
“Нохойн орон”, “Талын хот” зэрэг кинонуудыг бүтээж, олон улсын наадмуудаас 20 гаруй шагнал хүртсэн, түүнчлэн “Бодлын хулгайч”, “Ларьдма” зэрэг нийгэмд шуугиан тарьсан кинонуудын зохиолыг бичсэн сэтгүүлч, зохиолч, найруулагч Д.Төрмөнх “Миний мэдэх Женко” намтарчилсан хөрөг төрийн номыг туурвисан.
Түүний бичсэн энэхүү хөрөг ном худалдаанд гарсан даруйдаа л тун эрэлттэй байгаа. Тэгвэл ийм хөрөг ном бүтээлгэх дараагийн хүн нь зохиолчид захиалгаа өгсөн байна. Дараагийн захиалагч нь УИХ-ын дарга З.Энхболд бөгөөд тэрбээр өөрийнхөө тухай хөрөг номыг бичүүлэхээр болж, нэрийг нь хүртэл тохирсон байна.
Энэ тухай зохиолч Д.Төрмөнх өөрийн фэйсбүүк хуудсандаа бичсэн бөгөөд номын нэр нь “Миний мэдэхгүй Энхболд” байхаар тохирчээ. Түүнийг ийн бичсэний дараа УИХ-ын дарга З.Энхболдыг Х.Баттулгатай барьцлаа гэх хүн олон байсан юм.
Эх сурвалж: www.mminfo.mn
Холбоотой мэдээ
-
Ц.Со.Б. (January 11, 2016 2:49:42 pm )
Ямар гоц гавьяа байгуулсан гэж өөрсдийгөө бичүүлж тэнэгтдэг дуракууд вэ наадуул чинь.
-
TORGUUD ZALUU (January 11, 2016 3:09:27 pm )
KH.BATTULGA ,Z.ENKHBOLD ENE 2 ULS TURCH ODOOGIIN BAIGAA ULS TURCH NAR DOTROOS MONGOLOO GESEN,ULS ORNOO ULSIIN DAITAI ZUV HUGJILTEI ULS BOLGOHIIG ZORIJ AJILLAJ BAIGAA HUMUUS GEJ OILGOJ BAIGAA TA 2 IIN IREEDUIN AJILD UNDUR AMJILT HUSYE ARD TUMEN HEN NHEN BE GEDEGIIG MASH SAIN OILGOJ BAIGAA SHUU GEDGIIG HELEHED TAATAI BNA DAA…
-
зочин (January 11, 2016 3:14:13 pm )
Дэмийрэл хавтгайрЧ байна. Нэг дарга болуут юуч хийгээгүй байж ном гаргаж дуу зохиолгож хөшөө босгуулаөд л хн
-
Жирийн ард (January 11, 2016 3:18:49 pm )
Энэ ч харин үнэний хувьтай шүү. Уул нь үр хүүхдүүд нь хэрэгтэй л байх даа
-
bu (January 11, 2016 3:52:15 pm )
Ard tumniig yduuruulj teriin buh emchiig luibardsan Enhbold gedeg nom bichuul
-
зүч (January 12, 2016 1:50:29 am )
Эд нар маань биднийгээ гэж явсаар бас ч багагүй олон ном байтугай бичих болсон. Ер нь бичих ч ёстой түрүү түрүүч нь жигтэйхэн сургаал бичээд хэдэн боть болгочихсон байсан ер ухаан суусан улсын үгийг яагаад сонсож болохгүй гэж. Зарим нь түрүүчээсээ ухаарч бүр титэм зүүчихсэн гудамжинд явж харагдсан .
6 Comments