antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 11, 2016 23 comments

Монголын “нууцлаг” бизнесменүүд улстөрд хөл тавьж эхэллээ

нийтлэсэн Admin

olloo_mn_1452471864_biznesmen

Монголын улстөр хавар цагийн урь орохыг хүлээж чадалгүй халуурч эхэллээ. Өөрөөр хэлбэл, нам дагаж хүний цүнх сав барьж явдаг “амбицлаг” залуус өөр хоорондоо алалцаж нэг нэгнийхээ дээр гарцгаах гэж хэрдээ үзэцгээж байгаа. Ийн хэлэхийн учир нь зургаахан сарын дараа УИХ-ын ээлжит сонгууль болох учраас тэд нэгийгээ үзэж нэхий дээлээ уралцаж байгаа юм. Тэгвэл тэднийг үхэлдэж байх хойгуур Монголын “нууцлаг” бизнесменүүд улстөрийн тавцанд хөл тавихаар зэхэж бэлтгэл ажлаа хэдийнэ хийгээд эхэлжээ.
Яг үнэндээ болсон болоогүй дарга нарын цүнх савыг барьж гүйдэг “амбицлаг” залуусаас илүүтэй Монголын эдийн засаг хийгээд хувийн хэвшлийн салбарт ажиллаж буй олон мянган хүнийг хоолтой нь залгуулж буй нууцлаг эрхмүүдийг УИХ-д цойлоод гараад ирэхэд гайхах зүйлгүй билээ.

Товчхондоо дор нэр нь дурьдагдах бизнесменүүд ямар замын тендерээс “хусчихсан” мөнгөө тараагаад орж ирж байгаа биш үзээд алдахад гэмгүй гэж хэлэх хүн захаасаа олон буйд хэргийн гол учир оршном. Тэгвэл тэднийг улстөрийн хүрээний нөлөө бүхий эрхмүүд тийм ч их таатай хүлээж авахгүй нь ойлгомжтой. Ингээд олныг нуршилгүйгээр УИХ-ын гишүүн болохоор чимээгүйхэн бэлтгэлээ хийж буй эрхмүүдийн талаар цухас дурьдая.
Монголын тэргүүн баячуудын нэгд зүй ёсоор бичигддэг “ТЭСО” корпорацийн ерөнхийлөгч О.Цогтгэрэл өнгөрсөн оны эхээр аймгийнхаа Ардчилсан намын тамгыг атгаж намынхаа Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүнээр сонгогдон ажиллаж буй юм. Тэрбээр 2012 оны УИХ-ын сонгуулиар аймгаасаа нэр дэвшихээр зэхэж байсан ч намын хорооноосоо дэмжлэг авч чадаагүй гэдэг. Тиймээс энэ удаад даагаа нэхэж сонгуульд нэр дэвшихээр болсон байна. Ямартай ч улстөр бизнесийн салбарт одтой яваа хөрөнгөлөг эрхэм сонгууль болтол төрсөн нутгаа эргэж тойрч нутгийн зон олондоо тусламжийн гараа сунгах бололтой.
Харин дараагийн эрхэм бол “М-Си-Эс” группын үүсгэн байгуулагчдын нэг, томоохон хувьцаа эзэмшигч Л.Элдэв-Очир. Тэрбээр МАН-ын дарга асан Сү.Батболдын Засгийн газрын үед Хөдөөгийн бодлого эрхэлсэн зөвлөх, МАН-ын бага хурлын гишүүнээр ажиллаж байхдаа 2012 оны УИХ-ын сонгуульд төрөлх нутаг Баянхонгор аймгаасаа нэр дэвшихээр зэхэж байгаад гэнэт шийдвэрээ цуцлаж байсан гэдэг. Тэгвэл эл эрхэм шийдвэрээ гэнэт цуцалсан шигээ гэнэт л УИХ-ын гишүүн болохоор шийдэж бас л бэлтгэл ажлаа нутагтаа сэмхэн хийгээд эхэлжээ. Ямартай ч тэрбээр “Спирт Бал Бурам” компанийг олон жил амжилттай удирдаж байсан гэдэг. Дараагийн эрхэм бол саяхан МАН-д гишүүнээр элсээд байгаа “Болд Төмөр Ерөө гол” ХХК-ийн захирал Б.Дэлгэрсайхан.
Тэрбээр Дорноговь аймгийн уугуул, нутагтаа маш нэр хүндтэй бизнесмений тоонд зүй ёсоор багтдаг юм билээ. Тухайлбал, тэрбээр сонгуулийнхаа ажилд бэлдэж өнгөрсөн хугацаанд нутагтаа хөрөнгө оруулалт хийж нутгийнхаа зон олноос “Онц” гэсэн үнэлгээг хэдийнэ авч чаджээ. Тодруулбал, эл ноён Хутагтаар овоглосон залуусынхаа дунд “Iphone 6” утасны болзолтойгоор Дорноговийн иргэн болоод шилжин ирж суурьшсан хүмүүсийг нэр, утас, регистрийн дугаар, цээж зураг бүхий маш дэлгэрэнгүй судалгаатай сайтад бүртгүүлэх уралдаан зарлаж байсан. Ямартай ч түүнтэй дөрөө харшиж буй эрхмүүд нь тус аймгийн Ардчилсан намаас угшилтай одоогийн Аймгийн Засаг дарга П.Ганхуяг, аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар, МАН-аас УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь, “Сод Монгол” группийн захирал Ц.Анандбазар нарын нэрс хөвөрч байгаа.
Харин удаах эрхэм нь Говь-Алтай аймгийн уугуул “Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар. Хэрвээ уншигчид санаж байгаа бол эл эрхэм нэгэн хэвлэлд ярилцлага өгөхдөө ийнхүү ярьж байсан удаатай. Тэрбээр “Би хэзээ ч сонгуульд өрсөлдөхгүй, бизнес хийдэг нь бизнесээ хийж улстөр хийдэг нь улстөрөө хийнэ биз. Би яав ч улстөрч биш” хэмээн хэлж байжээ. Тэгвэл эл эрхэм энэхүү бодлоо гээж төрсөн нутаг Говь-Алтай аймгаасаа нэр дэвшихээр сэтгэл шулууджээ. Хамгийн гол нь тэрбээр одоогоор аль намаас нэр дэвших нь тодорхойгүй байгаа юм.
Хамгийн сүүлд нь Булган аймгийн уугуул “UFC” группийн ТУЗ-ийн дарга О.Амартүвшин мөн л өөрийгөө УИХ-ын гишүүн болох ёстой хэмээн үзэж төрсөн нутагтаа аймгийнхаа иргэдийн талаар тандалт судалгаа хийлгээд эхэлсэн гэнэ.Тэрбээр жирийн маркетингийн менежерээс “Увс Хүнс” компанийг байгуулах хүртлээ нэлээдгүй олон бэрхшээлийг туулсан гэдэг. Энэхүү компанийг байгуулснаараа чацаргана хэмээх жимсийг дэлхийн брэнд болгож чадсан залуу гэдэг гуншинтай.
Ийнхүү улс төрд орж буй Монголын “нууцлаг” бизнесменүүдийн нэрс эхнээсээ тодорч улстөр, бизнесийн салбарт хүрээгээ тэлэхээр хөрөнгө, мөнгө цацаж эхэллээ. Ямар ч л байсан тэд аль нэг намын даргын цүнхийг зөөж, өвдгөө хавдтал сөгдөж байж их улстөрийн босгоор орж ирж байгаа биш, яах вэ дээ гэж бодох нэг нь ч байгаа л байх.

Эх сурвалж: Өглөөний сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

23 Comments

  • гүндэн , (January 11, 2016 11:41:54 am )

    сайн эрс бизнесээсээ уйдсан хэрэг одоо хөгийн нэр томьё зүүх л үлдсэн гэж бодсон байна .

  • ГоёЗочин (January 11, 2016 12:04:58 pm )

    Энэ олигархиуд биш байна аа

  • Бурханы авралаар Гачууртын Чинбат ингэж солиорсонгүй (January 11, 2016 12:49:40 pm )

    Жагаагийн хэлдэгээр Ордонд орж чихэртэй цай уух гэж хөрөнгөө цацаж байхгүй л байх .Хулгай хийсэн хүмүүс л хажуугаар сүнгэнэлдэж зөрөөд л доллароор бороо оруулдаг хүмүүс болоод байхад, хийж байсан ажил бизнесийг нь төр хийнэ гээд л булааж аваад л үлдсэнийг нь авилгачидын ах дүү үр сад сул олдсон мөнгөөрөө зодож дээрэмдээд дуугарвал шоронд илгээгээд байхад энэ залуучуудын зөв өө. Ажил хийж баяжих уу авилга авч баяжих уу гэдгээ сонгох эрх бас байгаа байлгүй.Мөнгөн бороо зүүдэлж хүн бүр авилга аваа ч гэж гуйж байна. мөнгө олох ийм амархан юм уу гээд л зүүдэн дундаа яваа амьтад.Хэд нь үнс нурам болтлоо шатаж хэд нь сугалаанд хожихыг нам намын дарга нар болон далай ламаас зөвшөөрөл авсан хувилгаад хувалзууд нь эрт хэлж өгдөг болоосой хөөрхийсийг адилхан л монголчууд байна да

  • zochin (January 11, 2016 12:51:56 pm )

    МАКС Ганбаатар л хамгийн боломжтой нь юм байна. Амартүвшин бол хамгийн хэрэггүй амьтан. Хадам аавынхаа юмаар хүүдэгнэж яваа хөгийн амьтан. өөрт нь юу ч байхгүй, тэгээд ч хүн чанараар хөлийн чигчий хуруу шиг амьтан

  • Баяр (January 11, 2016 2:16:04 pm )

    Шинэ хумуус гарч улс торийн ертонцийг шинэчлэх цаг болсон

  • Зочин (January 11, 2016 2:23:17 pm )

    За хүмүүсээ идэж шамшигдуулахгүй л байх хэрэгтэй шүү.

  • Ц.Со.Б. (January 11, 2016 2:30:12 pm )

    Улс төрчдийг цус сэлбэх цаг болсон. Энэ бизнесменүүд одоо болиосоой. Нөгөө хадгаламж зээлийн хоршоо гээд баахан бужигнуулсан шиг юм болгох нь дээ. Нам харьяалал харгалзахгүйгээр сайхан инженер, эдийн засагч, хуульч, эмч, багш, зохион бүтээгч, хуучны тулхтай ахмадууд гээд чадварлаг залуус иргэдийг сайн таниулж сонгох хэрэгтэй. Элдэв-очир гээд Баянхонгороос сонгогдох гээд байгаа “Эм Си Эс”-ийн товарищ чинь Тэмүүжингийн хүүхдийг үрчилж авсан гээд гадаадад явуулж байсан луйварчин байна шүү дээ.

  • batsaan (January 11, 2016 2:35:06 pm )

    za er ni businessmanuud uls toroos odoo zailah tsag ni irsen gej bodoj baina, odoo bidend uls torc, ediin zasagch nar….. l heregtei

  • ыыыыы (January 11, 2016 4:50:06 pm )

    бизнесийг нь улстөрчид булаагаад байгаа шүү дээ

  • тэнгэр (January 11, 2016 5:10:14 pm )

    харамч содбилэг яах юм болоо

  • өӨө (January 11, 2016 5:19:23 pm )

    Эрээ цээр гэж үгүй болж бна даа.Юу мэддэг гэж бизнесмэнүүд УИХ- д орж бна аа. Гагцхүү сонгуулийн буруу тогтолцооноос болж мөнгөтэй хүмүүс лобби этгээдээ илгээдэг байсан бол одоо өөрсдөө шургахыг илүүд үзэх болжээ.Тэртээ тэргүү сонгуулийн ажил чинь мөнгөн, санхүүгээр шийдэгдэнэ шүү дээ…

  • Зочин (January 11, 2016 7:45:26 pm )

    biznesee khiigeech ee …chadakhgui luivar avilga gordood baigaa youm bolov uu daa

  • Зочин (January 11, 2016 7:49:45 pm )

    Монгол ч уруудаж байндаа хөөрхий

  • Иргэн (January 11, 2016 8:06:47 pm )

    МАН дараачийн ээлжинд төрөөс нэмж баяжих сонирхолтой баячуудаа дэвшүүлж, ээлжит олигархиудаа бэлтгэхэд бэлэн болжээ. Сонгогчид 15 жил МАН-ын баянг олигархиудаас уйдаад үнээ хэлж үстэй толгойгоо маажиж байхад дахиад олигархиудыг сонгох гэдэг бол улс орон улам доройтоно гэсэн үг ээ. Бид компаний захирал гишүүдээс бүрэн залхлаа. Тэдний оронд эрдэмтэн сэхээтнүүдээ сонгоцгооё.

  • зочин (January 11, 2016 9:57:41 pm )

    Zondoo shine hvmvvs ene jil vzendee duuchin timon hvrtel vzeh geed ybj bnlee shdee haha

  • бизнeсс (January 11, 2016 11:06:52 pm )

    Эд нар ч энэ улс орон ард түмний төлөө юу ч хийхгүй ээ!!!! Харин бизнeссийн дархлаагаа батлагаажуулах , амбийцдах боломжын төлөө явна даа эд!!! Дээхэн үeд мөнгөтэй хөрөнгөтэй хүмүүсийг сонгоё ,тэд хөрөнгөтэй учир идэхгүй уухгүй гээд л баахан л юм болсон ! тэгээд юу боллоо !? Мартаагүй байгаа энэ ард олон !!!

  • Хөх чоно (January 12, 2016 7:01:44 am )

    Бизнесийг улс төртэй хутгаж болохгүй зүйл. Харамсалтай нь манайд энэ нь аль эрт хутгалдчихсан. Мөнгө гэдэг албин чөтгөр шиг хүний шуналыг улам хөөрөгдөж байдаг эд. Хүний шуналд хязгаар байдаггүй болов уу? Гагцхүү оюунлаг хүмүүс л шунал гэгч дотоодын дайснаа хазаарлан барьж чадна. Нэгэнтээ мөнгөний хойноос хөөцөлдөж, амжилтад хүрсэн хүмүүс бол мөнгөний ховсдолтонд орох нь түгээмэл бөгөөд мөнгө нь ихсэх тусам тэдний шуналын гал нь улам дэврэн асдаг байх. Бид аль болох бизнесийн хүмүүсийг улс төрд оруулахгүй байх нь зүйтэй. Улс төрд хууль, эдийн засгийн өндөр боловсролтой, эрдэмтэн, мэргэд орох ёстой. Их хурал буюу хууль тогтоох байгууллагад хуульчид түлхүү, гүйцэтгэх засаглал буюу засгийн газарт эдийн засагчид түлхүү ажиллах ёстой. Харин бусад төрлийн мэргэжлийнх нь байх ёстой газартаа, эмч нь эмчээ хийгээд, бөх нь бөхөө барилдаад, дуучин нь дуугаа дуулаад явах ёстой. Манай сонгогчид мэргэжлийн шалгуурыг сайн хардаг болох хэрэгтэй. Тэнэгтээд л бөх, дуучин, эмч гээд л хэн дуртай болгоныг нь өчүүхэн хахуульд нь хууртан сонгодгоо болимоор байна. Манайд авилга гээч нь устахгүй улам л цэцэглээд байна шүү. Бүх нэр дэвшигчид нь нийт ард түмнээ авилагадаж санал хураагаад байхаар авилга яаж устах юм бэ? Сонгуулийн өмнө бэлэг тараасан бүх хүмүүсийг авилгын хэргээр шоронд суулгах, үгүй ядахдаа сонгуульд нэр дэвших эрхийг нь шууд хасах хэрэгтэй. Тараагдсан бэлгийг авсан иргэдээс авсан зүйлийг нь хурааж, авсан зүйлээс нь 2 дахин их торгууль ноогдуулж байвал таарна. Сонгуулийг мөнгөөр худалдаж (бэлэг нь мөнгөтэй яг адилхан) авдаг заваан зуршилыг зогсоохгүй бол төр засаг хэзээ ч цэвэршихгүй.
    Авилгыг устгана гэж ярихын ч хэрэггүй.

  • Anonymous (January 12, 2016 1:14:11 pm )

    ganbaa mori uyah ch gej yubh ve hvneer uyuuldag,uls turd bvr ch hereggvi bhaa.uur hvnalga uu.mungu bhaara ih hurald gesen oilgoltoo avch haya ganbaa .

  • Anonymous (January 12, 2016 3:00:55 pm )

    Dorniin goviin Deegii bol evgui gar gesen dee..Xuuxemseg ch yaxav er xund bdag l zuil.eruu talaasaa xir um boldoo!

  • Mongol (January 12, 2016 5:02:20 pm )

    Ehnbaigal shig erdem medlegtei humuus garaasai.biznesmenuud bol hulgai hiihee l bodno.

  • m (January 13, 2016 10:21:25 pm )

    BIZNESMENUUD CH HETSUU DEE, SHUDARGA ERDEM NOMTOI HUMUUS L HEREGTEI DEE, JISHEE NI CHIMED, L.TUDEV GUAI SHIG HUN HEREGTEI BNA.

  • Улс тор судлаач. (January 14, 2016 5:06:46 pm )

    Уе уеийн УИХ тууний гишууд нь хууль тогтоох бурэн эрхийнхээ дагуу органик хуулиудыг батлахдаа УИХ-ын болон гишуудийн эрх мэдлийг нэмэгдуулсэн заалтуудыг оруулж батласнаар тэдний уйл ажиллагаанд ард тумэн битгий хэл сонгогчид нь ч хяналт тавих бололцоогуй нам дамнасан булэглэлууд болон хувирч, хоорондоо тэмцэлдэж, эцэстээ торийн хучирхэг машинаар бие биенийгээ нухчин дарах уйлдэл хийх болсон тул манай улс торийн байгуулалтын бутэц ээ оорчилж, засаглалын эрх мэдлийн тэнцвэржуулэлтийг хийхээс оор аргагуй болсон байна. Иймд УИХ-ыг Ардын Их Хурал, Улсын Бага Хурал гэсэн хоер шатлалтай болгон оорчилж, тор засгийн байгууллагын тогтолцоог хяналттай, хариуцлагатай, эрх мэдлийн тэнцвэржуулэлттэй болгохгуй болгох шаардлагатай байна. Ардын Их Хурал нь тухайн сум, дуурэг, тосгонд амьдарч байгаа иргэдийн дотроос тодорхой болзол шаардлага, шалгуур узуулэлт хангасан иргэдээс нэр дэвшуулж, тухайн орон нутагт амьдарч байгаа иргэдийн олонхийн саналыг авч сонгогдсон гишуудээс бурдэнэ. АИХ-ын чуулганыг жил дээ нэгээс доошгуй удаа зарлан хуралдуулах богоод, шаардлагатай тохиолдолд ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж болно. АИХ-ын чуулганыг жилийн тогсголд зарлан хуралдуулж Еронхийлогч, УБХ-ын дарга, гишууд, Еронхий сайд, засгийн газрын гишуудийн тухайн жилдээ хийсэн ажлын тайлан, засгийн газрын морийн хотолборийн биелэлттэй нэг бурчлэн танилцаж унэлэлт дугнэлт огч, хангалтгуй ажилласан албан тушаалтанд хариуцлага тооцох, томилох ажлыг зохион байгуулах, Еронхийлогч, УБХ-ын дарга гишууд, Еронхий сайд, засгийн газрын гишуудийн дараа жилд хийх ажлын толовлогоо, тухайн жилийн улсын татварын орлогын толовлогооний биелэлт, зарлагын гуйцэтгэл, дараа жилийн улсын орлогын толовлогоо зэргийг хэлэлцэж батладаг болгох шаардлагатай. УБХ нь хууль тогтоох уурэгтэй байх тул зовхон хууль эрх зуйн салбарын тэргууний ажилтангуудын дотроос сонгон шалгаруулж, АИХ-аар батлагдсан хууль эрх зуйн мэргэжлийн гишуудээс бурдэх болно. Аймаг, Ниислэлийн ИТХ нь тухайн сум, дуурэгт амьдарч байгаа иргэдийн дотроос тодорхой болзол шаардлага, шалгуур узуулэлт хангасан иргэдээс нэр дэвшуулж, тухайн аймаг, нийслэлд амьдарч байгаа иргэдийн олонхийн саналыг авч сонгогдсон гишуудээс бурдэнэ. Аймаг Ниислэлийн ИТХ-ыг жилдээ нэгээс доошгуй удаа зарлан хуралдуулах богоод шаардлагатай тохиолдолд ээлжит бус харалдааныг зарлан хуралдуулж болно. Аймаг Нийслэлийн ИТХ-ыг жилийн тогсголд зарлан хуралдуулж ИТХ-ын дарга, гишууд, Нийслэлийн засаг дарга нарын тухайн жилд хийсэн ажлын тайлан, засаг даргын морийн хотолборийн биелэлтэнд унэлэлт дугнэлт огох, хариуцлага тооцох томилох, дараа жилд хийх ажлын толовлогоог батлах, тухайн жилийн аймаг, нийслэлийн татварын орлогын толовлогооний биелэлт, зарлагын гуйцэтгэл, дараа жилийн орлогын толовлогоо зэрэг асуудлыг хэлэлцэж батална. Сум, дуургийн ИТХ нь тухайн баг хороонд амьдарч байгаа иргэдийн дотроос тодорхой болзол шаардлага шалгуур узуулэлт хангасан иргэдээс нэр дэвшуулж, тухайн баг хороонд амьдарч байгаа иргэдийн олонхийн санал авч сонгогдсон гишуудээс бурдэнэ. Сум, дуургийн ИТХ-аар хурлын дарга гишуун, засаг дарга нарын тухайн жилд хийсэн ажлын тайлан, Засаг даргын морийн хотолборийн биелэлт, сум дуургийн тосвийн гуйцэтгэл, дараа жилийн тосвийн толовлогоо зэрэг асуудлыг хэлэлцэж батална. Монгол улс нийгмийн байгууллагын бутэцээ ингэж оорчлохгуй бол жаахан монготэй болсон хун бухэн ингэж тэнэгтэж байна шуу дээ. Одоо уунийг зогсоохгуй бол хууль тогтоох нь битгий хэл хуулийн узэл баримтлалыг ч бутэн ойлгохгуй хумуус ч эрх мэдлийн толоо ингэж улаардаг байна шуу дээ.

  • Улс тор судлаач. (January 14, 2016 5:21:29 pm )

    Ундсэн хуулинд оорчлолт оруулж УИХ-ын гишууний тоог нэмэгдуулэх тухай ярих боллоо. Гэвч УИХ-ын гишууний тоог нэмэгдуулсэн ч манайхан л болсон хойно нууцаар хувилдаад ямар ч оорчлолт гарахгуй, дээр нь олон нийт даан ч яасан ч хулээж авахгуй нь тодорхой. Тэгвэл УИХ-ын гишуунд тавигдах болзол шаардлагыг нэмэгдуулэх хэрэгтэй. Тухайлбал хуульч эрх зуйч мэргэжилтэй байх, заавал сонгогдсон тойрогтоо, иргэдийнхээ дотор амьдарч, тэдний тулгамдсан нэн тулгамдсан асуудлыг тухай бурт нь шийдвэрлэдэг байх, торийн захиргааны албанд 15-аас доошгуй жил ажилсан байх, УИХ-ын гишуун нь оорийн аливаа харилцаа, эрх мэдэлтэй холбоотой хууль баталдаггуй байх, аливаа органик хуулиудын тосол боловсруулах, хууль батлах явцад хувийн ашиг сонирхолын зорчлоос урьдчилан сэргийлэх ууднээс УИХ болон гишууний эрх мэдлийг нэмэгдуулсэн заалт оруулахгуй байх гэх мэт болзол шаардлагуудыг тавьж энэ шаардлагынхаа дагуу боловсруулсан шалгуур узуулэлтээр УИХ-д нэр дэвшигчидыг буртгэх, сонгуулийн явцад хяналт тавих, УИХ-ын гишууний уйл ажиллагаанд хяналт тавих, ялангуяа хууль батлах явцад ямар бодлоготой, ямар байр суурьтай, яаж ажилласан зэргийг олон нийтэд нээлттэй болгох хэрэгтэй юм. Гэтэл УИХ-ын гишуундээ бид нар ингэж хандаагуйгээс хэмжээлшгуй их бурэн эрхтэй болж, тэдний уйл ажиллагаанд ард тумэн битгий хэл сонгогчид нь ч хяналт тавих бололцоогуй нам дамнасан булэглэлууд болон хувирч, хоорондоо тэмцэлдэж, эцэстээ торийн хучирхэг машинаар бие биенийгээ нухчин дарах уйлдэл хийх болсон тул манай улс торийн байгуулалтын бутэц ээ оорчилж, засаглалын эрх мэдлийн тэнцвэржуулэлтийг хийхээс оор аргагуй болсон байна. Иймд УИХ-ыг Ардын Их Хурал, Улсын Бага Хурал гэсэн хоер шатлалтай болгон оорчилж, тор засгийн байгууллагын тогтолцоог хяналттай, хариуцлагатай, эрх мэдлийн тэнцвэржуулэлттэй болгохгуй болгох шаардлагатай байна.

antalya rent a car