжүүлэн авч буйг нь тандаж үзэв. “Дуугүй хүний доодох нойтон байх” нь аргагүй бололтой дог. Эх сурвалжуудын мэдээлснээр бол сонгуулийн хууль батлагдсан өдөр М.Ариунбаярын албан тушаал баталгаажжээ.

Аливаа бизнес ч бай, булхай луйвар ч бай багаараа л хийж байж амжилтанд хүрдэг алтан зарчимтай. Багт “алуурчин” байх юм бол хэзээ ч ашиг орлого, амжилт нэмэгддэггүй. Тиймээс л М.Ариунбаяр гэдэг хүн тус АМГ-ын толгой дээр суух учиртай аж. Д.Батхуягийн хувьд сонгуульд нэр дэвших нь аль “халуун зун”-аар тодорхой болсон учраас сонгуулийн хууль батлагдаж, ажлаа өгөх нь цаг хугацааны асуудал байсан. Тэгэхээр түүний оронд “тохирох” хүнийг олж тавих ажлыг Д.Зоригт сайд овоо эртнээс бодож төлөвлөн, гарцаа ч сайн олсон учир хууль зөрчөөгүй мэт харагдахыг ч тооцон хийжээ. Өөрөөр хэлбэл, Д.Батхуягийг ажлаа өгөхтэй зэрэгцэн Д.Зоригт сайд тус агентлагт гэнэт бүтцийн өөрчлөлт хийж, М.Ариунбаяр гээч албаны даргын статусыг дэд даргын хэмжээнд болгов. Тэгэхээр тус агентлаг нь хоёр дэд даргатай болчихож байгаа юм. Тэгээд М.Ариунбаярыг үүрэг гүйцэтгэгчээр томилох тушаал үйлдэн илгээж. Уг нь бол Б.Эрдэнэбилэгтээр дамжуулалгүй шууд авахаар зохицуулах байсан ч цаг хугацаа элдэв шалдвын тохироо нь бүрдээгүй үл ялиг “алдаахан” гарсан бололтой.

Ингээд АМГ М.Ариунбаяр гэдэг албаны даргаар толгойлуулах боллоо. Одоо харин Д.Зоригт сайдын үхэн хатан зүтгүүлээд буй багийн голлон тоглогч М.Ариунбаяр гэж хэн бэ гэдгийг тодруулъя. М.Ариунбаяр нь гэгч нь 2000-2008 онд төрийн өмчит “Монголросцветмет нэгдэл” ХК-ийн ерөнхий геологичоор ажиллаж байсан аж. Дараа нь хуучнаар АМГТХЭГ-ын дэдээр ажиллаж явсан байгаа юм. Баримтаас үзвэл тэрээр 1970, 1980-аад онд улсын төсвийн хөрөнгөөр, 1990 оны үед төрийн өмчит “Монголросцветмет нэгдэл” ХК-ийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон ашигт малтмалын орд газруудаас хамгийн их нөөц тогтоогдсон хэсгийг “хоосон” мэтээр дүгнэлт гаргаж, харин нөөц багатай, нөөц тогтоогдоогүй хэсгийг “Монголросцветмет нэгдэл” ХК-д ашиглалтын лицензтэй талбай болгон “шахдаг” байж. “Хоосон” гэж дүгнэлт гаргасан, хамгийн их нөөц тогтоогдсон талбайнуудыг өөрийн болон ах, дүү нарынхаа нэр дээр хайгуулын лицензтэй талбай болгож авдаг байсан байна. Үүнийхээ дараа тэр талбайгаа БНХАУ-ын хөрөнгө оруулалттай уул уурхайн компаниудад өндөр үнээр худалддаг байжээ. Тухайлбал, “Монголросцветмет нэгдэл” ХК Дорноговь аймгийн Айраг сумын нутаг Дай-Уул жоншны орд газарт нийт 190 га талбайг эзэмшдэг байж. Гэтэл М.Ариунбаяр энэ талбайг 2001 оны дөрөвдүгээр сарын 21-нд ашиглалтын лицензтэй талбай болгохдоо 190 га талбайг 59 га болгон бууруулж, уг 59 га талбайг “Монголросцветмет нэгдэл” ХК-д авсан байна. Үлдсэн хэсэг талбай буюу хамгийн их нөөц тогтоогдсон талбайг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Тайшиншин Юан” компанид худалдсан баримт байна.

Мөн Хэнтий аймгийн Бор-Өндөрийн Баргилт гэх газарт улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн талбайгаас хамгийн их нөөц тогтоогдсон талбайг мөн л төрсөн ах М.Ариунболдын эхнэр Т.Мөнхцэцэгийн “Голдензүен интернэшнл” компанийн нэр дээр хайгуулын лицензтэй талбай болгосон байна. Үүнийхээ дараа БНХАУын хөрөнгө оруулалттай “Тунсинь” компанид бэлэглэлийн гэрээгээр уг талбайг шилжүүлжээ. Өнгөн дээрээ бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн мэт харагдахаар баримт бичиг бүрдүүлсэн ч асар их мөнгө авсныг нь мэдэх гэрч үлдсэн байна. Тэрхүү талбайн ашигт малтмалыг “Тунсинь” компани ухаж, олборлоод зогсохгүй “Монголросцветмет нэгдэл” ХКийн тусгай зөвшөөрөлтэй талбай руу ч орчихжээ. Гадны хөрөнгө оруулалттай хувийн компани Монгол төрийн өмчит талбайгаас олборлолт хийж буй энэ хэрэг явдлыг Улсын мөрдөн байцаах газар, Хэнтий аймгийн цагдаагийн газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаад тодорхойгүй шалтгаанаар иргэний журмаар шийдвэрлэх ёстой гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг Өндөрцагаан гэдэг газарт улсын төсвийн болон төрийн өмчит “Монголросцветмет нэгдэл” ХК-ийн хөрөнгөөр буюу 427 сая төгрөгийн өртгөөр 13 мянга орчим га талбайд хайгуул хийжээ. Хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон талбайн хамгийн их нөөц тогтоогдсон 249 га талбайг М.Ариунбаяр эхлээд өөрийнхөө нэр дээр хайгуулын лицензтэй талбай болгож аваад, дараа нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Кью Жи Экс Монгол” ХХК-д 300 сая төгрөгөөр зарсан баримт байна.

Дээрх хэргүүдийг Хэнтий аймгийн цагдаагийн хэлтэст одоогоос хоёр жил гаруйн өмнөөс шалгаж, нотолж, орон нутгийн шүүхээс хорих шийдвэр гаргаж, “Ганц худаг”-т саатуулсан байна. Тиймээс түүнийг ажлаас нь халж байж. Гэтэл саатуулсны маргааш нь л гэхэд сэжигтэнг суллажээ. Тухайн үед Нийслэлийн прокурор нь орон нутгийн прокурорыг буруу шийдвэр гаргалаа гэж зэмлэн, хавтаст хэргийг төв рүүгээ татсан нь хожим ил болсон. Тэр ч бүү хэл М.Ариунбаярт холбогдох хэргийг шалгаж байсан мөрдөн байцаагч, хяналтын прокурорыг дарамталсан гэх яриа байдаг аж. Түүнээс хойш М.Ариунбаярт холбогдох албан тушаалын хэргийг Авлигатай тэмцэх газарт шалгаж эхэлсэн юм байна. Гэвч өнөөх нь хав дарагдсаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болсон гэнэ.

Эх сурвалжуудын хэлж буйгааар бол “хүчиндэгч” Э.Амарбат гэгч М.Ариунбаярын хэргийг хав дарах гэж багагүй зууралдсан юм байх. Тиймээс Э.Амарбатыг дарга нар нь хаана, хэнтэй уулзаж, юу ярьж буйг мэдэхээр гар утсыг нь чагнаж, мөрдөж мөшгүүлж, бүр албан тушаалыг нь хүртэл бууруулсан аж. Гэтэл Э.Амарбат “хохирогч” харин АТГ-ын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Сундуйсүрэн нар хэрэгтэн болж, М.Ариунбаяр жинхэнэ “даам гарав”. Авилгатай тэмцэгчдийг шоронд хийж, хамсаатнаа хохирогч болгож, улсын өч төчнөөн лицензийг өөрийн болгодог шидтэй хүн яваад байгааг Д.Зоригт олж харахгүй байна гэж үү. Тиймээс ч эрхэм сайд АМГ-т огтын шаардлагагүй, цоо шинэ албан тушаал буюу Геологи, уул уурхайн албаны дарга гээчийг бий болгон түүнд өгчээ. Геологийн судалгааны хэлтэс, Уул уурхайн хэлтэс гэж тус тусдаа даргатай хоёрын хоёр хэлтэс ажиллаж байхад М.Ариунбаярт зориулан цоо шинэ алба гаргаж ирнэ гэдэг бол том “ёндоо” авсан гэсэн үг болж таарч байна. Тэрхүү албан тушаал бий болсон учир нь өнөөдрийн АМГ-ын даргаар тавих асуудал байжээ. Тэгээд л Д.Батхуягийг суудлаа өгөх үед бүтцийн өөрчлөлтийг хийж, албаны даргын статусыг дэд даргын статустай болгосон хэрэг.

Засаг унах ч бай нөхөөс хийгээд цааш явах ч бай асуудал арай тодорхой болох үед агентлагуудын дарга нарыг томилох асуудал гарч ирэх нь тодорхой. Тэр үед АМГ-ын даргаар жинхэнэ “хорчин”, “луйварчин”, зоригтой “гудардаг”- аар томчуудын хараанд орсон М.Ариунбаяр томилогдох нь байна цаана чинь. Бяртай юмаа л гэхээс. Харин энэ асуудлыг АТГ-ын шинэхэн удирдлага, сөрөг хүчин гэгдээд байгаа М.Ариунбаяр Д.Зоригт нараас хувь хүртээгүй хэн бүхний чихэнд хүргэмээр байна. Цаад Д.Зоригт чинь доожоогүй, дуугай царайлчихаад цаагуураа ч, доогуураа ч жинхэнэ “дагз”-даад байгаа юм биш үү гэх ховыг түүнийг өөд татсан томчуулд хүргэе.

 

Э.Болор

Үндэсний мэдээ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car