Гэнэт бие нь муудан эмнэлэгт ухаангүй хүргэгдсэн гэх дуучин Болдбаатарын биеийн байдал одоо сайжирч байгаа гэсэн. Тэрээр уран бүтээлийг нь сонсдог фенүүддээ амалсан ёсоор энэ сард дуучин М.Бямбажавтай хамтран тоглолтоо хийх гэж байсан юм. Дуучны биеийн байдлаас болоод энэхүү тоглолт хойшлогдох хүртэл яриа гарсан ч дуучин маань амалсандаа хүрэх гэсэн үү, тоглолтоо хийнэ хэмээн зүтгэсээр байгаа гэнэ. Тэрээр ая зохиогч Пүрэвсүрэнтэй хамтран хийсэн “Ээжийн зөн” нэртэй шинэ дуугаа бичүүлж, тус дуундаа клип хийлгэх гэж өдөр шөнөгүй гүйж байгаад санаа нь зовсон гэргий нь хоол цай барин араас нь гүйдэг бас нэгэн ажилтай болсон гэнэ лээ. Биеэ бодсонгүй хэмээн зэмлэсэн найз нөхөддөө “Энэ бол маш сайхан дуу болсон. Бараг аминаас илүү ч байж мэднэ. Та нар сонсоод л үгээ буцаана даа” хэмээн амыг нь таглаж байгаа сурагтай. Лосолын гэхээсээ илүүтэй “Хар нүдэн бүсгүй”-гээр овоглуулах болсон дуучин маань ийн амиа тавих шахам зүтгэж буй “Ээжийн зөн”-д сонсогчид ямар дүн тавих бол. Уг нь ганц дууны үнэтэй амь гэж баймааргүйсэн дээ.
С.Хүслэн NUUTS.MN
Холбоотой мэдээ
Comments are closed.