antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 12, 2016 4 comments

Ч.САЙХАНБИЛЭГ ХЭЗЭЭ ЗОРИГТОЙ БОЛЖ, ЭМС-ЫН САЙДАА ТОМИЛУУЛАХААР УИХ-Д ОРУУЛАХ ВЭ

нийтлэсэн Admin

fa330e85-3c8e-41d3-b1be-69828d365365

Эрүүл мэнд, спортын сайдыг томилох асуудал бүр таг чиг боллоо. Хааяа нэг сөрөг хүчин эсвэл бие даагч гишүүд л сайдаа томилооч ээ хэмээн шаардах юм. Гэтэл Ч.Сайханбилэг мэдсэн ч эс мэдсэн шинжтэй суусаар. Г.Шийлэгдамба сайдыг албан өрөөнөөс нь баривчилж саатуулаад хоёр сар хориод нөгөөх нь гараад ирлээ. Тэрбээр өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгсөн ч түүнийг ажлаас нь чөлөөлсөн УИХ-ын шийдвэр ч гарсангүй.

Тиймээс өнгөрсөн долоо хоногт түүнийг хорихоос гарч ирсэний дараа сайдын албаа үргэлжлүүлж хаших боломжтой гэцгээв. Харин ЭМС-ын сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч Шадар сайд Ц.Оюунбаатар сайдгүй хэр нь салбарын ажилд сахилга бат дээшилснийг өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн нь сонирхолтой.

Эрүүл мэнд спортын сайд авлигын хэрэгт холбогдож, баривчлагдсаны дараа МАХН-аас оронд нь эхлээд С.Жамбалжав эмчийг санал болгоод хүлээж авахгүй болохоор Шадар сайдаар Н.Энхбаярыг томилуулж, Ц.Оюунбаатарыг эрүүл мэндийн сайдаар ажиллуулах саналыг тавьснаас хойш сар гаруй хугацаа өнгөрчихлөө.

Ийнхүү Шийдлийн Засгийн газраас хоёр ч сайд нь өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байхад үүнийг нь Засгийн газар ч, УИХ ч авч хэлэлцэхгүй байна.

Г.Шийлэгдамба болон Ц.Оюунбаатар нар өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгсөн ч хоёулангийнх нь эцсийн шийдвэрийг УИХ-аас гаргаагүй байтал Ц.Оюунбаатарын хувьд Шадар сайдын албан тушаал дээрээ Эрүүл мэнд спортын сайдын үүрэг гүйцэтгэгчээр давхар ажилласаар байна.

Энэ хооронд УИХ-ын дарга З.Энхболд нэг мэдэгдэхдээ “Ерөнхий сайд зориггүй байна. Танхимынхаа сайдыг томилуулах нь түүний асуудал болохоос УИХ-ынх биш. Түүнийг хэн нэгнийг оруулаад ирвэл УИХ хэлэлцэнэ” гэсэн. Үнэхээр ч Ч.Сайханбилэг аймхай хулчгар гэдгээ ЭМС-ын сайдыг томилуулж чадалгүй хоёр саран гаруй хугацааг өнгөөрөөж батлаад байна.

Эрүүл мэнд, спортын сайдын суудлыг тойрсон асуудлыг Ерөнхий сайд өөрөө толгой мэдэн шийдэж чадахгүй нь харагдаж байгаа учраас уг асуудлыг УИХ нь ч юмуу шийдэх хэрэгтэй болжээ.

Нэгэнт томилуулах хугацаа нь хоёр дахин дуусчихаад байхад одоо Ч.Сайханбилэгийг хүлээсээр л суух уу. Тэр хэзээ зоригтой болох юм бол. Сайдаа томилуулж чадсангүй гээд хариуцлага тооцон огцруулна гэж одоо байхгүй биз. Гэвч ямар нэг байдлаар хариуцлага тооцох нь УИХ-ын үүрэг мэт.

Г.Самбаа

Gereg.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Ардчилсан намын гишуун. (January 12, 2016 10:30:43 am )

    Энэ Ч.Сайханбилэгийг Залуучуудын холбоонд байхад нь, саяхан зовлохоор нь ажиллаж байгаад ОХУ-д элчингээ томилогдсон Б.Дэлгэрмаа АН-д хотолж оруулж ирж улс торд оруулсан байхгуй юу. Ч.Сайханбилэг нь оорт дус нэмэр болсон хун, найз ноход ах дуу нараа л торийн албанд оруулж оод нь татахыг боддог болохоос биш, торийн ажлыг огт мэддэггуй шоучин хун шуу дээ. Энэ хун уг нь Еронхий сайдын хувьд, засгийн газрын танхимын сайд нь авилгын хэргээр баригдахад тэр дор нь олон нийтэд оорийн байр сууриа тайлбарлаад, тууний оронд орны хунийг нь “Шударга ес” эвсэлтэй зовшилцож, Еронхийлогчид танилцуулж, УИХ-д нэр дэвшуулсэн бичгээ хургуулэх л естой л доо. Гэтэл Ч.Сайханбилэг эвсэлийн доторх МАХН-тай баахан зуйл нууцаар тохирч оорийн намын дарга, Еронхийлогчидоо хэлэлгуй алдаа гаргаж, бур тодруулбал Н.Энхбаярийг шадар сайд, Ц.Оюунбаатарыг ЭМС-ийн сайд болгохоор хэд хэдэн удаа уулзаж ярьчихаад эцэст нь хэлсэн ярьсандаа байхгуй буцаж эрх баригчдынхаа нэр хундийг унагаад л, МАХН-ын дарга Н.Энхбаяр нь Ч.Сайханбилэгийг хун шиг ухаарах хуртэл нь гадаадад эмчилгээнд яваад л байгаа шуу дээ. Энэ Ч.Сайханбилэг гэж оорийн гэсэн бодолгуй хонгон хийсвэр, ажлаа мэддэггуй, зээл авч улсын орийн таазыг хэтруулэхээс оор зуйл боддоггуй, нохрийг огцруулахаас оор аргагуй л байх л даа. Харамсалтай манай АН-ынхан энэ нохрийг огцруулчихвал оорийн засгаа бурдуулж чадахгуй гэж тооцоод л тур байлгаад байгаа юм л даа. Ер нь эдийн засаг хундэрсэн энэ уед, улс орны эрх ашгаа бодож л ажиллах болохоос биш нэг намын явцуу эрх ашиг ч одоохондоо яамаа л байна л даа. Энд аягуйдвал МАН болон бусад улс торийн хучнууд ухаалгаар том онцогоор харж, удахгуй нэг шийдвэр гаргаж олон нийтийн итгэлийг авч, АН-ыг эвгуй байдалд оруулах юм биш байгаа л гэж бодох юм даа. АН ч гишууд дэмжигчид ээ сонсохоо больсон юм шиг байна.

  • номин (January 12, 2016 11:03:01 am )

    Сайханбилгээ наад 2% – ийн татвар гээд байгаа заваан юмаа зогсоо. Зүгээр байсан бүх ард түмэн чинь та нарт баахан татвар төлөх болоод байна. Бүх аж ахуйн нэгж чинь үнээ нэмчихлээ. Чиний тэнэг асуудлаас болоод энэ. Чиний тависан гадаад өрнөөс чинь болоод тэр. Идсэн мөнгөө АН – ийн нөхдүүд өөрсдөө төлж чадахгүй ард түмнээр төлүүлээд байхаа сэтгээд байхымаа. Чамайг ард түмэн зайлуулхыг хүсэж байна. Батүүл та 2 зайлаад өгөөч. Нойр хүрэхгүй байна.

  • zochin (January 12, 2016 12:00:20 pm )

    Erunhii said zorigtoi baildaa

  • Anonymous (January 12, 2016 1:15:28 pm )

    энэ нөт гэж шал худлаа оро нутагт нэг ч газар баримт өгөхгүй байгаа боль боль

antalya rent a car