antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 10, 2012 Comments are off

Мөрөөдлийг цатгах хэрэггүй

нийтлэсэн Admin

Сүүлийн хэдэн жил Монгол Улс мөнгөжихийн хэрээр манай төрийн толгой томорч, хөл нь богиносоод байгаа нь анзаарагдах болов. Энэ гаж байдал удаан үргэлжлэх аваас толгойгоо даахгүй шургаж унахад хүрч мэднэ. Толгой томрох тусам тархины ажиллагаа мууддаг гэж бас сонссон юм байна. 2004 оноос буюу хамтарсан Засгийн газар  байгуулах болсноос хойш хуваадаг бялуу  нь чамлагдаж, хэрчим хэрчмээр нэмсээр байгаад төр өөртөө дааж давшгүй зардлыг бий болгожээ. 2008 онд хамтарсан Засгийн газар байгуулсан нь нүсэр зардлыг бүр ч ихээр нэмсэн. Олонх болсон МАН танхимдаа АН-ыг урьсан болохоор тэдэнд албан тушаал гаргаж өгөхөөс өөр аргагүй болсноор  боловсон хүчний бодлого дампуурлын ирмэгт ирсэн гэхэд хилсдэхгүй. АН саяхан Засгийн газраас гарахаа мэдэгдсэн нь хоолондоо цадсаных биз ээ. Улс орны хөгжил, улс төрийн тогтвортой  байдлын төлөөх эрх ашгаа эрхэмлэж бодсон бол ийм алхам хийхгүй байв. Одоо бүх зүйл тодорхой болсон учир МАН харамслаа гадагшлуулж, өдий хүртэл хамтран ажилласанд нь баярлалаа гэж АН-д  нөхрийн ёсоор хэлээд   урдах ажлаа бодсон нь дээр. АН-ынхан албан тушаалыг авч чадсан шигээ өгч сурна гэдэгт эргэлзэхгүй байна.
Дараагийн сайд нарыг Х.Баттулга “тодорхойлжээ”

Шинээр томилж болзошгүй зургаан сайд, дэд сайдын нэрийг хэвлэлээр зарлаад эхэлжээ. Хамтарсан засгаас гарсан АН руу өнөөдөр шүүмжлэл хөвөрч байна. Энэ өнцгийг эсрэг тийш нь хандуулахын тулд “МАН-ынхан сайдын суудлын төлөө зодолдож байна. С.Батболд, “Зүүний хүчний холбоо”-ны лидер У.Хүрэлсүх, хотын фракцын М.Энхболд нар бялууны төлөө алалцаж байна. Тийм хүн дараагийн сайд болно” гэсэн мессежийг тараах үүргийг “Женко” Х.Баттулга албатууддаа  өгсөн гэх мэдээлэл дуулдана. Нэр нь хэвлэлээр гараад ирэхээр МАН-ын живхтэй хүүхдүүд  баярлалгүй яах вэ.
АН-ын удирдлагуудын мэдэгдлийн дараа МАН-ынхан Ерөнхий сайдын Төрийн ордон дахь өрөөнд өдөр бүр хуралдах болсон. Дараагийн сайдын асуудлыг огтхон ч яриагүй. НАМЗХ-нд сайдын суудал хуваарилах бодолгүй, энэ тухай яриа байхгүй гэж албаны эх сурвалж нотлов. Ерөнхий сайд ч өөрсдийгөө сайдад сойж, хаалгыг нь онголзуулах болсон хүмүүсийг зад загнасан гэх сураг байна. УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Очирбат, Ш.Сайхансамбуу нар сайдын суудал санал болговол татгалзахгүйгээ нуугаагүй. “Гишүүдээс сайд томилох бодол С.Батболдод байхгүй юм шиг байна лээ. Салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, ажлаа мэддэг хүнийг сайдаар томилох чигтэй байгаа. Зургаахан сар үлдчихээд байхад пацаануудаар сайд хийлгэнэ гэж юу байсан юм. Яамтайгаа танилцах гэсээр байгаад л таарна биз дээ” гэж Удирдах зөвлөлийн нь нэг гишүүн ярьж байна. Удирдах зөвлөл, нарийн бичгийн дарга нарын хүрээнд эхлээд асуудлыг зөвшилцөх төлөвлөгөөтэй байгаа аж. Тэгэхээр сайд, дэд сайдад нэрээ зоосон, зоолгочихоод байгаа хүмүүс хоосон хүсэл тээж яваагаа мэдэж байх нь. Өөрсдийг нь сайд болгохоор ярьж байна гэсэн хэвлэлийн мэдээлэл тэдэнд эерэг “пиар” болно гэж ихэнх нь бодож байгаагаас зайлахгүй. Сайд болохоор хамгийн их чармайж байгаа хүнээр Д.Оюунхорол, Б.Оюун-Эрдэнэ нарыг намынхан нь нэрлэв.  Бид  сайдын суудалд санаархаагүй гэж НАМЗХ-ны ерөнхийлөгч хэлсэн юмсан. Зарим хүний хэлж буйгаар бол Х.Баттулга МАН-ын залуусыг сайдад “тодорхойлоод” байгаа юм байх.
МАН-ын Бага хурлыг энэ сарын 20-нд хийхээр төлөвлөжээ. Бага хурлаар зөвхөн Монгол Улсыг 2031 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөрийг албан ёсоор хэлэлцэнэ гэж эх сурвалж өгүүлэв.
Илүү гарсан сандал, ширээг агуулахад хураая

Дангаараа засаглах эрх МАН-д үүсэв. АН засгаас гарснаар МАН оноо алдахгүй нь тодорхой. Харин яаж илүүг түүх вэ гэдэгт анхаарлаа хандуулах ёстой болов уу. Шинээр сайд, дэд сайд, агентлагийн дарга нарыг томилж, нам дотор бужигнаан үүсгэсэнд орвол Засгийн газарт бүтцийн өөрчлөлт хийх нь хаана хаанаа тустай. МАН үүнийг зоригтой хийж чадах ёстой. Эрх баригч намын ажилд хошуу дүрэхгүй, хэвийн ажиллах боломжоор хангахаа АН мэдэгдсэн болохоор МАН одоо зөв юман дээр зоригтой хөдлөх хэрэгтэй юм. Горилогсдын хоншоорыг тас цохъё л доо. Засгийн газарт илүү сандал, ширээ дэндүү олон байна.  Тэднийг далдруулъя.
Зориулсан хүн нь гараад явчихсан юм чинь Тэргүүн шадар сайдын суудал ч одоо илүү зүйл. Бодлогоор намын харьяалалгүй болгосон Төрийн нарийн бичгийн дарга хэмээх төрийн жинхэнэ алба хаагч байхад 14 дэд сайд бол бүр ч илүү зардал юм. Яг үнэндээ дэд сайдын хийдэг ажил гэж ч байдаггүй шахам юм билээ. Ихэнх нь тендер зохицуулагчид гэх хэл үг  дуулддаг. Төрийн албыг цомхон, чадварлаг болгож, урсгал зардлыг эрс бууруулахаа үе үеийн Засгийн газар байгуулагдсан даруйдаа мэдэгддэг ч  түүнийгээ хэзээ ч ажил болгож байгаагүй юм. Тэгвэл үүнийг жинхнээр нь эхлүүлье. Би сайд болно гэсэн бор шувуу жиргэхийг сонсож ханалаа. Түүний оронд МАН-ын дарга, Ерөнхий сайд нь Засгийн газарт бүтцийн өөрчлөлт хийг. Тэргүүн шадар сайдын хийгээд дэд сайд нарын албан тушаалыг цомхотгоё. Ийм шийдвэртэй, зоригтой алхмыг МАН, Ерөнхий сайдын зүгээс хийвэл ихэд зохилтой. Сайдад горилогсдын хоншоорыг тас цохьё.  Ерөөсөө албан тушаалын мөрөөдлийг цатгахаа болих цаг болжээ.

Го.Энхтөр


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car