Өмнөд Солонгос Улсын иргэн Жо Хео Пилыг баривчлан саатуулж шилжүүлэн өгөх талаар БНСУ-ын Дээд прокурорын газраас Монгол Улсын Ерөнхий прокурорын газарт ирүүлсэн хүсэлтийг ЭБШХ-ийн 410 дугаар зүйлд заасны дагуу шилжүүлэх шийдвэр гарчээ.
Жо Хео Пил нь БНСУ-д байхдаа бусдын эд зүйл завшсан гэмт хэрэг үйлдэж хорих ялаар шийтгэгдсэн боловч шүүхээс оргон зайлж, 2011 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсад ирж, хууль бусаар оршин сууж байхад нь Цагдаагийн газар түүнийг прокурорын тогтоолоор баривчлан, шүүгчийн захирамжаар саатуулсан байна.
Ж.Батсайхан
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
Холбоотой мэдээ
-
mongolia (January 12, 2016 9:55:20 am )
iim l hog shaaruud mongold irne de.mongolchuud ter hun hoguudiig n shutchihsen.huuhnuud n teneg mongol doo.
1 Comment